2014
Бид бол Мексикийн Махонри, Хиламан хоёр
2014 оны нэгдүгээр сар


Дэлхий даяарх найзууд

Hola! amigos!*

Бид бол Мексикийн Махонри, Хиламан хоёр

Цүнхэндээ юмаа хий! Дэлхий даяарх найз нартайгаа танилцана уу!

Махонри, Хиламан хоёр бол Мексикийн эрэгт амьдардаг ах дүү хоёр юм. Эцэг эх нь тэдэнд Мормоны Номын хоёр агуу эрийн нэрийг өгсөн ажээ. Махонри Морианкумер бол Жаредын ах юм. Тэр Их Эзэний хурууг харсан билээ. Ахмад Хиламан бол зөв шударга удирдагч байв. Тэрээр хоёр мянган залуу дайчныг тулалдаанд удирдсан билээ.

Энэ ах дүү хоёр эцэг эхийнхээ өгсөн нэрэнд тохирохуйц амьдрахад найддаг ажээ. Тэд Мормоны Номын Махонри, Хиламан хоёртой яг адилхан байхыг хүсдэг гэнэ.

Манай аав, ээж хоёр 2003 онд Мексикийн Гуадалахара ариун сүмд лацдан холбогдсон. Энэ бол бидний амьдардаг газарт хамгийн ойрхон байдаг ариун сүм. Энэ ариун сүмд машинаар зургаан цаг явж хүрнэ. Бид ариун сүмд очих дуртай, тэгээд бид хэзээ нэгэн цагт аав, ээж шигээ ариун сүмд орох болно гэдгийг мэднэ.

Бид гэр бүлээрээ цагийг хамтдаа өнгөрүүлэх дуртай. Мөн хагас сайн өдөр бүр гэрийнхээ ойролцоох далайн эрэгт очих дуртай. Бид өөрсдийн дуртай хоол болох сам хорхой, тако болон тортас (хавчуургатай талхны нэг төрөл) иддэг. Бид Maлекон руу эсвэл эрэг уруудан алхдаг. Бид элсээр цайз хийж, далайд тоглодог.

  • “Сайн уу, найзуудаа!” гэхийг испаниар.

Би ариун сүм харах дуртай

Мексикийн Гуадалахара ариун сүм бол Мексикийн 13 ариун сүмийн арваннэг дэх нь юм.

Явахад бэлэн!

Махонри, Хиламан хоёрын цүнх тэдний дуртай юмсаар дүүрэн байна. Чи эдгээр зүйлсийн алинаар нь цүнхээ дүүргэмээр байна?

Гэрэл зургуудыг Хуан Карлос Сантёо, зураг чимэглэлийг Томас Чайльд