“Суралцахуйгаа үнэлэх нь 9: Мормон 7–Ифер 15,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Суралцахуйгаа үнэлэх нь 9,” Мормоны Номын багшийн гарын авлага
Суралцахуйгаа үнэлэх нь 9
Сүнслэг суралцахуйгаа эргэцүүлэн бодож, үнэлэх нь Аврагчид ойртоход танд тусална. Энэ хичээл Мормон 7– Ифер 15-аас олж авсан таны туршлага хэрхэн сүнслэг байдлын хувьд өсөхөд тань тусалсныг санаж, үнэлж дүгнэхэд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Модны цагариг
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф ийн заасан.
Байгаль дэлхийг судалснаар амьдралын талаар хэчнээн ихийг мэдэж авч болох нь үнэхээр гайхалтай зүйл юм. Жишээлбэл: Эрдэмтэд модны цагаригийг хараад л хэчнээн зуу, бүр хэчнээн мянган жилийн өмнө цаг уур, ургах нөхцөл байдал ямар байсан талаар мэдлэг дээрээ тулгуурлан таамаг дэвшүүлдэг. Модны ургалтыг судалснаар бидний сурч мэдэж болох нэг зүйл бол нөхцөл байдал тохиромжтой үед мод хэвийн хэмжээнд ургадаг. Харин нөхцөл байдал хүнд улиралд ургалт нь удааширч, эсэн мэнд байхад нь зайлшгүй гол зүйлст хүчээ зориулдаг юм. (Дийтр Ф.Угдорф, “Хамгийн чухал зүйлсийн тухай,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22–25)
Моддын адил бидэнд ч мөн ургах хугацаа болон зөвхөн амьд үлдэхийн төлөө хичээж байгаа юм шиг санагдах үе байдаг. Бид бүгд өөр өөр арга замаар, өөр өөр хэмжээгээр өсөлтийг мэдэрдэг. Амьдралдаа сүнслэг өсөлт мэдэрч байсан үеэ бод.
-
Таныг сүнслэгээр өсөхөд тусалсан зарим нөхцөл байдал юу байсан бэ? Та ямар өсөлт мэдэрсэн бэ?
-
Бид өөрсдийн сүнслэг өсөлтийг үе үе үнэлж дүгнэж болох ямар ямар арга зам байдаг вэ?
Энэ хичээлээр танд Мормон 7– Ифер 15-ыг судлах явцдаа тавьсан зорилгоо үнэлэх, сурч мэдсэн зүйлээсээ тайлбарлах боломж олдоно.
Мормоны Номын ач холбогдлыг тайлбарлах нь
Өөрийгөө сайн мэдээний Сэргээлт дэх Мормоны Номын ач холбогдлыг тайлбарлаж буй номлогч гэж төсөөл. Та Мормоны Номын хуулбарыг хэн нэгэнд уншуулахаар өгөх гэж байна.
Мормон 8 дээрх нэг эсвэл нэлээд олон судрын хэсгүүдийг ашиглан, юу хэлэхээ бэлд. Та мөн Мормоны Номын нүүр хуудас-ыг ашиглаж болно. Мормоны Ном хэрхэн биднийг Есүс Христэд итгэхэд тусалдгийг тайлбарлах боломжуудыг олж мэд.
Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх төлөвлөгөөг эргэцүүлэн бодох нь
-
Талханд ямар орцод юу юу ордог вэ?
-
Талх хийхийн тулд орцуудыг нийлүүлж холихоос гадна өөр юу хийх хэрэгтэй вэ?
Талхны орцод гурил, хөөлгөгч, давс, ус зэргийг багтааж болно. Мөн танд талхаа хөөлгөх хугацаа хэрэгтэй ба та үүнийг шарж болгох хэрэгтэй.
Талх барихыг Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхтэй харьцуулж болно. Таны эрэлхийлж буй үр дүн, гэрчлэл эсвэл гайхамшиг гүйцэд болсон талхтай адил юм. Таны Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх хүчин чармайлтыг орц найрлага, хөөлгөх хугацаа, талхаа болгох зэрэгтэй харьцуулж болно. Сүүлийн хичээлүүдэд та Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлсэн олон хүний цэдгийг судалсан билээ (Ифер 3:1–16; 12:6–22-ыг үзнэ үү). Мөн та Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлж, гайхамшгуудыг эрэлхийлэхэд урьсан бошиглогчдын үгсийг судалсан (Мормон 9:15–27; Ифер 12:6–9-ийг үзнэ үү).
Гаргасан төлөвлөгөөгөө болон Есүс Христэд итгэх итгэлийн тухай сурч мэдсэн зүйлээ санахад тань туслах Мормон 9:19–21; Ифер 3:9; 12:6–9-ийг унш.
-
Та Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхээр юу хийсэн бэ?
-
Хэрэв Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх нь талх барихтай адилхан юм бол та одоогоор үйл явцын аль хэсэгт нь явж байна вэ? Та орц найрлагуудыг цуглуулсаар, хольсоор байна уу? Хөөхийг нь хүлээж байна уу? Талхаа болгож байна уу? Эсвэл та талхаа аль хэдийн идчихсэн үү? Яагаад гэдгээ тайлбарла.
-
Танд ямар ямар сорилт бэрхшээл тулгарсан бэ эсвэл одоог хүртэл ялан дийлэх хэрэгтэй байгаа вэ? Тэдгээрийг ялан дийлэхэд танд юу тусалсан бэ эсвэл туслах вэ?
-
Та Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхийн тулд гаргасан хүчин чармайлтынхаа төлөө хэрхэн адислагдсан юм шиг санагдаж байна вэ?