Гарын авлагууд ба дуудлагууд
6-р хичээл: Олон нийтийн бүртгэлээс мэдээлэл цуглуулах нь


6-р хичээл

НИЙТИЙН ЦЭДЭГ БИЧЭЭСҮҮДЭЭС МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ

Сургалтын зорилго

Энэ хичээлийг үзэж дуусахад ангийн гишүүд дараах зүйлсийг хийсэн байх шаардлагатай:

  • Гэр бүлийн мэдээлэл цуглуулахад нийтийн баримт бичгүүд үнэ цэнэтэй эх сурвалж болдгийг ойлгох.

  • Гишүүний гарын авлага хавсралт В-н Бүртгэл сонгох жагсаалтыг ашиглан олон нийтийн бүртгэлээс сонгох.

  • Нийтийн бичиг баримт хадгалдаг газруудаар очиж, тэдэнд хэрэгтэй мэдээлэл байгаа эсэхийг үзэх.

Хичээлийн бэлтгэл

Энэ хичээлд бэлтгэхдээ:

  • Ариун сүм ба Гэр бүлийн түүхийн ажлыг хийх Гишүүний гарын авлага 28-32-р хуудсыг залбиралтайгаар судал.

  • Ариун сүм ба Гэр бүлийн түүхийн сургалтын DVD-нээс дараах хэсгүүдийг үз. (Хэрэв та бичлэг үзүүлэх боломжгүй бол тухайн сэдвээр харилцан ярилцах үйл ажиллагаа хийж болно.)

    • “Олон нийтийн бүртгэлийн танилцуулга” бичлэгийг үзүүл (5:22 минут)

    • “Нийтийн цэдэг бичээсүүдээс мэдээлэл цуглуулах” (5:55 минут)

  • Хичээлд ашиглах видео тоглуулагчийг цуглааны байрны номын сангаас урьдчилан захиалсан байна.

Даалгавруудыг шалга

Хичээлээ эхлэхдээ өмнөх хичээлийн даалгавруудыг товчхон дүгнэн ярилц. Ангийн гишүүдээс асуу:

  • Та нарын хэд нь гэр бүлийн гишүүнтэйгээ холбоо барьж, тэднээс мэдээлэл авахыг хүссэн бэ?

  • Та нарын хэд нь өөрсдийн удмын бичиг болон гэр бүлийн баримтууддаа нэмэх шинэ мэдээлэл олсон бэ?

  • Та нарт ямар асуултууд байна вэ?

Өвөг дээдсийнхээ тухай олж авсан шинэ мэдээллээ бүртгэж тэмдэглэхийг дэмжиж, хэрэгтэй бол тэдэнд тусал.

Гол санаанууд

1. Нийтийн бүртгэлүүдээс мэдээлэл хайх нь

Гэрээсээ түүнчлэн гэр бүлийн гишүүдээсээ мэдээлэл цуглуулсаны дараа нийтийн бүртгэлээс мэдээлэл хайж болно гэдгийг ангийн гишүүдэд тайлбарла. Тэдгээр бичиг баримтанд төрсний, гэрлэлтийн , нас барсны, хүн амын тооллого болон төрийн эсвэл сүмийн хадгалдаг баримт бичгүүд орно.

Видео танилцуулга

Бичлэгийг үзүүлэхээс өмнө гэр бүлийн үнэ цэнэтэй мэдээлэл агуулдаг нийтийн бүртгэлүүдийг мэдэж авахыг ангийн оюутнуудаас хүс.

“Нийтийн бүртгэлийн танилцуулга” бичлэгийг үзүүл (5:22 минут).

Ярилц

DVD бичлэг дээр танилцуулсан болон Гишүүний гарын авлага-н 28-29-р хуудсанд жагсаасан олон нийтийн бүртгэлийн төрөл ангиудыг олж тогтоохыг ангийн гишүүдээс хүс. Нийтийн бүртгэлд ямар мэдээллүүд байдаг талаар ярилц.

2. Нийтийн цэдэг бичээсүүдээс мэдээлэл цуглуулах

Видео танилцуулга

Бичлэгийг үзүүлэхээс өмнө нийтийн бүртгэлээс мэдээлэл цуглуулах үйл явцыг анхааран үзэхийг ангийн гишүүдээс хүс.

