2012
Есүс Христ бол Бурханы Хүү
2012 оны Арванхоёрдугаар сар


Хүүхдийн Хэсгийг гэртээ авчрах нь

Есүс Христ бол Бурханы Хүү

Хүүхдийн Хэсгийн энэ сарын урианы тухай илүү ихийг мэдэхийн тулд та нар энэ хичээл болон үйл ажиллагааг ашиглаж болно.

Цөл дундуур аялж явна хэмээн төсөөлөн бод. Хол газар удаан аян хийхэд тэмээгээр явах нь зүдэргээтэй, ядахдаа газрын зураг ч байхгүй. Газрын зургийн оронд од даган явахаас өөр аргагүй. Ийм аян чамд ямар санагдах вэ? Чи ийм аянд гарах итгэлтэй байж чадах уу?

Хоёр мянган жилийн тэртээ мэргэн хүмүүс яг ийм аянд гарсан юм. Тэд дорно зүгт гийсэн хурц гэрэлтэй одыг хараад Христ хүүд хүндэтгэл үзүүлэхээр үнэт бэлэг сэлт зэхэн, Бетлехемийг зорин холын аянд гарсан юм. Зөвхөн Мэргэн хүмүүс л тэр одыг харсан юм биш. Их далайн чанадад, Америк тивд нифайчууд тэрхүү одыг харж, Бурханы Хүү Есүс Христ мэндэлснийг мэдсэн юм.

Өнөөдөр тэр одны тухай бодох нь Аврагчийн тухай бидэнд сануулдаг. Сайхь од харанхуйд гялалзан, Есүс бидэнд хэрхэн амьдрахыг заадаг шиг, Мэргэн хүмүүст замыг заасан билээ. Тэрхүү од нь, Аврагч биднийг хайрладаг шиг байнга гэрэлтэн харагддаг билээ. Та нар дараагийн удаа оддыг хараад Есүс Христ бол Бурханы Хүү, Дэлхийн Гэрэл гэдгийг санагтун.

Зүүн талд: Адам Коффордын зураг чимэглэл; баруун талд: зураг чимэглэлийг Томас С.Чайльд, iStockphoto.com, and iStockphoto.com/Adyna