2014
Адам
2014 оны нэгдүгээр сар


Хуучин Гэрээний бошиглогчид

Адам

“Үүрд мөнхөд хэдхэн хүн авралын төлөвлөгөөнд … Адамаас илүү оролцоотой байсан.” 1

Ихэнх хүмүүс намайг дэлхий дээр амьдрахаар ирсэн анхны хүн гэдгээр минь мэддэг ч дэлхий дээр ирэхээс өмнө надад онцгой үүрэг хариуцлага байсныг тэд мэддэггүй. Мөнх бус байдлын өмнөх оршихуйд тэнгэрт болсон дайнд би Сатаны их цэргийн эсрэг тулалдсан Бурханы их цэргийг удирдсан2 бөгөөд дэлхийг бүтээхэд нь Есүс Христэд тусалсан билээ.3 Тэр үед намайг Михаил гэдэг байсан нь “Бурхантай адил хүн” гэсэн утгатай юм.4

Бурхан намайг дэлхийд ирэх анхны хүн байхаар сонгож, олон зүйлийн ургамал, амьтантай диваажин болох Эдэний цэцэрлэгт байрлуулсан билээ. Тэр надад “амин амьсгалыг”5 оруулж, Адам хэмээх шинэ нэрийг өгсөн юм.6

Бурхан миний эхнэр Ева бид хоёрт сайн ба муугийн мэдлэгийн модны жимснээс идэж болохгүй гэсэн юм.7 Бид тэр жимсийг идээгүй бол цэцэрлэгт үлдэж, тэндээ үүрд амьдрах байсан ч “мөнх бус байдлын эсрэг тэсрэг талыг мэдсэнээр өсч хөгжих”8 болон үр хүүхдүүдтэй байх боломжгүй байх байсан.9 Сонголт бидэнд өгөгдсөн байлаа.

Бид уг жимсийг идэхээр сонгосон учраас цэцэрлэг болон Бурханы оршихуйг орхих шаардлагатай болсон билээ. Үүнийг уналт гэдэг. Бид мөнх бус болж; амьдралын сайн, муу талыг аль алиныг нь мэддэг болж; дэлхийд хүүхдүүдийг авчирсан юм.10

Уналт болно гэдгийг Бурхан мэдэж байсан учраас бид бүгд үр хүүхдүүдийнхээ хамт Түүнд эргэн очих боломжтой байхын төлөө нүглүүдийг минь цагаатгаж, үхлийг ялахын тулд Есүс Христийг илгээсэн билээ.11

Ева бид хоёр Есүс Христийн сайн мэдээний тухай, түүний дотор Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах болон эцсээ хүртэл тэвчих тухай заалгасан бөгөөд үүнийгээ хүүхдүүддээ заасан юм.12

Эдгээр туршлагууд байсан учраас нүд минь нээгдэж, энэ амьдралд би баяр баясгалантай байсан билээ.13 Та нар ч бас Есүс Христийг дагавал миний сурч мэдсэний нэгэн адил14 Бурханы хайрыг мэдэрч, Түүнд эргэн очиж чадна гэдгийг санагтун.

Зүүн талаас: Дан Бакстэрын уран зураг; Aдам, Ева хоёр цэцэрлэгт, Лаувэлл Брүс Бэннэт; Эдэний цэцэрлэгийг орхин явсан нь, Иосеф Брики; Адил төстэй байдлаар, Иосеф Брики; Aдам, Ева хоёр хүүхдүүддээ зааж байгаа нь, Дэл Парсон; Aдам Сэтийг томилж байгаа нь, Дэл Парсон; Aдам-ондай-Аман, Дэл Парсон; Тэргүүн тэнгэр элч Михаил Сатаныг бут цохисон нь, Гуйдо Рэни /Bridgeman Art Library/Getty Images; iStockphoto/Thinkstock-ийн суурь зураг