Номын сан
Судар


“Судар,” Сэдэв ба асуулт (2023)

Судар уншиж буй гэр бүл

Сайн мэдээг судлах удирдамж

Судар

Өөрийн хүүхдүүдийн дунд үйлдсэн Бурханы үйл хэргийн тухай цэдэг

Судрын аль нэгэн хэсэг яг танд хандан ярьж байгаа мэт санагдаж байсан тохиолдол байсан уу? Судрууд сүнслэг хүчийг агуулдаг (Лук 24:32; 2 Нифай 32:3-ыг үзнэ үү). Тэдгээр нь Есүс Христ бол бидний Аврагч, Гэтэлгэгч гэдгийг гэрчилж, бидний авралын эх болох Түүн рүү хөтөлдөг. Хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг маань бидэнд аз жаргалын төлөвлөгөөгөө зааж, Өөрийн Хүү Есүс Христийн талаарх гэрчлэлийг олж авахад туслан, биднийг удирдан чиглүүлж, итгэл найдвар төрүүлэх зэрэг өөр олон зүйлийг өгөхийн тулд судруудыг өгсөн. Түүхийн туршид эртний болон орчин үеийн бошиглогчид хүлээн авсан тэнгэрлэг захиас, Өөрийн хүүхдүүдийн дунд үйлдсэн Бурханы үйл хэргийн түүхүүдийг хөтөлсөөр иржээ. Өнөө үед бид Бурханы үгийг унших боломжтой байгаа нь адислал юм.

Судар гэж юу вэ?

Судрууд бол Бурханы үг, бошиглогчдын сургаал, Өөрийн хүүхдүүдийн дунд үйлдсэн Бурханы үйл хэргийн тухай сүнслэгээр өдөөгдсөн түүхүүдийг агуулсан ариун цэдгүүд юм (2 Петр 1:20–21-ийг үзнэ үү). Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн албан ёсны судрууд буюу “жишиг бүтээлүүдэд” Библи, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд ордог.

Сэдвийн тойм: Судар

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Библи, Мормоны Ном, Бошиглогчид, Есүс Христийн сайн мэдээг заах ба суралцах

1-р хэсэг

Судрууд таныг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой ойртуулж чадна

Судраас уншиж буй өсвөр насны хүүхэд

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон: “Эцсийн эцэст бүх судрын үндсэн зорилго бол бидний бодгалийг Бурхан Мөнхийн Эцэгт болон Түүний Хүү Есүс Христэд итгэх итгэлээр дүүргэх явдал мөн” хэмээн тунхагласан. Судрын захиас болон сүнслэг хүч биднийг аврал руу хөтөлдөг. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон: “ Судрууд дахь Бурханы үг нь гэгээнтнүүдийг нүгэл хилэнцийг эсэргүүцэж, сайн бүхнийг мөрдлөг болгон, энэ амьдралд баяр баясгаланг олоход нь Сүнсээр бэхжүүлэх хүчтэй юм” гэж заажээ. Таны судруудыг уншиж, судлах шийдвэр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адилхан болоход хөтлөх чухал алхам юм.

Бодох зүйлс

  • Ахлагч Робэрт Д.Хэйлс: “Бид Бурхантай ярихыг хүссэн үедээ залбирдаг. Түүнийг бидэнтэй яриасай хэмээн хүссэн үедээ бид судруудыг эрэлхийлдэг” гэж заасан. Судар таны асуултад хариулахыг та хэзээ мэдэрч байсан бэ? Судрууд Бурханаас хариулт авахад тусална гэдгийг хүмүүст ойлгуулахын тулд та тэдэнтэй юу хуваалцах вэ?

