3-р сургалт
АРИУН СҮМИЙН ЁСЛОЛУУДАД НЭР БЭЛТГЭХ
Сургалтын зорилго
Энэ хичээлийг заахдаа компьютер дээр дадлага хийх сургалт маягаар заана. Энэ сургалтын дараа тэд ариун сүм рүү авч явах Гэр бүлийн ёслол хүлээн авах хүсэлтийн маягтыг хувилж авах боломжтой болно.
Бэлтгэл
Энэхүү сургалтанд бэлтгэхдээ:
-
Гишүүний гарын авлага-н 34-36-р хуудсыг залбиралтайгаар судал.
-
Сургалт явуулах байрыг ол. Та энэ сургалтыг гэртээ эсвэл гэр бүлийн түүхийн төв зэрэг интернеттэй компьютертэй хаана ч хийж болно. Ангийн гишүүн бүрт new.familysearch.org -д байдаг FamilySearch вэб сайт дээр дадлага хийх боломж олгохын тулд нэгээс илүү компьютертэй байр олохыг хичээ. Хэрэв зөвхөн нэг компьютертэй бол ангийн бүх гишүүдийг ээлжлэн хэрэглэхийг зөвлө.
-
Ариун сүмийн ёслолуудыг сонгох, Гэр бүлийн ёслол хүлээн авах маягтыг хэвлэх зэрэг чухал ажлыг хэрхэн хийхийг ангийн гишүүдэд заахын тулд FamilySearch вэб сайт дээр дадлага хий.
-
new.familysearch.org -н Тусламж Төв рүү орж вэб сайт ашиглах заавруудтай танилц. Интернет дээр байдаг зааврууд хамгийн сүүлийн үеийнх байдаг.
Тайлбарлаж өг
Гэр бүлийн ёслол хүлээн авах хүсэлт маягтыг бэлтгэх үндсэн алхамуудыг тайлбарлаж өг.
-
FamilySearch вэб сайт руу нэвтэр.
-
Ариун сүмийн ажилд нэмж оруулах нэрийг ол.
-
Ариун сүмийн ёслолуудыг хийлгэхэд хэн орлон хийхийг бич.
-
Хэрэв та өөрөө орлон хийх гэж байгаа бол хийлгэх ёслолуудыг сонго.
-
Гэр бүлийн ёслол хүлээн авах хүсэлт маягтын мэдээлэл зөв эсэхийг дэлгэц дээр сайн нягтлан хар.
-
Гэр бүлийн ёслол хүлээн авах хүсэлтийн маягтыг ариун сүм рүү авч явахын тулд хэвлэн ав.
Биечлэн үзүүл
-
new.familysearch.org вэб сайт руу нэвтэр.
-
Ёслол гүйцэтгэх хэрэгтэй хувь хүмүүсийн нэрийг хэрхэн олж болохыг ангийн гишүүдэд үзүүл.
-
Гүйцэтгэх ёслолуудыг хэрхэн сонгодгийг үзүүл.
-
Гэр бүлийн ёслол хүлээн авах хүсэлтийн маягтыг хэрхэн бэлдэж мөн хувилж авдгийг үзүүл.
Дадлага
-
Хэрэв та зөвхөн нэг компьютер ашиглаж байгаа бол ангийн гишүүдийг ээлжлэн ажиллуул. Хэрэв хэд хэдэн компьютер ашиглаж байгаа бол компьютер дээр хамтран ажиллахыг дэмж.
-
Ангийн гишүүдэд ариун сүмийн ёслолууд хийлгэх хэрэгтэй өвөг дээдэстээ зориулж Гэр бүлийн ёслол хүлээн авах хүсэлтийн маягтыг бэлтгэх цаг өг.
-
Хэрэгтэй санал хүсэлт болон тусламж дэмжлэгийг үзүүл. Сургалтын явцад гарч ирэх асуултуудад хариул.
-
Гэр бүлийн ёслол хүлээн авах хүсэлтийн маягтыг ариун сүм рүү ёслол гүйцэтгэхээр авч очиход нь дэмж.