“Аврагч надад хэрхэн тусалж чадах вэ?,” Лиахона, 2023 оны 3-р сар
Ирээд, Намайг дага
Аврагч надад хэрхэн тусалж чадах вэ?
Есүс Христ “сайныг үйлдэж явсан” (Үйлс 10:38) ба уяман өвчтэйг эдгээв (Матай 8:2–3). Зуутын даргын зарц өөрийгөө зохисгүй гэж бодсон ч Аврагч ямар ч байсан тусална гэдэгт итгэж байсан учраас Тэрээр түүнийг эдгээжээ (Матай 8:5–13-ыг үзнэ үү). Тэр бээр шуурганы үеэр шавь нартаа амар амгаланг өгсөн (Матай 8:23–27-г үзнэ үү). Ганц хүүгийнхээ үхэлд зовж шаналсан эмэгтэйг хараад, Тэр түүнийг тайвшруулж, итгэл найдвар төрүүлэн, хүүг нь үхлээс амилуулжээ (Лук 7:11–15-ыг үзнэ үү).
Үйл ажиллагаа
Бид өнөөдөр Аврагчид итгэх итгэлээ хөгжүүлснээр Түүний хүчийг мэдэрч чадна. Энэ долоо хоногийн Ирээд, Намайг дага гарын авлага дахь унших хэсгийн түүхүүдээс нэгийг унш. Аврагч хүмүүсийн хэрэгцээ, итгэлд хэрхэн хариу үзүүлснийг анзаараарай.
Аврагч таны амьдралд хэрхэн тусалсан талаар бодохын тулд дараах асуултуудыг тунгаан бод эсвэл ярилц.
-
Хэзээ би Аврагчид итгэж, Түүний эдгээхийг (сэтгэл санаа, оюун ухаан, сүнслэг эсвэл бие махбодын хувьд) мэдэрсэн бэ?
-
Хэзээ би Түүний амар амгаланг мэдэрсэн бэ?
-
Хэзээ би Аврагчаас гэнэтийн тусламж хүлээн авсан бэ?
-
Хэзээ би Түүний мутрыг гайхамшгаар эсвэл өршөөлөөр дамжуулан харсан бэ?
-
Би одоо амьдралдаа Аврагчид итгэх итгэлээ хэрхэн бэхжүүлж, Түүний тусламжийг хүлээн авах вэ?