  • Бошиглогч Нифай сүнслэгээр өдөөгдсөн бичээснүүдийг нь уншсан хүмүүсийг юуг мэдрээсэй гэж найдаж байгаагаа тэмдэглэн үлдээжээ. 1 Нифай 6:1–6-г уншина уу. Өөрийн цэдгийг бичих болсон Нифайн зорилгыг ойлгох нь Мормоны Номыг судлах арга замд тань хэрхэн нөлөөлж болох вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Хамтдаа “President Nelson—The Scriptures Teach Us about Jesus Christ (for Youth)” (0:59) видеог үзээд, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд судраас юуг суралцах боломжтой гэж амласныг олж мэд. Тэрээр өдөр бүр сударт өөрсдийгөө умбуулан уншихын ач холбогдлын талаар юу гэж хэлсэн бэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Судрууд бол Бурханы хүүхдүүддээ хандан хэлсэн үгсийн ариун нандин цуглуулга мөн

Судрууд

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд “Бурханы илчилсэн бүгдэд, эдүгээ түүний илчилж буй бүгдэд … итгэдэг, мөн Бурханы хаант улсад хамаарах олон агуу хийгээд чухал зүйлийг Тэрээр цаашид илчлэх болно гэдэгт … итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:9). Бурханы хүүхдүүддээ өгсөн илчлэлүүдийн ихэнх нь Библи, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд зэрэг судруудад цэдэглэгдсэн байдаг. Эдгээр номыг “жишиг бүтээлүүд” гэж нэрлэхээс гадна Сүмийн албан ёсны буюу хүлээн зөвшөөрөгдсөн судар гэж үздэг.

  • Библи бол Адамын үеэс Есүс Христийн төлөөлөгчдийн амьдарч байсан үе хүртэлх цаг хугацааг хамарсан, Өөрийн хүмүүсийн дунд үйлдсэн Бурханы үйл хэргийн тухай цэдэг юм. Энэ номыг Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ гэсэн хоёр хэсэгт хуваадаг. Хуучин Гэрээнд амлагдсан Мессиа бидний Аврагч, Гэтэлгэгч болон ирнэ гэж заадаг. Шинэ Гэрээнд Есүс Христийн амьдрал, цагаатгагч золиослол, Амилалтын тухай бичсэн байдаг. Түүнчлэн Шинэ Гэрээнд тухайн цаг үед байгуулагдсан Есүс Христийн Сүмийн гишүүдэд өгсөн Түүний төлөөлөгчдийн сургаал багтсан.

  • Мормоны Ном бол МЭӨ 2000 оноос МЭ 400 оны хооронд дэлхийн бөмбөрцгийн баруун талд амьдарч байсан хүмүүсийн тухай ариун нандин бичээс юм. Энэ нь “Есүс Христийн бас нэгэн гэрээ” гэсэн дэд гарчигтай. Мормоны Номыг “Есүс бол Христ, Мөнхийн Бурхан гэдэгт бүх хүмүүсийг итгүүлэх” (Мормоны Номын эхний хуудас) зорилгоор бичсэн.

  • Сургаал ба Гэрээ нь Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн хүрээнд хүлээн авсан орчин үеийн олон илчлэлийг агуулдаг. Эдгээр илчлэлийн ихэнхийг 19-р зууны үед бошиглогч Иосеф Смит хүлээн авсан юм.

  • Агуу Үнэт Сувд нь Мосегийн болон Абрахамын номын бичээснүүдийг агуулдаг. Үүнд мөн Иосеф Смитийн сүнслэг өдөөлтөөр орчуулсан Ариун Библийн орчуулгын хэсэг, түүний Сүмийн түүхээс сонгон авсан хэсгүүд болон Итгэлийн тунхаг агуулагддаг.

Хожмын үеийн гэгээнтнүүд жишиг бүтээлүүдээс гадна орчин үеийн бошиглогчдын сүнслэгээр өдөөгдсөн үг, сургаалуудыг судар гэж үздэг. “Ариун Сүнсээр урагш хөдөлгөгдөх тэд юуг ч ярилаа гэсэн судар байх болно” (Сургаал ба Гэрээ 68:4).

Бодох зүйлс

  • Алма 37:8–10-ыг уншаад, судрууд Алмагийн амьдарч байсан үеийн хүмүүсийн дунд ямар өөрчлөлт авчирсныг олж мэд. Та өөрийнхөө эсвэл эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралд үүнтэй төстэй адислалуудыг хэзээ харж байсан бэ? Судрын энэ хэсэгт жагсаасан адислалуудын алиныг нь та яг одоо амьдралдаа авахыг хүсэж байна вэ?

