Номын сан
Сонгох эрх


“Сонгох эрх,” Сэдэв ба асуулт (2023)

Салаа замын өмнө зогсож байгаа эмэгтэй

Сайн мэдээг судлах удирдамж

Сонгох эрх

Өөрсдөө сонгох, үйлдэх бэлэг

Та төрөхөөсөө өмнө Бурханы сүнслэг хүү, охины хувиар амьдарч байсан. Та Тэнгэрлэг Эцэгийн таныг өсгөн хөгжүүлж, Өөртэйгөө адил болгох төлөвлөгөөний талаар сурч мэдсэн. Тэр танд ёс суртахууны сонгох эрхийг өгсөн бөгөөд энэ нь та Бурханыг болон Түүний төлөвлөгөөг дагах эсвэл дагахгүй байх эрх чөлөөтэй гэсэн үг (Сургаал ба Гэрээ 101:78-ыг үзнэ үү). Сонгох эрхийн зарчим нь танд өөрөө үйлдэх хүчийг өгдөг (2 Нифай 2:16). Энэ нь мөн та сонголтынхоо хариуцлагыг өөрөө үүрнэ гэсэн үг юм (Хиламан 14:29–31-ийг үзнэ үү).

Мөнх бус оршихуйн өмнөх дэлхийд Сатан “хүмүүний сонгох эрхийг эрэлхийл[ж]” (Мосе 4:3), олон хүн түүнийг дагажээ (Сургаал ба Гэрээ 29:35–36-г үзнэ үү). Та энэ дэлхий дээр байгаа нь Бурханы төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч, Түүнийг дагахын тулд сонгох эрхээ ашигласан гэсэн үг юм (Абрахам 3:24–26, 28-ыг үзнэ үү). Өөрийг нь дагахын тулд ёс суртахууны сонгох эрхээ ашиглахаар гаргаж буй хичээл зүтгэлийг тань Бурхан Ариун Сүнсний удирдамжаар хүчирхэгжүүлнэ. Та зөв шударга байхыг сонгосноор илүү их амар амгалан, баяр баясгаланг олж, эцэст нь мөнх амьдралыг хүлээн авах шалгуурыг хангана.

Сонгох эрх гэж юу вэ?

Бурхан хүүхдүүддээ “өөрсдийн төлөө үйлдэх бөгөөд бусдаар өөрсөд дээрээ үйлдүүлэх нь үгүй” (2 Нифай 2:26) байх чадвар, давуу эрхийг өгсөн. Энэ нь бид Бурханы зарлигуудыг дагах, эс дагахаа сонгох боломжтой гэсэн үг юм. Бид сайн ч бай, муу ч бай сонголтуудынхаа үр дагаврыг үүрнэ. Бурхан энэхүү бэлгийг “ёс суртахууны сонгох эрх” (Сургаал ба Гэрээ 101:78) гэж тодорхойлжээ.

Сэдвийн тойм: Сонгох эрх ба хариуцлага

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Авралын төлөвлөгөө, Мөнх бус оршихуйн өмнөх амьдрал, Мөнх бус амьдрал, Дуулгавартай байдал 

1-р хэсэг

Та энэ амьдралд сонгосон сонголтынхоо хариуцлагыг өөрөө үүрнэ

Гудамжаар алхаж буй эмэгтэй

Танд өдөр бүр бодох, хэлэх, хийх зүйл гээд олон зуун сонголт байдаг. Ерөнхийлөгч Томас Монсон бидний зарим шийдвэр “мөнхийн болох зүйлст бараг нөлөөлөхгүй байхад зарим нь хамгийн их үр нөлөөтэй байдаг” гэж хэлсэн байдаг. Бурханы тусламжтайгаар та ямар сонголт хамгийн чухал болохыг мэдэх боломжтой.

