Гарын авлагууд ба дуудлагууд
2-р хичээл: Хийж эхлэх нь


2-р хичээл

ХЭРХЭН ЭХЛЭХ ВЭ

мэдээллийн сүлжээ

Мэдээлэл цуглуулах

Мэдээлэл цэдэглэх

Ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэх

Сургалтын зорилго

Энэ хичээлийг үзэж дуусахад ангийн гишүүд дараах зүйлсийг хийсэн байх шаардлагатай:

  • Ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажлыг хийх гурван үе шатыг ойлгох.

  • Өвөг дээдсээ таньж мэдэн мөн тэднийг аврахын тулд Ариун Сүнсний өдөөлтийг дагах хүсэлтэй болох.

  • Гэр бүлээ хайх вэб сайтад бүртгүүлж, өөрийнхөө болон гэр бүлийнхээ тухай мэдээллийг олох. Энэхүү вэб сайтыг new.familysearch.org -с олж болно.

Хичээлийн бэлтгэл

Энэ хичээлд бэлтгэхэд:

  • Ариун сүмийн ба Гэр бүлийн түүхийн ажил Гишүүний гарын авлага 7-11-р хуудсыг залбиралтайгаар судал.

  • Тойргийн бичиг хэргийн ажилтанд танай ангид явах хүмүүсийн нэрсийг өг. Түүнээс ангийн гишүүн бүрд Хувь хүний ёслолын товч маягтыг хувилж, хичээл дуусахаас 5 минутын өмнө ирж, тарааж өгөхийг хүс. Хувь хүний ёслолын товч маягт нь ангийн гишүүдийг энэ хичээлийн даалгаврыг хийхэд хэрэгтэй мэдээллээр хангана.

  • new.familysearch.org -д орж Тусламжийн төвд байгаа тусламж болон эх сурвалжуудтай танилц. Эдгээр онлайн тусламж нь FamilySearch вэб сайтыг ашиглах хамгийн сүүлийн үеийн заавруудыг агуулсан байдаг. Та эдгээр материалаас хувилан авч, ангийн гишүүдэд тараах материал болгон өгч болно.

  • Ариун сүм ба Гэр бүлийн түүхийн сургалтын DVD-ээс дараах хэсгүүдийг үз. (Хэрэв та бичлэг үзүүлэх боломжгүй бол тухайн сэдвээр харилцан ярилцах үйл ажиллагаа хийж болно.)

    • “Гэр бүлийн түүхээ эхлүүл” (3:24 минут)

    • “Ариун сүнсийг дага” (6:35 минут)

  • Хичээлд ашиглах видео тоглуулагчийг цуглааны байрны номын сангаас урьдчилан захиалсан байна.

Даалгавруудыг шалга.

Хичээлээ эхлэхдээ өмнөх хичээлийн даалгавруудыг товчхон дүгнэн ярилц. Ангийн гишүүдээс:

  • Та нараас хэд нь Гишүүний гарын авлагахуудас 6-н даалгавруудаас нэг болон түүнээс ихийг хийсэн бэ?

  • Даалгавар хийх явцдаа ямар нэг туршлага хуримтлуулсан эсэхийг асуу.

Гол санаанууд

1. Ариун сүм ба Гэр бүлийн түүхийн ажлын явц

Видео бичлэг
Видео танилцуулга

Бичлэгийг үзүүлэхээс өмнө энэ нь ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажлыг хийх үйл явцыг үзүүлдэг болохыг тайлбарла. Мөн энэ ажлыг хийж эхлэх үед юуны өмнө тэд хаанаас тусламж авч болох талаар үзүүлдэг. Ангийн гишүүдийг бичлэг үзэх зуураа хаанаас тусламж авч болох талаар олж мэдэхийг хүс.

“Гэр бүлийн түүхээ эхлүүл” бичлэгийг үзүүл (3:24 минут).

Ярилц

Бичлэгт гарсан дараах зүйлсийн талаар товчхон дүгнэ:

  • Ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажлыг хийх гурван үе шат байдаг. (Та Гишүүний гарын авлага 7-р хуудсанд байгаа диаграммыг үзүүлж болно.)

  • FamilySearch вэб сайт нь ариун сүмийн ажилд нэрсийг бэлтгэхэд болон гэр бүлийнхээ тухай мэдээлэл олж авахад хамгийн тохиромжтой.

  • Гэр бүлийн түүхийн ажлыг хийх эх сурвалжууд байдаг.

Ангийн гишүүдийн асуултанд хариул.

2. Тусламж хаанаас авах вэ?

Гишүүний гарын авлага хуудас 7-11-р хуудсанд Ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажлыг хийх эх сурвалжууд байдаг гэдгийг ангийн гишүүдэд тайлбарла.

Гэр бүлийн зөвлөх юу хийдэг талаар ойлгоход нь тэдэнд тусал (Гишүүний гарын авлага-н 8-р хуудсыг үз). Танай тойрог буюу салбарын гэр бүлийн түүхийн зөвлөхүүдийн нэрсийг тэдэнд хэл.

Мөн гэр бүлийн түүхийн төвийн үзүүлдэг үйлчилгээг тайлбарлаж өг, үүнд:

  • Төлбөргүй хичээлүүд

  • Судалгааны тусламж

  • Микро хальс захиалах

  • Хувилах үйлчилгээнүүд

  • Интернетийн сүлжээ зэрэг орно.

