2014
Залуу эрэгтэйчүүд 18 нас хүрмэгцээ номлолд үйлчлэх ёстой юу?Мөн залуу эмэгтэйчүүдийг 19 настайгаасаа эхлэн номлолд үйлчлэхийг нь хүчтэй дэмждэг болсон уу?
2014 оны нэгдүгээр сар


Залуу эрэгтэйчүүд 18 нас хүрмэгцээ номлолд үйлчлэх ёстой юу? Мөн залуу эмэгтэйчүүдийг 19 настайгаасаа эхлэн номлолд үйлчлэхийг нь хүчтэй дэмждэг болсон уу?

Ерөнхийлөгч Томас С.Монсон номлолд үйлчлэх насанд өөрчлөлт оруулсан тухай зарлахдаа “Бүх залуу эрэгтэйчүүд заавал энэ наашлуулсан насанд номлолд үйлчлэх болно эсвэл номлолд үйлчлэх ёстой гэж би хэлээгүй шүү. Харин хувийн нөхцөл байдлууд дээр болон санваартны удирдагчдын шийдвэрт үндэслэн, энэхүү боломжийг бүгдэд олгож байгаа юм” гэжээ.1 Биеийн болон сэтгэл санааны эрүүл мэнд, санхүүгийн мөн сүнслэг байдлын бэлтгэлээ харгалзан үзээрэй. Номлолд үйлчлэх цагаа зөв шийдэхдээ чи дээрх зүйлүүдийн тухай эцэг эх болон санваарын удирдагчидтайгаа зөвлөж болно.

Ерөнхийлөгч Монсон залуу эмэгтэйчүүдийн талаар “Залуу эмэгтэйчүүдэд … залуу эрэгтэйчүүдтэй адил заавал үйлчлэх зарлигийг өгөөгүй юм. Гэхдээ сүмийн залуу эгч нар номлогчийн ажлаараа маш үнэтэй хувь нэмэр оруулдаг учраас бид тэдний үйлчлэлийг дуртайяа хүлээн авах болно гэдгийг баттайгаар хэлж байна” гэжээ.2

Эшлэлүүд

  1. Toмас С.Монсон, “Чуулганд тавтай морилно уу,” Лиахона, 2012 оны 11-р сар, 4–5-р хуудсууд.

  2. Toмас С.Монсон, “Чуулганд тавтай морилно уу,” 5.