Гарын авлагууд ба дуудлагууд
Удиртгал


Удиртгал

Ариун сүм ба Гэр бүлийн түүхийн ажлын сургалт

Ариун сүм ба Гэр бүлийн түүхийн ажлын багшийн гарын авлага-г Ариун сүм ба Гэр бүлийн түүхийн сургалтыг явуулахад ашигладаг. Энэхүү анхан шатны сургалт нь Сүмийн гишүүдийг ариун сүм болон гэр бүлийн түүхийн ажилтай холбоотой сургаалуудыг ойлгож, гэр бүлийн түүхээ судалж эхлэн, өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэж туслахад зориулагдсан. Ариун сүм болон гэр бүлийн түүхийн ажлыг урьд нь хийж байсан хүмүүс ч энэхүү сургалтаас нэмэлт эх сурвалжуудын талаар суралцах боломжтой.

Энэхүү сургалтын үндсэн эх сурвалжууд бол:

  • Ариун сүмийн ба Гэр бүлийн түүхийн ажил хийх гишүүний гарын авлага (36795 363)

  • Ариун сүм ба Гэр бүлийн түүхийн ажлын багшийн гарын авлага (35804 363)

  • Ариун сүм ба Гэр бүлийн түүхийн сургалтын DVD (54102)

Сургалтанд хамрагдсан хүн бүр Гишүүний гарын авлага-тай байх хэрэгтэй. Энэ сургалтын багш Багшийн гарын авлага мөн Ариун сүм ба Гэр бүлийн түүхийн сургалтын DVD -г ашигладаг.

Тойрог буюу салбарын удирдагчид гэр бүлийн түүхийн зөвлөх эсвэл дуудлагатай гишүүнээс энэ сургалтыг заахыг хүсч болно. Сүмийн удирдагч нь Ариун сүнсээр удирдуулан зарим нэг гишүүдийг энэхүү сургалтанд урьж болно. Энэхүү сургалтыг бишопын зөвлөл буюу салбарын ерөнхийлөгчийн зөвлөл тогтоосны дагуу ням гарагийн хичээл дээр болон гишүүдтэй цаг тохирч зааж болно.

Энэхүү сургалтын материалыг тойрог болон салбарын гишүүдэд заахад хэрэглэж болно.

  • Дээд пристийн бүлгийн удирдагчид, ахлагч нарын чуулгын болон Нийгмийн Халамжийн бүлгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд сарын эхний ням гарагт тус тусын хичээлдээ үүнээс ашиглаж болно. Тохиромжтой байвал эдгээр хичээлээс галын дэргэдэх ярилцлага, ням гарагаас бусад өдрүүдэд зохиогддог үйл ажиллагаанд ашиглаж болно.

  • Бишопын зөвлөл мөн салбарын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд тав дахь ням гарагт болдог Мелкизедек санваартнууд болон Нийгмийн Халамжийн бүлгийн ангид уг хичээлийн материалуудаас болон хэсгээс зааж болно. Мөн удирдагчид залуу охид, хөвгүүдэд зориулсан галын дэргэдэх ярилцлага буюу үйл ажиллагаануудад эдгээр хичээлээс ашиглаж болно.

  • Аароны санваартан болон Залуу эмэгтэйчүүдийн зөвлөхүүд мючелийн үдшээр зааварчилгаа өгөхдөө эдгээр хичээлээс ашиглаж болно. Тэд залуу охид, хөвгүүдэд хамтад нь эсвэл тус тусад нь заахдаа энэ хичээлүүдээс ашиглаж мөн эдгээрт үндэслэн үйл ажиллагаа зохион байгуулж болно.

  • Энэ сургалтыг хувь хүн бие даан суралцаж болно.

Багш нарт

Энэхүү гарын авлага нь багшийн хувьд сүмийн гишүүдэд Ариун сүм болон Гэр бүлийн түүхийн сургалтыг заахад танд туслах болно. Анхан шатны сургалт нь ангийн гишүүдэд туслах болно:

  • Ариун сүм болон гэр бүлийн түүхийн ажилтай холбоотой үндсэн сургаалуудыг сур.

  • Өвөг дээдсийнхээ тухай гэр бүлийн түүхийн мэдээлэл цуглуул.

  • Гэр бүлийнхээ түүхийн мэдээллийг бүртгэ.

  • Өвөг дээдсийнхээ өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэ.