  • Лихай, Нифай гэх Мормоны Номын бошиглогчид Бурханы үгийг төмөр бариулаар төлөөлөн харуулсан үзэгдлийг харсан (1 Нифай 811-ийг үзнэ үү). Та эдгээр бүлгийг үзээд, төмөр бариул яагаад Бурханы үгэнд тохирох бэлгэдэл гэдгийг бод. Хэзээ судар таны хувьд төмөр бариултай адил байсан бэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Scriptures Legacy” (22:29) видеог хэсэгчлэн эсвэл бүхэлд нь үзэхийг бод. Судруудыг бидэнд авчрахад хувь нэмрээ оруулсан хүмүүсийн ямар түүх тэдэнд хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн тухай хуваалцахад бүлгийнхнийг урь. Эдгээр түүх судраас судлахтай холбоотой бидний бодол санаанд хэрхэн нөлөөлж чадах вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

3-р хэсэг

Судраас судлах нь таны амьдралд гэрэл, үнэнийг авчирч чадна

Судар уншиж буй эмэгтэйчүүд

Хожмын үеийн бүх бошиглогч судруудыг судлахын үнэ цэнийг бидэнд сануулсан. Цаг гарган судруудаас уншиж, суралцах нь бүх хүнд баялаг адислал болдог. Бид бошиглогчдын үгсийг судалснаар үнэнд суралцаж, Ариун Сүнснээс удирдамж хүлээн авдаг. Их Эзэн эхэн үеийн гэгээнтнүүдэд: “Мөн итгэлгүйн улмаас, мөн та нар өөрсдийнхөө хүлээн авсан зүйлүүдэд хөнгөмсгөөр хандсаны улмаас та нарын оюун өнгөрсөн үед харанхуйлагдсан байлаа. … Наманчилж мөн тэрхүү шинэ гэрээ, бүр Мормоны Номыг мөн [та нарт] миний өгсөн урьдын зарлигуудыг дурсан сана” (Сургаал ба Гэрээ 84:54, 57) гэж анхааруулжээ. Судраас уншиж, судлах үед энэ нь Ариун Сүнсээр дамжин ирдэг сүнслэг гэрлээр харанхуйг арилгах хүчтэй болдог.

Бодох зүйлс

  • Лихайн гэр бүлийг лиахона хэмээх бөмбөрцөг буюу луужингаар аглаг буйд дахь аян замд нь чиглүүлж байсан талаар Мормоны Номд гардаг. Тэднийг итгэж, хичээж байх үед лиахона явах ёстой замыг нь харуулж байв. Алма 37:38–47-г уншаад, лиахона Лихайн гэр бүлийг чиглүүлж байсан шиг өнөөдөр судрууд таныг хэрхэн чиглүүлж байгааг олж мэд. Бид судруудын эсвэл Христийн үгсийн сүнслэг ач тусыг хүртэхийн тулд юу хийж чадах вэ?

  • Судрын хэсгийг цээжлэх нь шаардлагатай үед сүнслэг тусламж, хүч чадал өгдөг. Ахлагч Ричард Г.Скоттын “Судрын хүч гэсэн захиасыг унш. Та энэ захиаснаас судар судлах арга барилаа өөрчлөхөд түлхэц үзүүлэх ямар сургамжийг авсан бэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

Илүү дэлгэрэнгүй судлах

  • 2 Нифай 31:20; Иосеф Смит—Түүх 1:11–13, 73–74

  • Power of the Word,” Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson (2014), 115–124

  • Liken All Scriptures” (видео), Gospel Library

  • The Scriptures—The Most Profitable of All Study,” Teachings of Presidents of the Church: Howard W. Hunter (2015), 143–53

  • Discovering the Scriptures for Ourselves,” Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (2011), 59–68

Судруудын талаарх бусад эх сурвалж

Эх сурвалж

  1. Д.Тодд Кристоффэрсон, “Судрын адислал,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 34.

  2. Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson (2014), 118.

  3. Robert D. Hales, “Holy Scriptures: The Power of God unto Our Salvation,” Liahona, Nov. 2006, 26–27.

  4. Ричард Ж.Скотт, “Судрын хүч,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 6–8.