Хүүхдийн хэсгийг гэртээ авчрах нь
Тэнгэрлэг Эцэг Өөрт нь эргэж очих замыг надад бэлтгэсэн
Хүүхдийн хэсгийн энэ сарын урианаас илүү ихийг сурч мэдэгтүн!
Бид бүгд энэ дэлхийд ирэхээсээ өмнө Бурхан Эцэг болон Түүний Хүү Есүс Христтэй хамт тэнгэрт амьдарч байсан юм.
Тэнгэрлэг Эцэг бидэнд зориулан Өөрийн төлөвлөгөөг танилцуулсан билээ. Бид Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагахаар сонгож, дэлхий дээр ирсэн билээ.
Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай бөгөөд биднийг Өөртөө эргэж ирээсэй гэж хүсдэг. Тэрбээр бидэнд замыг үзүүлж, Өөрт нь эргэж очиход бидэнд туслахын тулд Өөрийн Хүү Есүс Христийг илгээсэн юм.
Бид дараах зүйлсийг хийснээр Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очих замыг дагана:
-
баптисм хүртэж, гишүүнээр батлуулснаар,
-
ариун ёслолоос хүртэж,
-
ариун сүмийн гэрээнүүдийг хийснээр,
-
мөн итгэлээр амьдарснаар.
Биднийг Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очиход Тэр биднийг гараа дэлгэн, тэвэрч угтана!