Мөнхийн гэр бүл дээр анхаарал төвлөрүүлэхүй
Эл Сальвадорт ариун сүм баригдсан нь ах, дүү хоёрт эцэг эхээ Сүмд эргүүлэн авчрахад нь тусалжээ.
Кевин С., Жаквилин С., хоёр бол Эл Сальвадорын ах, дүү хоёр бас дотны анд найзууд бөгөөд тэд юм бүхэнд хамт оролцдог ажээ. Тэр хоёр сайн мэдээг болон гэр бүлээ хамгийн ихээр хайрладаг. Тэд гэр бүлээ үүрд хамт байгаасай гэж хүсдэг.
Кевин, Жаквилин хоёрыг бага байхад сүм дээр хүмүүс ааваас нь, “Та нар ариун сүмд хэзээ лацдан холбуулах гэж байна?” гэж асуудаг байж. Тэгэхэд нь тэр, “Эл Сальвадорт ариун сүм баригдсан цагт” гэж хариулдаг байсан гэнэ.
Эцэг эхчүүдийнхээ төлөө залбирсан нь
Гэвч Сан Сальвадорын Эл Сальвадор Ариун сүмийг барихаар 2007 онд зарлахад Кевин, Жаквилин хоёрын аав, ээж хоёр сүмд явахаа больчихсон байлаа. Гэвч одоо 18 настай Кевин, 15 настай Жаквилин хоёр сүмд явсан хэвээрээ, аав ээж хоёр нь нэгэн өдөр сүмдээ эргэж ирэхийн төлөө залбирсаар байгаа ажээ.
“Аав, ээж хоёр минь дахин идэвхтэй болохын төлөө би Тэнгэрлэг Эцэгээс гуйж залбирахаа хэзээ ч болихгүй гэж” Жаквилин хэллээ. “Тэнгэрлэг Эцэг бидэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсдэгийг, Тэр бас биднийг мөнхийн гэр бүл байгаасай гэж хүсдэгийг би мэднэ.”
Тэд бас эцэг эхдээ сайн үлгэр дууриал үзүүлэхийг хичээдэг байв. “Би хэзээ ч итгэл найдвараа алдахгүй” гэж Кевин хэлэв. “Би үргэлж судар уншиж, залбирдаг байсан. Аав ээж хоёр минь намайг судар судалж байхыг, гэрийн багшаар болон Сүмийн үйл ажиллагаануудад оролцохоор явахыг хардаг байсан. Зарлигуудыг сахих болон өөртөө өсөлт дэвшил гаргахын төлөө намайг шаргуу ажилласан үед аав, ээж хоёр минь миний үлгэр жишээг хардаг байсан.
Ариун сүмд Сүнсийг мэдэрсэн нь
Эцэг эхийнхээ төлөөх Кевин, Жаквилин хоёрын залбирал ариун сүм дуусах дөхсөн үед хариулагджээ. “Манай удирдагчид ариун сүмийн онцгойлон адислалт болон соёлын үйл ажиллагааг зарлахад бид хоёр аав ээж хоёрыг урьсан” хэмээн Кевин ярилаа. “Залуучууд бид эдгээр үйл ажиллагаануудад оролцох нь онцгой боломж гэдгийг бид аав ээж хоёрт ярьсан нь тэдэнд их нөлөөлж, сүнслэг байдлын хувьд өсч хөгжихөд нь тусалсан юм.
Тэднийхэн гэр бүлээрээ соёлын үйл ажиллагаанд оролцохоос гадна ариун сүмийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох боломжтой байлаа.
“Аав ээж хоёр минь сүмд явалгүй нэлээд удсан ч, Сүм болон сайн мэдээг ариун зүйл гэж үздэг хэвээр байсан юм” гэж Кевин хэлэв. Биднийг ариун сүм рүү ороход аав, хоёр дүү бид гуравт, бид ариун сүмд орохдоо цагаан хувцас өмсдөг нь энд ариун нандин ёслолууд гүйцэтгэдэг юм хэмээн тайлбарлаж билээ.”
Их хөдөлгөөнтэй, хоёр настай эмэгтэй дүү нь ариун сүм дотор ороод өчүүхэн ч чимээгүй гаргахгүй томоотой болсонд Кевин гайхсан гэнэ. Мөн ээж нь ариун сүмийн олон өрөөнүүд болон уран зургуудыг харж явах үед нүдэнд нь нулимс цийлэгнэж байхыг тэр бас харжээ. Тэднийг лацдан холболтын өрөөнд ороход сайн дурын хөтөч, энэ бол гэр бүлүүд үүрд мөнхөд лацдан холбуулдаг өрөө гэж тайлбарлажээ.
Манай жаахан эмэгтэй дүү бидэнд бүгдэд нь гар хүрч, “Миний ээж, миний аав, миний Кевин, миний Жаквилин” хэмээн шулганаж билээ. “Энэ нь Тэнгэрлэг Эцэг түүгээр дамжуулан бид бүгд түүнийх хэмээн бидэнд хэлэх шиг санагдаж билээ.
“Тэгээд бяцхан дүү минь биднийг тэвэрч, үнсээд толь руу заасан” гэж Кевин ярилаа. “Бид өөрсдийгөө толинд харсан нь үнэхээр гайхамшигтай байлаа. Бид тэр өдөр ариун сүмээс гарч явахдаа энд дахин ирэх зорилго тавьсан.”
Чухал өөрчлөлтүүд
Эднийхэн ариун сүмийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсоны дараа тэдний амьдралд зарим өөрчлөлт гарч эхэлжээ. “Бид ариун сүмд очсоноос хойш манай гэр бүл өөрчлөгдөж эхэлсэн шүү гэж Кевин хэллээ. “Тэр үеэс хойш бид гэр бүлийн үдшээ тасралтгүй хийж байгаа. Аав ээж хоёр биднийг сүм рүү авч очдог болсон. Бид цуглааны байрны эхний эгнээнд гэр бүлээрээ суудаг болсон.”
2011 оны наймдугаар сард Кевин, Жаквилин хоёр аав, ээжийнхээ хамт гадасны төв дээр ариун сүмийн онцгойлон адислалтын шууд нэвтрүүлгийг үзэж суулаа. Энэ бол тэдний хувьд агуу адислал байв.
“2007 онд ариун сүм зарлагдахад аав, ээж хоёр идэвх султай болчихоод байсан. Ариун сүмийн онцгойлон адислалт дээр аав, ээж хоёртойгоо хамт сууж байх аз завшаан надад тохиохгүй л болов уу гэж би бодож байсан” гэж Кевин ярилаа. Аав, ээж хоёрыгоо миний дэргэд сууж байх үед би Тэнгэрлэг Эцэг үнэхээр залбиралд минь хариулсныг би мэдэрсэн. Бид ариун сүмийн онцгойлон адислалт дээр гэр бүлээрээ байсан нь миний амьдралд ирсэн хамгийн агуу адислалуудын нэг юм.”
“Ариун сүмийн энэ туршлага надад хүч чадал өгсөн юм” гэж Жаквилин ярилаа. “Ариун сүм, аав ээж хоёрт минь Сүмд дахин идэвхтэй болоход нь тусалсан учраас энэ нь хүмүүсийн амьдралыг өөрчилдөг гэдгийг харсан нь юунаас ч илүүгээр надад хүч чадлыг өгсөн юм. Одоо бид ариун сүмд лацдан холбуулах зорилго тавиад байгаа. Тэнгэрлэг Эцэг бидэнд хамгийн сайн сайхныг хүсдэгийг би мэднэ.”