Бурхан Өөрийн хүүхдүүдийг дэлхий рүү илгээсэн нэг шалтгаан бол “Их Эзэн, тэдний Бурхан тэдэнд зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн тэд хийх нь үү гэдгийг харахын тулд үүгээр бид тэднийг нотлох” (Aбрахам 3:25) явдал юм. Энэ дэлхийд та “бүх зүйлд сөрөг тал” (2 Нифай 2:11) байдгийг мэдрэх мөн сонгох эрхээ хэрэгжүүлэх тоо томшгүй олон боломжтой. Нэгэн өдөр та өөрийн бодол, үг, үйлдлийн төлөө хариуцлага хүлээнэ (Мозая 4:30-ийг үзнэ үү). Ёс суртахууны сонгох эрхээ хэрхэн ашиглах нь энэ амьдралд хийгээд ирэх дэлхийд таны амьдрал ямар байхыг шийднэ.

Бодох зүйлс

  • Ахлагч Дэвид А.Бэднар: “Бурханы бүх бүтээлийн агуу хуваарилалтад үйлдэх зүйлс ч бий мөн үйлдүүлэх зүйлс ч бий (2 Нифай 2:13–14-ийг үзнэ үү). … Сонгох эрх өгөгдсөн тул та бид бүгдээрээ үйлдэгчид бөгөөд бусдаар үйлдүүлэх бус харин өөрсдөө эхлээд үйлдэх хэрэгтэй” гэж тайлбарласан. Энэ мэдэгдэл Бурханы хүүхдүүд болон Түүний бусад бүтээлийн хоорондын ялгааг хэрхэн тодруулж байна вэ? Яагаад ёс суртахууны сонгох эрхийн зарчим Өөрийн хүүхдүүдийг аврах Бурханы төлөвлөгөөний нэн чухал хэсэг гэж та бодож байна вэ?

  • 2 Нифай 2:26–29 дээр сонгох эрхийн ач холбогдлын талаар Лихай өөрийн хүү Иаковт юу гэж заасныг уншина уу. Та судрын энэ хэсэгт дурдсан эрх чөлөөт болон боолчлолын амьдралыг хэрхэн дүрслэх вэ? Судрын энэ хэсэг танд хэрхэн “мөнх амьдралыг сонгох” талаар юу зааж байна вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Арван охин” (1:40) видеог үз эсвэл Матай 25:1–13 дахь арван охины сургаалт зүйрлэлийг хамтдаа уншина уу. Энэ сургаалт зүйрлэлд сонгох эрхийн талаар юу зааж байгааг ярилц. Аврагчтай уулзахаар бэлтгэхийг сонгох арга замуудын талаар ярилц.

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Есүс Христ бүх зүйлд Эцэгийн тааллыг дуулгавартай дагахыг сонгосон

Залуу Есүс Христ хүмүүст зааж байгаа нь

Есүсийг 12 настай байхад Мариа, Иосеф хоёр Иерусалимаас харьж явах замдаа Түүнийг гэр бүлийнхэнтэйгээ хамт байгаагүйг олж мэджээ. Тэд Түүнийг ариун сүмд Бурханы хуулийг судалсан хүмүүсийн асуултад хариулж байхад нь олов. Мариа Есүсээс тэд Өөрийг нь хайж байгааг мэдсэн эсэхийг асуужээ. Үүнд нь Есүс: “Эцэгийнхээ гэрт байх ёстойг минь та нар мэдсэнгүй гэж үү?” (Лук 2:49) гэж хариулав. Есүс үргэлж Эцэгийнхээ таалалд тааруулан шийдвэр гаргадаг байсан (Лук 22:42; 3 Нифай 11:11; 27:13-ыг үзнэ үү). Есүс Христ бол хувийн ашиг сонирхол, нүглийн оронд ёс суртахууны сонгох эрхээ ашиглах зөвт байдлыг сонгохын төгс жишээ юм.

Бодох зүйлс

  • Есүс Христ мөнх бус амьдралынхаа туршид бидний нэгэн адил уруу таталттай нүүр тулж байсан (Еврей 4:15; Мозая 3:7; Алма 7:11-ийг үзнэ үү). Матай 4:1–11-ийг уншина уу. Сатан Түүнийг зөвт бусыг сонго хэмээн сориход Есүсийн өгсөн хариултаас та юу сурч болох вэ?

  • Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Ертөнцийг ялж, амралтыг олох нь” гэх үгэндээ: “Ертөнцийг ялна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь Бурханы зүйлээс илүү энэ ертөнцийн зүйлд санаа тавих уруу таталтыг ялан дийлэх, хүмүүсийн гүн ухаанаас илүү Христийн сургаалд итгэх, үнэнд баясаж, хууран мэхлэлтээс татгалзах, ‘Христийн даруу дагалдагчид’ [2 Нифай 28:14] болох, Сүнсийг холдуулах аливаа зүйлээс татгалзахыг сонгох, эцэст нь өөрсдийн үйлдэх дуртай нүглийг хүртэл “орхиход” бэлэн байх зэргийг хэлнэ [Алма 22:18]” гэжээ. Есүс Христийн үлгэр жишээг дагах нь ертөнцийг ялан дийлэхийн тулд гаргаж буй хүчин чармайлтыг тань хэрхэн удирдах вэ?

  • Эцэгийн таалалд захирагдахад саад болж болох зарим зүйл юу вэ? Түүнд бүрэн захирагдахын тулд та юу хийж чадах вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Ихэнхдээ бидний сонголт зөв буруу, сайн муу хоёрын хооронд байдаггүй. Ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг хамтдаа уншина уу. “Янз бүрийн сонголтуудын талаар бодож байхдаа бид зарим зүйлийн сайн байх нь хангалтгүй гэдгийг санах ёстой. Бусад сонголт арай дээр боловч зарим нь илүү сайн байдаг. Хэдийгээр тодорхой сонголтууд илүү их зардалтай ч энэ нь бүх сонголтоос хамгийн агуу үнэ цэнтэй учраас сонгох хамгийн шилдэг сонголт байж болно.” Сайн, илүү сайн эсвэл хамгийн сайн сонголтуудын хооронд сонгоход тань туслах зарим зарчмыг авч үзэн ярилц. Та эдгээр сонголтоос сонгох үедээ Есүс Христийн жишээнээс юу сурч болох вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

3-р хэсэг

Амьдралдаа Бурханыг ялуул

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Бид бүгдэд сонгох эрх бий. Бид Бурханыг амьдралдаа ялуулах эсэхээ сонгож болно. Бид бас Бурханыг амьдралынхаа хамгийн хүчтэй нөлөөллөө болгох эсэхээ сонгож болно” гэж заасан. Өөрийн сонголтуудад Бурханыг дагахаар шийдсэнээр та Түүний төлөвлөгөөг амьдралдаа нэн тэргүүнд тавьж байгаагаа харуулдаг.

Итгэхийг сонгох нь сонгох эрхээ зөв ашиглах эхний алхмуудын нэг юм. Есүс Христэд итгэх итгэл нь Түүнд итгэх итгэл, найдварыг тань нэмэгдүүлдэг. Түүнчлэн Христ сайн мэдээнийх нь бүрэн байдал сэргээгдсээр байгаа энэ цаг үед бошиглогчдоороо дамжуулан илчилсэн Өөрийн үгэнд итгээсэй хэмээн танаас хүсдэг. Та итгэлтэй байж, итгэхийг сонгосноор илүү их сүнслэг ойлголтыг хүлээн авч, шийдвэр гаргахдаа оюун ухаан тань саруул байх болно. Дуулгавартай байх хүсэл тань өсөн нэмэгдэж, мөнх амьдралд хүргэх замыг сонгох магадлал тань өндөр байна.

Бодох зүйлс

  • Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны зааснаар: “Гэрээт замаа тууштай дага. … Та нар Аврагчийг дагах гэрээ байгуулж, уг гэрээгээ сахиснаар ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн болон хүүхэд бүр хүртэх боломжтой сүнслэг адислал, давуу эрхийн үүд хаалгыг нээх болно.” Ямар ямар сонголт таныг Их Эзэний гэрээний зам дээр өсөж дэвжихэд тусалсан бэ? Зам дээрээ үлдэхэд туслах ямар сонголтыг та сонгох вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Амьдрал нь тэдний бодож санаснаар болоогүй үеийн туршлагаасаа ярихад бусдыг урь. Ийм үйл явдлаас үүдэн гарах бодол, мэдрэмжийн талаар ярилц. Исаиа 55:8–9-ийг хамтдаа уншаад, Бурханыг ялуулах зарчим яагаад амар амгалан, өөртөө итгэх итгэлийг авчирдаг талаар ярилц.

Илүү дэлгэрэнгүй судлах

Сонгох эрхийн тухай бусад эх сурвалж