2012
Өлссөн хүмүүсийг хооллосон нь
2012 оны Арванхоёрдугаар сар


Номлолын талбараас

Өлссөн хүмүүсийг хооллосон нь

Бид өчүүхэн жижиг арга хэрэгслүүдээр дамжуулан бие махбодын болон сүнсний чухал хэрэгцээгээ хангаж чадна.

Халуун орон дахь Христийн Мэндэлсний Баяр

Зураг чимэглэлийг Каролинн Вибберт

2004 оны 12-р сард би Бразилын Сан Паулогийн Линсэд бүрэн цагийн номлогчоор үйлчилж байлаа. Орон нутгийн нэг тойрог, нэг салбар Бразилд жил бүр болдог “Натал сем Фоме” (Бүхнээр дүүрэн Христийн Мэндэлсний Баяр) хөтөлбөрт оролцохоор шийдсэн байлаа. Бид нэлээд хэдэн бусад байгууллага, түүний дотор Бразилын армийн цэргүүд, шуудан хүргэгчид, бусад сүмүүдийн гишүүдтэй хамтран баг бүрдүүлж, тусламж хэрэгтэй хотын хүмүүст өгөхийн тулд хоол хүнс цуглуулахаар орчныхоо нэлээд хэдэн газраар явлаа. Бид бас үүнийг сүмийнхээ танилцуулах хуудас буюу бидний нэрлэдгээр “нөхөрлөлийн картаа” хүмүүст тараах сайхан боломж болгон ашигласан билээ. 2000 орчим картыг тараасан байлаа.

Олон гишүүд Бразилын халуун наран дор Христийн Мэндэлсний Баярын сүнсийг мэдэрч, энэхүү сүнсийг хуваалцахад төрсөн агуу мэдрэмжийнхээ тухай ярьж байлаа. Цэргүүд өөрсдөө харьяалагддаггүй сүмийн танилцуулах картыг хүмүүст гардуулж байсныг харахад их сонин байлаа.

Joy to the World нэртэй Мормоны Табернеклын Найрал дууны тухай Христийн Мэндэлсний Баярын DVD-г үзэх 127 хүсэлтийг бид долоо хоногийн дараа хүлээн авч билээ. Дараагий долоо хоногт дахиад 22 хүсэлт ирэв. Энэ төслийн үр дүнд хамтрагч бид хоёр эдгээр хүмүүст заадаг боллоо. Бас олон айл өрхүүд бидэнд үүд хаалгаа нээж өгсөн юм.

Бид сайн мэдээг дэлгэрүүлэх болон өлсгөлөн олон айл өрхөд тусалж чадсан тэрхүү онцгой үйлчлэлээс ирсэн баяр баясал хийгээд хайрыг би хэзээ ч мартахгүй. Сүнсний болон бие махбодын өлсгөлөнг аль алиныг нь хөнгөвчилсөн юм.

Өчүүхэн бөгөөд энгийн зүйлсээр (танилцуулах карт гэхчлэнгийн зүйлсээр) дамжин олон агуу, гайхамшигтай зүйлс (хүмүүсийг аврах гэхчлэн) тохиодгийг би мэднэ. Христийн Мэндэлсний Баярын болон бусад үед энэхүү гайхамшигт ажил болон гайхамшгийг тохиолгон авчрах олон боломж бидэнд байдгийг энэ туршлага нотолсон юм.