“Гайхамшигт зүйлсийг үйлдэхэд Христ намайг хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ?” Лиахона, 2023 оны 3-р сар.
Ирээд, Намайг дага
Гайхамшигт зүйлсийг үйлдэхэд Христ намайг хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ?
Амьдралынхаа туршид бид Христтэй улам ойртож, Сүнсний дуу хоолойг сонсож сурах тусам эргэлзэж байгаа зүйлээ хийхэд хүрч магадгүй юм. Усан дээр алхаж буй Петрийн нэгэн адил бид Христэд анхаарлаа төвлөрүүлж, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күкийн заасанчлан, “айдсаар бус итгэлээр амьдрах” үедээ бид боломжгүй мэт санагдаж байгаа зүйлсийг хийх эрх мэдэлтэй байж чадна (“Айдсаар бус итгэлээр амьдрах нь,” 2007 оны 10-р сарын Ерөнхий чуулган).
Үйл ажиллагаа
Матай 14:22–33-ыг уншаад, Петрийн туршлагыг тоймло.