2012
Гэр бүлийн үдшийн санаанууд
2012 оны Арванхоёрдугаар сар


Гэр бүлийн үдшийн санаанууд

Энэ дугаарт гэр бүлийн үдэшд ашиглаж болох өгүүллүүд болон үйл ажиллагаанууд байгаа. Зарим жишээг доор өгөв:

”Гэрэл ба гэрчлэлийн уламжлал,” 10-р хуудсанд: Өгүүллийг товчлон барилгын шат барих ажлыг харуулах үзүүлэн бий болгоход гэр бүлээ урьж болно. Сүм танай гэр бүлд гэр бүлээ болон амьдралынхаа бусад талыг илүү өндөр түвшинд хүргэх “шатыг” хэрхэн өгдөг талаар ярилц.

”Бошиглогчид Христийн Мэндэлсний Баяраар,” 20-р хуудас: Бошиглогчдын амьдралын талаар хэдэн түүхийг уншсаны дараа, өнгөрсөн Христийн Мэндэлсний Баярын үеэр өөрийн чинь болон бусад хүмүүсийн амьдрал аль нэг онцгой туршлагаар хэрхэн нөлөөлөгдсөн тухай туршлагаасаа хуваалцахыг бодолцоно уу. Энэ баярын үеэр бошиглогчдын үлгэр жишээг дагах арга замуудын талаар ярилцахыг хүсэж болно.

”Зарлигуудыг сахиснаас ирдэг аюулгүй байдал ба амар амгалан,” 32-р хуудас: Бага насны хүүхдүүдтэй хүмүүс ариун сүм рүү хөтлөх замын дагуу зөв шударга зүйлүүдийг хийж байгаа зургийг тэднээр зуруул. Бусад гэр бүлүүд энэхүү өгүүллэгийг бүгдийг нь уншиж, ярилцан, “аз жаргалд хүрэх зам нь… зарлигуудад дуулгавартай байснаар эхэлдэг” гэснийг онцлон тэмдэглэж болно.

”Христэд хэрхэн бэлэг өгөх вэ,” 48-р хуудас: Ерөнхийлөгч Хенри Б.Айрингийн өгүүллэгийг хамтдаа унш. Христийн Мэндэлсний Баяраар Аврагчид юу өгөхийг хүсэж байгааг нь хүүхдүүдээрээ бичүүлж, бичсэн зүйлийг нь Христийн Мэндэлсний Баярын бэлэг болгон боолгож болно. Материаллаг болон сүнслэг хэрэгцээнд нь тусламж хэрэгтэй ямар хүмүүс байгааг мэдэхийн тулд ярилцаж болно.

“Христийн Мэндэлсний Баярын залбирал хариулагдсан нь,” 68-р хуудас: Пегги Шонкений тухай түүхийг гэр бүлтэйгээ хамт унш. Та залбирлынхаа хариуг хүлээн авсан үеийнхээ талаар хуваалцахыг хүсэж болно мөн хүүхдүүдээ энэ үеийнхээ тухай хуваалцахад урамшуулан дэмж. Христийн Мэндэлсний Баярын үеэр гэр бүлийнхээ хүлээн авсан залбирлын бүх хариуг тэмдэглэх талаар бодолцоно уу.

Үггүй гэрчлэл

Миний хүү Дерек хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй учраас ярих нь түүнд маш хэцүү байдаг. Дерек гэр бүлийн үдэшд дуртай бөгөөд олон сарыг гэр бүлтэйгээ хуваалцах хичээлд бэлтгэхэд зориулдаг юм.

Бидний сэтгэлд хоногшин үлдсэн түүний хичээлүүдийн нэг нь “Лихайн зүүд” нэртэй хичээл байв. Тэр гэрт бас гадаа хаа сайгүй олс өлгөсөн байж билээ. “Би Христэд итгэдэг” дууллын СД-ийг бид сонсож мөн ширээн дээр тавьсан Лихайн зүүдний зургийг харснаар хичээл эхлэв. Дараа нь Дерек биднийг нэг нэгээр нь олсны үзүүрээс бариулав.

Бид түүнийг дагаж явахад, нэг талд Христийн зурагнууд, нөгөө талд нь радио, зурагт, тоглоом гэх мэтийн анхаарал сарниулах зүйлс байлаа. Дерекийн дуртай дуу болох “Гэтэлгэгч минь амьдыг би мэднэ” дууны хөгжмийг сонсоход бид хичээл дуусах нь гэдгийг ойлгосон.

Хүн бүр явж өнгөрсний дараа, Дерек Гэрээнүүд хэмээх DVD -г тавин Есүс Христ Америк тивийн хүмүүс дээр хэрхэн хүрч ирснийг бидэнд үзүүлэв. Хүү маань Аврагчийн талаарх гэрчлэлээ ямар ч үг хэрэглэхгүйгээр хуваалцахад Сүнс маш их хүчтэй мэдрэгдсэн билээ.

Венди Томпсон, АНУ