Гарын авлагууд ба дуудлагууд
2-р сургалт: Гэр бүлээ хайх вэб хуудсанд мэдээлэл нэмж оруулах нь


2-р сургалт

FamilySearch ВЭБ САЙТАД МЭДЭЭЛЭЛ НЭМЖ ОРУУЛАХ

Сургалтын зорилго

Энэ хичээлийг заахдаа компьютер дээр дадлага хийх сургалт маягаар заана. Энэхүү сургалтыг дууссаны дараа ангийн гишүүд FamilySearch вэб сайтад удмын бичгэндээ нэр, огноо болон газрын нэрийг оруулж чаддаг болно.

Сургалтын бэлтгэл

Энэхүү сургалтанд бэлтгэхдээ:

  • Сургалт явуулах байрыг ол. Та энэ сургалтыг гэртээ эсвэл гэр бүлийн түүхийн төв зэрэг интернеттэй компьютертэй хаана ч хийж болно. Ангийн гишүүн бүрт new.familysearch.org -д байдаг FamilySearch вэб сайт дээр дадлага хийх боломж олгохын тулд нэгээс илүү компьютертэй байр олохыг хичээ. Хэрэв зөвхөн нэг компьютертэй бол ангийн бүх гишүүдийг ээлжлэн хэрэглэхийг зөвлө.

  • Нөхөр, эхнэр болон хүүхдийн нэрээ оруулах гэх мэт ойр зуурын зүйлсийг хэрхэн хийдгийг ангийн гишүүдэд үзүүлэхийн тулд FamilySearch вэб сайт дээр дадлага хий.

  • new.familysearch.org -н Тусламж төв рүү орж вэб сайт ашиглах заавруудтай танилц. Интернет дээр байдаг зааврууд хамгийн сүүлийн үеийнх байдаг.

Тайлбарла

FamilySearch вэб сайтад нэмж оруулж болох мэдээллийн төрлүүдийг тайлбарла.

  • Хувь хүмүүсийн нэр

  • Төрсөн, гэрлэсэн болон нас барсан зэрэг чухал үйл явдлын огноо ба газар.

  • Мэргэжил, цол хэргэм болон биеийн байдлыг харуулсан баримт бичиг.

  • Мэдээлэл олж авсан эх сурвалжууд.

  • Таны судалгааны талаарх тэмдэглэл эсвэл нарийвчилсан тэмдэглэл.

  • Гэр бүлийн бусад гишүүдтэй тухайн хүн ямар холбоотой болохыг оруулна.

Биечлэн үзүүлэх

  • new.familysearch.org вэб сайт руу нэвтэр.

  • Өөрийн удмын бичигт хувь хүний тухай мэдээллийг хэрхэн нэмж оруулахыг ангийн гишүүдэд үзүүл. Хэрэв танд удмын бичигтээ нэмэх хүн байхгүй бол ангийн гишүүний удмын бичиг дээр хийж үзүүл.

  • Нэр, огноо болон газрын нэр зэрэг олон төрлийн мэдээлэл нэмж оруул.

  • Үйл явдал, тэмдэглэл болон эх сурвалж зэргийг нэмж оруул.

  • Гэр бүлийн удмын харилцааг хэрхэн бичихийг ангийн гишүүдэд үзүүл.

Дадлага

  • Хэрэв та зөвхөн нэг компьютер ашиглаж байгаа бол ангийн гишүүдийг ээлжлэн ажиллуул. Хэрэв хэд хэдэн компьютер ашиглаж байгаа бол компьютер дээр хамтран ажиллахад нь дэмж.

  • Удмын бичигтээ мэдээлэл нэмж оруулах хангалттай цаг өг.

  • Хэрэгтэй санал хүсэлт болон тусламж дэмжлэгийг үзүүл. Сургалтын явцад гарч ирэх асуултуудад хариул.

  • Ариун сүмийн ёслол гүйцэтгэх хэрэгтэй өвөг дээдсээ эрж хайхад нь ангийн гишүүдийг дэмж.