Шат шатаар
1 Коринт 15:20–22
Төлөөлөгч Паул эдгээр шүлгүүдэд Христ Амилсан нь бүх хүмүүс үхлээс босон дахин амьдрах боломжтойг тунхагласан юм.
Чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан юм
“Магдалын Мариа, нөгөө Мариа хоёр Их Эзэнийхээ цогцсыг янзлахаар уйлан хайлж, булш руу хүрч ирэхэд: “Та нар юунд үхэгсдийн дунд амьд Нэгнийг хайна вэ? Тэр энд байхгүй, харин Тэр амилсан” (Лук 24:5–6) хэмээн тэнгэр элчийн хэлсэн үгсээс илүү чухал үгс миний хувьд Христийн ертөнцөд үгүй билээ.
“Энэ дэлхий дээр нэгэн цагт амьдарч байгаад нас барсан, одоо амьдарч байгаа ч нэгэн өдөр хорвоог орхих, эдүгээ хараахан төрөөгүй ч нэгэн өдөр төрж, дараа нь нас барах бүх хүн дээрх мэдэгдлээр аврагдах болно.
Үхлийг ялсан Христийн ялалтын ачаар бид бүхэн амилуулагдах болно. Энэ бол бодгалийн гэтэлгэл мөн.”
Ерөнхийлөгч Томас С.Монсон, “Тэр энд байхгүй, харин Тэр амилсан,” Лиахона, 2011 оны 4-р сар, 4.
Нойрсогсдоос анхны үр жимс
Анхны үр жимс бол жимс, хүнсний ногоо, үр тариа хураахад хамгийн түрүүнд боловсорсон ургацын дээж юм.
Мосегийн хуулиар анхны үр жимсийг Их Эзэнд талархал өргөж, бие сэтгэл бүхнээ Түүнд зориулдгаа харуулахын тулд ариун өргөл болгон барьдаг байжээ. Анхны үр жимс бол ургац хураахад бэлэн болсны тэмдэг бас арвин ургац хураах болсны дохио учраас Есүс Христ бол үхэгсдээс (“нойрсогсдоос”) амилсан анхны хүн бөгөөд иймээс бүр олон хүмүүс амилуулагдах болно хэмээн Төлөөлөгч Паул хэлжээ.
Адам дотор бүгд үхдэгчлэн
Адам Ева хоёрын уналтын улмаас бүх хүн төрөлхтөн биеийн үхлийг үзэх болно (2 Нифай 9:6; Moсе 6:48-ыг үзнэ үү).
Христ дотор бүгд амьдруулагдах болно
“Бүх нийтийн, шууд амилуулалтад итгэх бидний итгэлийг агуу ач холбогдлыг бид бүрэн дүүрэн ойлгодог эсэхэд би эргэлздэг. Үхэшгүй байдалд итгэх нь бидний итгэлийн үндэс суурь юм. …
“Бидний мөнхийн аялалд амилуулалт нь мөнх байдлын төгсгөл, үхэшгүй байдлын эхлэл хоёрыг холбосон чухал холбоос юм. … Бас амилуулалтаар бидний сүнс, бие хоёр дахин нэгдэхгүйгээр бид ‘баяр хөөрийн бүрэн байдлыг’ (С ба Г 93:33–34) хүлээн авч чадахгүйг бас орчин үеийн илчлэлтээс мэддэг билээ.”
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Даллин Х.Өүкс, “Resurrection,” Лиахона, 2000 оны 7-р сар, 17–18.