Хэрэв сүмийн идэвхтэй өсвөр үеийнхэн надад сүмийн жишгүүдийг зөрчих шахалт үзүүлбэл би яах вэ? Би өөрийгөө бусад хүмүүсээс илүү шударга эсвэл бусдыг шүүдэг гэж харагдахыг хүсдэггүй.
Сүмийн жишгүүдийг хамгаалах зоригтой бай, бүр эдгээр жишгүүдийг мэддэг бөгөөд өөрийг чинь бусдаас илүү шударга хүн болж харагдах гэж байна гэж бодож мэдэх хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхнээс ирж болох дарамт шахалтаас өөрийгөө хамгаалах зоригтой бай. Их Эзэний зарлигуудад дуулгаваргүй байх эсвэл зөвхөн бусдад шударга хүн болж харагдахын аль нь илүү эрсдэлтэй вэ? (Хэрэв үе тэнгийнхэн чинь өөрийн чинь хувьд таагүй санагдах эсвэл сүмийн аль нэг жишгийг бус харин танай гэр бүл дэх жишгийг зөрчих шахалт үзүүлж байгаа бол чи зүгээр л үүнийг хиймээргүй байгаагаа хэлээд бодол санаандаа хүндэтгэлтэй хандахыг тэднээс хүсч, өөрийгөө хамгаалах хэрэгтэй.)
Мэдээж хэрэг, чи ийм нөхцөл байдлыг бошиглогч Алма, номлогч хүү Шиблондоо “зоригийг хэрэглэ, гэвч бүү дээрэлх” (Aлма 38:12) гэж хэлсэн шиг хэнийг ч гомдоолгүйгээр эвтэйхэн шийдэх хэрэгтэй. Бусдыг хатуугаар зэмлэх юм уу өөрийгөө ёс суртахууны хувьд бусдаас гаргуун нэгэн мэтээр харуулах гэж хичээсний хэрэггүй. Чи ямар жишгүүдээр амьдрахаар сонгосноо хүмүүст зүгээр л илэн далангүй хэлэх хэрэгтэй. Хэрэв сүмийн идэвхтэй гишүүд сүмийн тодорхой жишгүүдийг зөрчихийг өөрөөс чинь хүсвэл “Бүх хүмүүст найз нь бай, гэвч жишгүүдээсээ хэзээ ч бүү ухар” хэмээн хэлсэн Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын үгийг санагтун.1