Гэр бүлийн үдшийн санаанууд
Энэ дугаарт гэр бүлийн үдшээр ашиглаж болох өгүүллүүд болон үйл ажиллагаанууд багтсан. Дор хоёр жишээ өгөв.
“Ирээдүйн гэр бүлдээ бэлэг бэлтгэх нь,” 46-р хуудас: Ерөнхийлөгч Айрингийн өгүүллийг уншсаны дараа эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ авьяасаа хуваалцах гэр бүлийн авьяасын үзүүлбэр зохион байгуулах талаар бодно уу. Хүн бүрийг авьяасаа үзүүлсний дараа тэдний авьяас гэр бүлийг нь хэрхэн адисалж болох арга замуудын талаар эцэг эх нь тайлбарлаж өгч болно. Дараа нь хүүхдүүдийн авьяас гэр бүлийг нь хэрхэн адисалж байгаа болон хэзээ нэг өдөр энэ нь тэдний ирээдүйн гэр бүлийг хэрхэн адислах талаар хуваалцахад хүүхдүүдээ урьж болно. Авьяасаа цаашид хөгжүүлэх зорилго тавихад нь эцэг эхчүүд хүүхдүүдээ урамшуулан дэмжиж болно.
“Хуучин Гэрээний судрын уриалга,” 74-р хуудас: Хуучин Гэрээг гэр бүлээрээ унших зорилго тавьж, ажиллах талаар бодож үзнэ үү. Та өсөлт хөгжлөө тэмдэглэхийн тулд тус сэтгүүлээс өнгөтэй хүснэгтийг салган авах юм уу liahona.lds.org-оос хэвлэн авч болно. Санал болгосон судруудыг гэр бүлээрээ уншиж, ярилцан; энэ жилдээ долоо хоног бүр уншиж, дуусгах зорилтот төлөвлөгөө гарган, ажиллахад анхаарна уу.
Төрөлх хэлээрээ
Лиахона болон сүмийн бусад материалуудыг languages.lds.org дээрээс олон хэлээр үзэх боломжтой.