2012
Ерөнхийлөгч Монсонгийн насны ойг хүндэтгэлийн үдэш зохион байгуулж, дуу хөгжмөөр тэмдэглэв
2012 оны Арванхоёрдугаар сар


Ерөнхийлөгч Монсонгийн насны ойг хүндэтгэлийн үдэш зохион байгуулж, дуу хөгжмөөр тэмдэглэв

Ерөнхийлөгч Томас С.Монсонгийн 85 насны ойг 2012 оны 8-р сарын 17-нд Чуулганы Төвд сүр жавхлантай бөгөөд хүндэтгэлтэйгээр тэмдэглэхэд 20,000 орчим хүн дуу хөгжим, хүүрнэл яриа, “Амьдралын алтан өдрүүд” нэртэй хүндэтгэл үзүүлэх хөтөлбөр зохион байгуулж тэмдэглэв.

Найман сарын 21-нд болсон түүний 85 насны ойг тэмдэглэхэд зориулсан шилдэг цуглуулгад Ерөнхийлөгч Монсонгийн дуртай Бродвей шоуны хөгжмийн хэлээр илэрхийлсэн зарим захиасууд болон сүнслэг нөлөө бүхий бусад дуунууд орсон байлаа.

Ерөнхийлөгч Монсон эхнэр Францис Жонсон Монсон болон гэр бүлийнхний хамт үзэгчдийн дунд эхний эгнээнд сууж байлаа.

Тэргүүн Зөвлөлийн Нэгдүгээр Зөвлөх Ерөнхийлөгч Хенри Б.Айринг, “Аризонагийн цөл дэх алслагдсан зам дээр” Ерөнхийлөгч Монсон нэгэн гэр бүлийн хос болон тэдний бяцхан хүүхдүүдтэй нь гар барихаар зогссон ч, түүнд ойртон ирсэн олон олон хүнтэй тэвчээртэйгээр гар барихыг харсан тухайгаа хүндэтгэлтэйгээр гэрчилсэн ажээ.

Ерөнхийлөгч Монсон дэлхий даяар олон газарт, ихэвчлэн хүүхдүүдийн дунд “Их Эзэнийг төлөөлөн очдогийг” Ерөнхийлөгч Айринг гэрчилсэн юм. “Зөвхөн түүний мэндчилсэн хүмүүст алтан агшин тохиодог төдийгүй, харин үүнийг харсан бидэнд ч бас энэ нь онцгой агшин байдаг” гэж тэр хэлжээ. “Би өөрчлөгдсөн бас энэхүү агшныг мэдэрсэн ямар ч хүн, мөн би ч бас хайрыг мэдэрсний улмаас өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл бид өөрчлөгдсөн юм.”

Тэргүүн Зөвлөлийн Хоёрдугаар зөвлөх Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф бас “алтан өдрүүдээр дүүрсэн амьдралынх нь төлөө түүнд баяр хүргэжээ. … Ерөнхийлөгч Монсон, та бол харанхуйг гэрэлтэй болгодог найз, бидний үе дэх Бурханы бошиглогч. Бид танд хайртай, бид таныг дэмждэг. Бид таны төлөө залбирдаг” гэж хэлжээ.

Өөр олон Сүмийн, шашны болон иргэний удирдагчид бас насан туршийн анд найз нар нь Ерөнхийлөгч Монсонд урьдчилан бэлтгэсэн видео бичлэгүүдээр хүндэтгэл үзүүлсэн ажээ. Тэрээр мөн Скаутад оролцсон олон жилийнхээ төлөө сайшаал магтаал хүлээсэн юм.

Хүндэтгэл үзүүлэх хөтөлбөрийн төгсгөлөөр Ерөнхийлөгч Монсонд Шотландын зохиолч, яруу найрагч Жеймс Барригийн “Бурхан бидэнд дурсамжуудыг өгсөн, ингэснээр бид амьдралдаа зуны сарнайг өвөл авах болно” гэсэн үгсийг хүмүүс давтан хэлж байлаа (Лоранс Ж.Петрийн эмхтгэсэн, Peter’s Quotations: Ideas for Our Time (1977), 335-ыг үзнэ үү).

“Би энэ үдэш сэтгэл догдлом, үй түмэн дурсамжтай боллоо” гэж Ерөнхийлөгч Монсон хэлжээ.

Чуулганы Төвийн тайзыг таазанд нь тултал түүний амьдралын “алтан” өдрүүдийн бэлгэдэл болсон хэдэн зуун шар сарнайгаар чимсэн байлаа.

“Амьдралын алтан өдрүүд” нь Ерөнхийлөгч Монсонгийн амьдрал, түүний бага нас, гэрлэлт, цэргийн алба хаасан болон Сүмийн үйлчлэлийн тухай өнгөрсөн үеийг дуу хөгжмөөр дамжуулан эргэн дурссан хормууд болж өнгөрлөө.

Гэрэл зургийг Дебра Гехрис