“Их Эзэнээр дуудагдана гэдэг нь юу гэсэн үг вэ?,” Лиахона, 2023 оны 3-р сар.
Ирээд, Намайг дага
Их Эзэнээр дуудагдана гэдэг нь юу гэсэн үг вэ?
Матай 10-т Аврагч арван хоёр төлөөлөгчөө томилж, тэдэнд Өөрийн сайн мэдээг тунхаглан, Сүмээ байгуулж эхлэх хүч, эрх мэдэл, мэдлэгийг өгдөг. Мөн Тэрээр тэдэнд эдгээх, сүнсийг хөөн зайлуулах, эрх мэдэлтэйгээр ярих хүчийг амласан (1, 20-р шүлгийг үзнэ үү). Та Матай 10-аас Их Эзэн төлөөлөгчдийг дуудлагад нь бэлтгэдэг тухай уншиж байхдаа, Түүний таныг Сүмийн үйлчлэлд хэрхэн бэлтгэснийг бод.
Их Эзэнээс ирэх зөвлөгөө
Их Эзэн төлөөлөгчдөд үйлчлэлээрээ дамжуулан тусалж, дэмжих зарим чухал зааварчилгааг мөн өгсөн. Энэхүү зөвлөгөөний ихэнх нь бидний үйлчлэлд хэрэгжиж болно. Та Матай 10 дахь дараах шүлгүүдийг уншиж байхдаа Их Эзэний тэдэнд өгсөн заавар, урилгыг анхаар.
-
8-р шүлэг:
____________________
-
19-р шүлэг:
____________________
-
29–31-р шүлэг:
____________________
-
39-р шүлэг:
____________________
Таныг Сүмд үйлчлэхээр дуудагдах үед Их Эзэн танд Өөрийнхөө ажлыг хийхэд туслах болно. Тэр таныг туршлага, зааварчилгаа, илчлэлтээр адислах болно. Таныг онцгойлон адислах бөгөөд та дуудлагаа гүйцэтгэх эрх мэдлийг Бурханаас хүлээн авна.
Та ChurchofJesusChrist.org дэх Ерөнхий гарын авлагаас дуудлагынхаа үүрэг хариуцлагын тухай илүү дэлгэрэнгүйг мэдэх боломжтой.