2012
Бидний хуудас
2012 оны Арванхоёрдугаар сар


Бидний хуудас

Би ариун сүм харах дуртай

Чилийн Сантьяго дахь Ла Флоридагийн Гуравдугаар тойргийн Хүүхдийн Хэсгийн хүүхдүүд Хүүхдийн Хэсгийн удирдагчид, бишопын зөвлөлийн гишүүдтэй хамт ариун сүмийн газар дээр очиж үзжээ. Тэд үзэсгэлэнт цэцэрлэг очиж, ариун сүмүүдийн зорилгын тухай ярилцаж, “I Love to See the Temple (Би ариун сүм харах дуртай)” дууг дуулсан ажээ (Children’s Songbook, 95). Тэд бас Есүс Христийн амьдралын тухай видео үзсэн байна.

Би Бошиглогч Иосеф Смитийн тухай заана

Бид Хүүхдийн Хэсэгт “Иосеф Смитийн анхны залбирал”(Сүмийн дуулал болон хүүхдийн дуу,14) дууг сурсан. Одоо энэ нь миний дуртай дуулал юм. Би номлогч болохоороо Ариун ойн цоорхойн тухай түүхийг заах хүмүүстэйгээ хуваалцах болно. Би Есүс Христ, Бошиглогч Иосеф Смит хоёрт хоёуланд нь хайртай. Сүм үнэнийг би мэднэ!

Аксел К., нас 5, Перу

Ариун ойн цоорхой, Аксел К.

Гэр бүлийн үдэш түүнд таалагддаг

Коста Рикагийн 9 настай Хелена К.-д аав нь баптисм хүртээсэн тэр даруйд тэр Сүмийн гишүүн болчихсон юм шиг санагдсан гэнэ. Есүс Христийн тухай гэр бүлийн үдшийн хичээлүүд түүнд их таалагддаг ажээ. Тэр бас сургуульдаа явж, найз нартайгаа тоглох дуртай.

Ариун сүм рүү очиж үз

Би ариун сүмээс мэндчилгээ явуулдаг. Би бусад хүүхдүүдийн хамт Эквадорын Либертад Гадаснаас Эквадорын Гуяквил Ариун сүмийн газар дээр очиж үзсэн тэр нэгэн өдөр үнэхээр гайхалтай сайхан өдөр байлаа. Хэрэв боломжтой бол дэлхийн бүх хүүхдүүдийг бид ариун сүмд очиж үзэхийг урьж байна. Ариун сүм үнэхээр үзэсгэлэнтэй сайхан газар шүү.

Айда В., нас 10, Эквадор

Христийн Мэндэлсэний Баяр бол Христийн төрсөн өдөр, Олучукву О., нас 9, Нигери

Аароны санваар сэргээгдсэн нь, Фелип Л., нас 12, Бразил

Ерөнхийлөгч Монсонгийн чигири-и

Японы Шизүокагийн Фужи Гадасны Хүүхдийн Хэсгийн хүүхдүүд Ерөнхийлөгч Томас С.Монсонгийн дүрсийн өнгийн цаасан наамал буюу чигири-и-г зургаан сарын дотор урлажээ. Энэ нь их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг ч хүн бүр Ерөнхийлөгч Монсонгийн тухай бодож, түүний тухай улам их зүйлийг мэдсэний сацуу бүгдээрээ хамтран хөдөлмөрлөсөн ажээ.