2014
Гэр бүлийн түүх гэр бүлүүдийг нэгтгэдэг
2014 оны нэгдүгээр сар


Гэр бүлийн түүх гэр бүлүүдийг нэгтгэдэг

Аргентин, Яаэл В.,

Би Хувийн хөгжил дэвшлийн зорилго дээрээ ажилласан минь гэр бүлийн түүхээ хийж эхлэхэд намайг урамшуулсан юм. Би өвөө, эмээ хоёр дээрээ үдийн хоол идэхээр очих үед тэд надад өөрсдийн болон бусад төрөл садангуудынхаа амьдралын түүхээс ярьж өгдөг байлаа. Би гэр бүлийн түүхийн төвд очиж, гэр бүлийнхээ тухай мэдээ цуглуулж эхлэв.

Би элэнц эмэг эхийнхээ тухай мэдээллийг хэрхэн олсноо санадаг. Тэр жирэмсэн байхдаа усан онгоцоор Аргентинд иржээ. Завин дээр хүү нь төрсөн ч нас барсан учраас түүнийг далайд оршуулсан юм. Эмэг эхийнхээ нэрийг бүртгэлээс олох хүртэл эмээ минь зөвхөн түүх байлаа. Би өвөө, эмээ хоёртоо ойр байж, өвөг дээдсээ тэдэнтэй хамт амьдарч байсан юм шиг л мэддэг боллоо. Би өвөг дээдсийнхээ тухай мэдээлэл олж, мөнхийн лацдан холболтын баярт мэдээг хуваалцан, олон үеэ адислахад тусалсан билээ.

Би FamilySearch-ийн ачаар нуугдмал эрдэнэсийг нээн илрүүлсээр байна. “Бид өмнөө тулгарсан ажлыг дуусгахын төлөө чадах бүхнээ хийх тусам уйгагүй эрж хайсан эрдэнэсийг нээх шаардлагатай ариун түлхүүрийг Их Эзэн бидэнд өгөх болно гэдгийг би гэрчилж байна” хэмээн ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн үгэнд би дуртай.1 Бид хичээл зүтгэлээрээ дамжуулан өөрсдийн мөнхийн эрдэнэсийг нээх түлхүүрүүдийг олох болно, тэгээд нэгэн өдөр өвөг дээдэстэйгээ өөрийн биеэр уулзах болно.

Эшлэл

  1. Toмас С.Монсон, “The Key of Faith,” Ensign, 1994 оны 2-р сар, 5-р хуудас; Tambuli, 1994 оны 5-р сар, 5-р хуудас.