Сургалтын материалууд

Сургалтын материалуудыг дараах загвараар ашиглана:

  • Ариун Сүм ба Гэр бүлийн түүхийн ажлын гишүүний гарын авлага Ангийн гишүүн бүр Гишүүний гарын авлага-тай байх ёстой. Ангийн гишүүдийг гарын авлагаа анхааралтай судалж, долоо хоног бүр ангидаа авчирч байхыг урамшуулан дэмж.

  • Ариун Сүм ба Гэр бүлийн түүхийн ажлын багшийн гарын авлага Багшийн гарын авлага-г сургалтыг заахдаа ашигла. Уг гарын авлага нь ариун сүм болон гэр бүлийн түүхийн ажлыг хийхтэй холбоотой үндсэн хичээлүүдийг багтаадаг. Хичээлүүд нь ангийн гишүүдэд зориулсан зорилт, гол санаа, даалгавар зэргийг багтаасан байдаг.

  • Ариун сүм ба Гэр бүлийн түүхийн сургалтын DVD. Энэхүү DVD нь хичээл бүрийн зарчмуудыг агуулсан хэсгүүдтэй учраас хичээл заахад танд туслана. Хэрэв видео тоглуулагч байхгүй бол та зөвхөн Багшийн гарын авлаг-г ашиглан зааж болно.

Хичээлийн бэлтгэл

Эдгээр хичээл нь ангийн гишүүдийн хэрэгцээнд тохирсон байх хэрэгтэй. Жишээ нь: хэрэв ангийн гишүүд компьютер сайн ашиглаж чаддаг бол мэдээллүүдээ цаасан маягтан дээр хэрхэн бөглөхийг заах шаардлагагүй байж болно.

Хэрэв хичээлийг заахад илүү хугацаа хэрэгтэй байвал та хичээлээ хоёроос гурван долоо хоногоор ч сунгаж болно. Танай ангид гэр бүлийн түүхийн судалгаа хийдэг дадлага туршлагатай хүн байж магадгүй. Хэрэв тийм бол хэрэгцээтэй үед тэд танд тусалж болох юм.

Хичээл бүрийн “Сургалтын зорилго” болон “Хичээлийн бэлтгэл” гэсэн хэсгүүдийг судал. Эдгээр нь танд хичээл бүрийг бэлтгэхэд мөн ямар зүйлс хичээлд хэрэг болохыг мэдэхэд тусална. Та өөрийн болон бусдын туршлагаас ашиглан хичээлээ зааж болно.

Хичээл бүрийн эхэнд түрүүчийн хичээлийн даалгавраа дүгнэж, тэдэнд ямар нэг асуулт байгаа эсэхийг мэдээрэй. Гэр бүлийн түүхийн ажлыг хийх явцад тохиолдсон туршлагаасаа хуваалцахыг тэднээс хүс. Хичээл бүрийн төгсгөлд ирэх долоо хоногийн даалгавруудаа хийхэд ангийн гишүүдийг урамшуулан дэмж.

Компьютер дээр хийх нэмэлт ажлууд

Хавсралтанд байгаа сургалтууд нь new.familysearch.org-дээр ажиллах туршлагыг олгох болно. Компьютер дээр хийх ажилд ангийн гишүүдэд тусламж хэрэгтэй бол та эдгээр ажлыг хичээлүүдэд нэмж оруулж болно.

Ариун сүнсний удирдамжийг дага

Ангийнхаа гишүүдийн төлөө залбирч бай. Заавар, жишээ болон видео бичлэгийн хэсгүүдээс хичээл бүрт ашиглахаар судлахдаа Ариун сүнсний шивнээг сонсож бай. Ангийн гишүүдийг ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажлыг хийх явцад тохиолдсон туршлага болон сүнслэг мэдрэмжүүдээ тэмдэглэж авахад нь урамшуулан дэмж. Үүнийг хийвэл Ариун сүнсний өдөөлтийг таньж, дагахад туслах болно.

Техникийн тусламж

FamilySearch Internet site -ыг ашиглахад тусламж хэрэгтэй бол гэр бүлийн түүхийн бүсийн туслах төвтэй 1-866-406-1830 утсаар холбоо барьж болно. Хэрэв та Хойд Америкаас гадна амьдардаг бол contact.familysearch.org. гэсэн вэб сайт руу орж өөрийн бүс дэх утасны дугаарыг авна уу.

Хэвлэх