“Их Эзэний хүчинд болон бошиглогчдод найдах,” Лиахона, 2023 оны 3-р сар.
Эцэг эхчүүдэд зориулав
Их Эзэний хүчинд болон бошиглогчдод найдах
Хүндэт эцэг эхчүүд ээ,
Улам бүр эмх замбараагүй болж буй манай ертөнцөд айдас, эргэлзээ төрөх нь амархан байдаг. Гэхдээ бид Есүс Христэд хандаж, тайтгарал олж авбал Тэр бидэнд амьдралын шуурган дунд амар амгаланг авчирч чадна. Аврагч танд сорилт бэрхшээлийг даван туулахад хэрхэн тусалж болохыг олж мэдэхийн тулд энэ дугаарын нийтлэлүүдийг уншина уу.
Сайн мэдээний ярилцлага
Хүнд хэцүү үед Аврагч амар амгаланг санал болгодог
Гэр бүлийнхэнтэйгээ хамт Христийн боломж олгох хүчинд итгэх нь хүнд хэцүү нөхцөл байдалд амар амгаланг хэрхэн бий болгодог тухай ахлагч Угдорфын нийтлэлийг 4-р хуудаснаас уншина уу. Есүсийн тусламж үзүүлэх зарим арга замыг хамтдаа ярилц. Түүний хүчийг амьдралдаа урихын тулд та юу хийж чадах вэ?
Санваар манай гэр бүлийг хэрхэн адисалдаг вэ?
Санваарын адислалуудын талаарх нийтлэлийг 22-р хуудаснаас уншина уу. Гэр бүлийн гишүүдийг санваарын адислал хүлээн авсан үеэ хуваалцахад урь. Тэдэнд ямар мэдрэмж төрж байсан бэ? Адислал тэдэнд хэрхэн тусалсан бэ? Одоо гэр бүлийнхээ гишүүнд туслахын тулд авах хэрэгтэй ямар нэгэн адислал байна уу?
Их Эзэн бидэнд эр зоригийг төлөвшүүлэхэд туслахын тулд Өөрийн бошиглогчийг ашигладаг
30-р хуудасны нийтлэлд ахлагч Сикахэма бошиглогчийн сургаалыг дагасан нь түүнийг америк хөл бөмбөгийн мэргэжлийн тамирчин байх хугацаанд болон амьдралынхаа туршид итгэл үнэмшил, жишгийнхээ хатуу бат зогсоход хэрхэн тусалсан тухай өгүүлнэ. Энэ нийтлэлийг уншсаны дараа та гэр бүлийнхээ гишүүн бүрийг бошиглогчийг дагаснаар зоригтой болоход тусалсан цаг үеийг хуваалцаж болно.
Ирээд, Намайг дага Гэр бүлээрээ хөгжилдөх
Өдөр бүр өсөж хөгжсөөр
Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн гишүүдийн хувьд бид дэлхий дээрх Бурханы хаант улсыг хөгжүүлэхэд туслах үүрэгтэй. Матай 13:31–32-т ийн өгүүлдэг.
“Тэнгэрийн хаанчлал нь хүний авч, цэцэрлэгтээ суулгасан гичний үр мэт юм.
Энэ нь бусад бүх үрээс жижигхэн боловч ургахдаа ургамал ногооноос илүү томорч, мод болдог.”
-
Тойрч суугаад, гичийн үр шиг жижиг болж нугдайн суу.
-
Хүн бүр Сүмийг хөгжүүлэхэд туслахын тулд өдөр бүр хийж болох үйл ажиллагаагаа ээлжлэн нэрлэ (гэрчлэлээ хуваалцах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр судар хуваалцах, сайн мэдээний үнэнийг найзтайгаа хуваалцах гэх мэт).
-
Хэн нэгнийг Сүмийг хөгжүүлэхэд туслах үйл ажиллагааны талаар дурдах болгонд бүгд бага багаар өндийж, дараа нь мод шиг ургаж буй мэт бос.
-
Хүн бүр Сүмийн өсөлт хөгжилтөд хувь нэмрээ оруулах нь яагаад чухал болохыг гэр бүлийнхэнтэйгээ ярилц.