“Нийтийн цэдэг бичээсүүдээс мэдээлэл цуглуулах” бичлэгийг үзүүл (5:55 минут).

Ярилц

Бичлэгт үзүүлсэн нийтийн цэдэг бичээсүүдээс мэдээлэл цуглуулах арга замын талаар ярилц. Дараа нь доорх зүйлсийг хий:

  • Гишүүний гарын авлага хавсралт В-д байгаа Бүртгэл сонгох жагсаалтыг олж нээхийг ангийн гишүүдээс хүс.

  • Жагсаалтыг тайлбарлаж өг. Үүнийг хэрхэн ашиглах талаар тэдэнд ойлгуулахын тулд ангийн гишүүдтэй жагсаалтанд байгаа мэдээллийн талаар ярилц. Нэгдүгээр багананд өвөг дээдсийн болон тэдний амьдралын чухал үйл явдлуудын талаарх мэдээллийг харуулсан гэдгийг хэл. Хоёр буюу гурав дахь багана эдгээр төрлийн мэдээлэл эсвэл үйл явдлуудтай холбоотой бүртгэлүүдийг агуулсан байгууллагуудыг танилцуулдаг. Төрсний, гэрлэлтийн болон нас барсан тухай тэмдэглэлүүд хамгийн чухал гэдгийг тайлбарла.

  • Ангийн гишүүдийн асуултанд хариул.

Хэрэгжүүл

Тэдний амьдардаг бүсэд байдаг нийтийн бүртгэл хөтөлдөг байгууллагуудыг олохыг ангийн гишүүдээс хүс. Нийтийн бүртгэлийн хуулбарыг олж болох дараах аргуудын талаар ярилц.

  • Бүртгэл хөтөлдөг хүнд захиа бич.

  • Баримтууд хадгалдаг газруудад оч.

  • Баримт хариуцдаг хүн рүү утасдаж хүссэн баримтаа хувилж өгөхийг гуй.

  • Тухайн байгууллага нь баримтуудыг индексжүүлсэн эсвэл харах боломжтой болгосон вэб хуудастай эсэхийг шалга.

  • Гэр бүлийн түүхийн номын сан болон бусад байгууллагад баримт бичгийн хуулбар байгаа эсэхийг шалга.

  • Баримт бичгүүдийг таны өмнөөс цуглуулах хүнийг томил.

3. Олж авсан мэдээллээ тэмдэглэх нь

Хийсэн судалгаа болон олсон мэдээллээ давхцуулахгүйн тулд тэмдэглэл хөтөлж байх хэрэгтэй гэдгийг ангийн гишүүдэд тайлбарла.

Гишүүний гарын авлага-н хавсралт А-н судалгааны протоколын жишээг нээлгэ. Гишүүний гарын авлага31-р хуудасны судалгааны протоколыг хэрхэн хэрэглэх талаарх мэдээллийг ашигла.

Судалгааны протоколд мэдээллээ хэрхэн нэмж оруулахыг үзүүлж, тэдний асуултанд хариул.

Даалгаврууд

Ангийн гишүүдийг доорх зүйлсийг хийхэд урамшуулан дэмж:

  • Гишүүний гарын авлага хавсралт В- гийн Бүртгэл сонгох жагсаалтыг ашиглан өвөг дээдсийн тухай мэдээлэл агуулж болох баримтыг ол.

  • Баримтыг олж ямар мэдээлэл агуулж байгааг нь үз. Баримт хадгалдаг газар ангийн гишүүд очиж болно. Мөн тэд захиа, э-мэйл бичиж, утсаар ярьж эсвэл интернетээр баримтуудыг авахыг хүсч болно.

  • Хавсралт А-н судалгааны протоколд өөрийн судалгааны үр дүнг бичиж оруул. Шинэ мэдээллээ FamilySearch вэб сайтад эсвэл цаасан маягт дээр бичиж бай.

  • Дараагийн хичээлд бэлтгэхийн тулд Гишүүний гарын авлага 33-40-р хуудасны “Ариун сүмийн ёслолуудад бэлтгэх нь” хэмээх 7-р бүлгийг уншиж ир.