3. Ариун сүнсний удирдамжийг дага

Нэг хүнээр 1Нифай 4:6-7-г уншуул. Дараа нь ангийн гишүүдээс дараах асуултуудыг асуу:

  • Яагаад Нифай цаашид юу хийхээ мэдэхгүй байж урагш явсан бэ?

  • Та ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажлыг хийхдээ хэрхэн Нифай шиг итгэлтэй байж болох вэ?

Видео бичлэг
Видео танилцуулга

Бичлэгийг үзүүлэхээс өмнө ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажилд Ариун сүнс хүмүүсийг ямар арга замаар удирддаг болохыг эрж олохыг хүс.

“Ариун сүнсийг дага” бичлэгийг үзүүл (6:35 минут).

Ярилц

Ариун сүнс хүмүүстэй харилцдаг арга замуудын талаар ангийн гишүүдээс асуу (Гишүүний гарын авлага 7-8-р хуудсыг үз).

Ангийн нэг гишүүнийг ариун сүнсээр хөтлөгдсөн туршлагаасаа хуваалцахыг урь.

4. FamilySearch вэб хуудас дээр ажиллаж эхэл.

FamilySearch вэб хуудас нь ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажил хийж байгаа хүмүүст маш сайн эх сурвалж болдогийг тайлбарла (Гишүүний гарын авлага9-р хуудсыг үз). Энэ нь сүмийн гишүүдэд дараах зүйлсийг хийх боломжийг олгодог:

  • Сүмд тэдний болон гэр бүлийнх нь тухай ямар мэдээлэл байгааг харах.

  • Гэр бүлийнхээ тухай мэдээллийг харж, оруулж мөн засах.

  • Ариун сүмийн ёслолуудад нэрсийг бэлтгэх.

  • Гэр бүлийн бусад гишүүдтэйгээ хамтран ажиллах.

Ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажлыг хийж эхлэхдээ юуны өмнө FamilySearch вэб сайтад бүртгүүлж, тэндээс өөрсдийн болон гэр бүлийнхээ мэдээллийг олж авах хэрэгтэй гэдгийг ангийн гишүүдэд хэл. Хэрэв ангийн гишүүдэд компьютер байхгүй бол гэр бүлийн түүхийн зөвлөхөөс FamilySearch вэб сайтаас хэрэгтэй мэдээллээ хувилж өгөхийг хүсэж болно.

Үйл ажиллагаа

Хичээлийн төгсгөлд тойргийн бичиг хэргийн ажилтнаас хувь хүний ёслолын товч маягтыг ангийн гишүүдэд тарааж өгөхийг хүс. Энэхүү маягтанд энэ долоо хоногийн даалгавар хийхэд хэрэг болох тэдний гишүүнчлэлийн дугаар, ариун сүнсний бэлэг хүлээн авсан огноо байдаг. (Уг маягт нь хувь хүний нууц мэдээллийг агуулдаг тул маягт бүрийг зөвхөн эзэнд нь өгч байгаа эсэхэд анхааралтай хандана уу.)

Мөн FamilySearch вэб сайтаас хувилж авсан зааварчилгаануудын хувийг ангийн гишүүдэд тарааж өг. Ангийн гишүүд вэб сайтыг хэрэглэж эхлэх үед эдгээр зааварчилгаа хэрэг болж болох юм.

Сонгон суралцах сургалт

FamilySearch вэб сайтад бүртгүүлэхэд ангийн гишүүдэд тусламж хэрэгтэй бол та хавсралт А дахь “FamilySearch вэб сайтад бүртгүүлэх нь” хэмээх 1-р сургалтыг ангийн гишүүдэд жижиг бүлгүүд болгон эсвэл ганцаарчлан зааж болно.

Даалгаврууд

Гэр бүлийн түүхийн мэдээлэл цуглуулах явцдаа Ариун сүнсийг дагахад нь ангийн гишүүдийг дэмж. Дараах зүйлсийг хийхэд тэднийг урь:

  • new.familysearch.org -д бүртгүүлж өөрсдийн болон гэр бүлийнхээ тухай ямар мэдээлэл олж болохыг үз. Хэрэв ангийн гишүүд гэртээ интернетгүй бол гэр бүлийн түүхийн зөвлөхөөс FamilySearch вэб сайтаас мэдээлэл олж өгөхийг хүсэхэд нь дэмж.

  • FamilySearch вэб сайтаас гэр бүлийнхээ нэг ба түүнээс олон удмын бичиг эсвэл гэр бүлийнхээ баримтуудыг хувилж ав (эсвэл гэр бүлийн түүхийн зөвлөхөөс тэдэнд маягтуудыг хувилж өгөхийг хүс). Хэрэв вэб сайтад олон үе удмын мэдээлэл байвал тэд цөөн хэдэн үе удмынхаа баримтыг хэвлэж болно. Ангийн гишүүдийг дараагийн хичээлд маягтуудыг авч ирэхийг хүс.

  • Дараагийн хичээлд бэлтгэхийн тулд Гишүүний гарын авлага “Гэрээсээ мэдээлэл цуглуулах” 3-р бүлгийн 12-14-р хуудаснаас унш.