1-р хичээл
Ариун сүм болон Гэр бүлийн түүхийн ажлын зорилго
Сургалтын зорилго
Энэ хичээлийг үзэж дуусахад ангийн гишүүд ариун сүм болон гэр бүлийн түүхийн ажлын үндсэн сургаалуудыг ойлгосон байх ёстой.
Хичээлийн бэлтгэл
Энэ хичээлд бэлтгэхэд:
-
Ариун сүм ба Гэр бүлийн түүхийн ажлын Гишүүний гарын авлага дахь 1-6-р хуудсыг залбиралтайгаар судал.
-
Гишүүний гарын авлага-г ангийн гишүүн бүрт өг.
-
Ариун сүм ба Гэр бүлийн түүхийн сургалтын DVD-ээс дараах хэсгүүдийг үз. (Хэрэв та бичлэг үзүүлэх боломжгүй бол тухайн сэдвээр харилцан ярилцах үйл ажиллагаа хийж болно.)
-
“Сионы уулан дахь Аврагчид” (3:38 минут)
-
“Зүрх сэтгэлээ эргүүлэх нь” (6:15 минут)
-
-
Хичээлд ашиглах видео тоглуулагчийг цуглааны байрны номын сангаас урьдчилан захиалсан байна.
Үйл ажиллагаа
Гишүүний гарын авлага-г ангийн гишүүн бүрт өг. Ангийн гишүүдийг гарын авлагыг анхааралтай судалж, долоо хоног бүр хичээлдээ авчирч байхыг урамшуулан дэмж.
Гол санаанууд
1. Аз жаргалын агуу төлөвлөгөө
Гишүүний гарын авлага-н нэгдүгээр хуудасны эхний догол мөрийг нэг хүнээр уншуул. Дараа нь асуу:
-
Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ ямар төлөвлөгөө өгсөн бэ?
-
Бидний Эцэгийн төлөвлөгөөнд ариун сүм ямар үүрэгтэй вэ?
Ангийн гишүүд энэ талаар ярилцсаны дараа Гишүүний гарын авлага-н 1-р хуудсанд байгаа Ерөнхийлөгч Боид К.Пакерын хэлсэн үгийг хуваалц.
Бурханы хүүхэд бүрт ариун сүмийн адислал чухал болох талаар гэрчлэлээ хуваалц.
2. Мөнхийн гэр бүл бол Төлөвлөгөөний нэг хэсэг юм
Гишүүний гарын авлага-н 2-р хуудсанд байгаа Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн үгийг уншихыг нэг гишүүнээс хүс. Дараа нь доорх асуултуудын талаар ярилц:
-
Бурхан гэр бүлүүдэд юуг хүсдэг вэ?
-
Бид өвөг дээдсээ гэр бүлийн аз жаргал, баяр баяслыг хүлээн авахад нь хэрхэн тусалж чадах вэ?
Видео танилцуулга
Бичлэгийг үзүүлэхээс өмнө гэр бүлийн түүхийн ажлыг хийх нь Аврагчийн Цагаатгалтай хэр зэрэг адил болохыг олж тодорхойлохыг ангийн гишүүдээс хүс.
“Сион уулан дахь Аврагчид” бичлэгийг үзүүл (3:38 минут).
Ярилц
Үзсэн видео танилцуулгын талаар харилцан ярихыг урь. Дараа нь асуу:
-
Сион уулан дахь аврагчид болно гэдэг нь юу гэсэн үг вэ?
Гишүүний гарын авлага-н 3-р хуудсанд орших бид хэрхэн Сион уулан дахь аврагчид болж чадах талаар Бошиглогч Иосеф Смитийн хэлсэн үгийг уншиж, ярилц.
3. Елиагийн номлол
Ангийн гишүүдийг дараах судруудаас уншуул:
Ангийн гишүүдээс асуу:
-
Яагаад Елиагийн бошиглолууд судруудад их давтагддаг вэ?
Видео танилцуулга
Бичлэгийг үзүүлэхээс өмнө ангийн гишүүдээс бид хэрхэн зүрх сэтгэлээ эцгүүд уруугаа эргүүлэх талаар эрэлхийлж олохыг хүс.
“Зүрх сэтгэлээ эргүүлэх нь” бичлэгийг үзүүл (6:15 минут).
Ярилц
Дараах асуултын хариултуудын талаар ярилц:
-
Елиагийн бошиглол хэрхэн биелсэн бэ?
-
Бид зүрх сэтгэлээ эцгүүд рүүгээ эргүүлэхийн тулд юу хийж чадах вэ?
-
Өвөг эцгүүдийн зүрх сэтгэл хүүхдүүд рүүгээ хэрхэн эргэх вэ?
Өвөг дээдсийнхээ хэн нэгэн рүү зүрх сэтгэлээ эргүүлсэн тухай хуваалцах хүсэлтэй хүн байгаа эсэхийг асуу.
4. Энэ ажлаас ирэх адислалууд
Гишүүний гарын авлага-н 5-р хуудсанд орших Ерөнхийлөгч Томас С.Монсоны мөн Ерөнхийлөгч Боид К.Пакерийн хэлсэн үгсийг уншихыг ангийн гишүүдээс хүс.
Ангийн гишүүдийг ариун сүм болон гэр бүлийн түүхийн ажилд оролцсоноор хэрхэн адислагдсан талаарх туршлагаа хуваалцахыг хүс.
Ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажлыг хийснээр хүлээн авдаг адислалуудын талаар гэрчлэлээ хуваалц.