Гарын авлагууд ба дуудлагууд
4-р хичээл: Гэр бүлийн түүхийн мэдээллийг бичиж тэмдэглэх нь


4-р хичээл

ГЭР БҮЛИЙНХНЭЭСЭЭ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ

Сургалтын зорилго

Энэ хичээлийг үзэж дуусахад ангийн гишүүд дараах зүйлсийг хийсэн байх шаардлагатай:

  • Гэр бүлийн үнэн зөв тэмдэглэл хөтлөхийн ач холбогдлыг ойлгох.

  • Нэрс, огноо болон газрыг зөв форматад бичиж тэмдэглэх.

  • FamilySearch вэб сайт болон цаасан маягтан дээр гэр бүлийн мэдээлэл хадгалж сурах.

Хичээлийн бэлтгэл

Энэ хичээлд бэлтгэхэд:

  • Ариун сүм ба Гэр бүлийн түүхийн ажлын Гишүүний гарын авлага 15-23-р хуудсыг залбиралтайгаар судал.

  • Ариун сүм ба Гэр бүлийн түүхийн сургалтын DVD-нээс дараах хэсгүүдийг үз. (Хэрэв та бичлэг үзүүлэх боломжгүй бол тухайн сэдвээр харилцан ярилцах үйл ажиллагаа хийж болно.)

    • “Удмын бичгийн хүснэгт ба Гэр бүлийн тэмдэглэлийг ашиглах нь” (4:44 минут)

  • Хичээлд ашиглах видео тоглуулагчийг цуглааны байрны номын сангаас урьдчилан захиалсан байна.

  • Хэрэв ангийн зарим гишүүд гэр бүлийн түүхийн мэдээллээ цаасан маягтан дээр бичиж тэмдэглэх гэж төлөвлөсөн бол хичээлийн төгсгөлд үүнтэй холбогдолтой үйл ажиллагаа хийж болно. Энэ үйл ажиллагаанд зориулж хэд хэдэн удмын бичгийн хүснэгт, гэр бүлийн тэмдэглэлийг ангийн гишүүн бүрт авчир. Та Гишүүний гарын авлага арын хуудаснаас эдгээрийг хэвлэн авч эсвэл Сүмийн хангамжийн төвөөс захиалж болно. Тойргийн бичиг хэргийн ажилтан уг маягтыг хэрхэн захиалах мэдээллийг танд өгч чадна. Ангийн гишүүдэд хүрэлцэхүйц харандаа авчир.

Даалгавруудыг шалга

Хичээлээ эхлэхдээ өмнөх хичээлийн даалгавруудыг товчхон дүгнэн ярилц. Ангийн гишүүдээс асуу:

  • Та нарын хэд нь гэр бүл эсвэл өвөг дээдсийнхээ хэн нэгнийг таньж мэдэхээр сонгохдоо залбирсан бэ?

  • Та нарын хэд нь гэрээсээ түүхийн баримт бичиг цуглуулж эхэлсэн бэ?

  • Та ямар шинэ мэдээлэл олсон бэ? Танд асуулт байна уу?

Гол санаанууд

1. Баримт бичиг хөтлөхийн ач холбогдол

Сургаал ба Гэрээ 128:24-г нэг суралцагчаас уншихыг хүс. (Гишүүний гарын авлага15-р хуудсыг үз). Ангийн гишүүдээс асуу:

  • Ариун сүмийн ажил ба гэр бүлийн түүхийн баримтыг хадгалах нь яагаад чухал вэ?

  • Бид баримт бичгээ хэрхэн Их Эзэнд зөвшөөрөгдөхүйц хэмжээнд болгох вэ?

2. FamilySearch вэб сайтыг ашиглах нь

Гишүүний гарын авлага-н 15-р хуудсанд байгаа “FamilySearch вэб сайтыг ашиглах нь” хэсгийн эхний догол мөрийг ангийн гишүүдтэй хэлэлц. FamilySearch вэб сайтад гэр бүлийн түүхийн мэдээллээ оруулсан бол (new.familysearch.org-д байдаг) уг систем нь 16-р хуудсан дахь жагсаасан мэдээлэлтэй адил олон давуу талтай. Тэдгээр жагсаасан мэдээллүүдийг хамтад нь шалгана уу.

Ангийн гишүүдэд гэр бүлийнхээ мэдээллийг FamilySearch вэб хуудсанд оруулж сурахын тулд Гишүүний гарын авлага-н 16-17-р хуудасны Мэдээллийг өөрөө оруулах эсвэл Гэр бүлийн түүхийн зөвлөхтэй хамтран ажиллах хэсгийг үз. Ангийн гишүүдийн хэрэгцээнд хамгийн тохирох хувилбарыг сонго. Ангийн гишүүдийн асуултанд хариул.

3. Мэдээллийг маягтанд бөглөх нь

Санамж: Хэрэв танай ангийн ихэнх гишүүд компьютертэй бөгөөд өөрсдийн мэдээллийг FamilySearch вэб сайтад оруулах бол та энэ хэсгийг алгасан мөн дараагийн хуудсанд байгаа үйл ажиллагааг хийхгүй байж болно.

Ангийн гишүүдэд компьютер байхгүй бол гэр бүлийн мэдээллээ гараар бичиж бэлдэж болно гэдгийг ойлгуул. Гэр бүлийн түүхийн зөвлөх үүнийг хийх нэг арга бол FamilySearch вэб сайтаас ангийн гишүүдийн гэр бүлийн удмын бичиг ба гэр бүлийн баримтуудыг хувилж авах юм. Үүний дараа ангийн гишүүд өвөг дээдсийнхээ талаарх нэмэлт мэдээллийг маягтан дээр шууд бичиж болно. Вэб сайтаас хувилж авсан маягтын давуу тал бол эдгээр нь тухайн гэр бүлийн талаар зарим нэг мэдээллийг агуулсан байдагт оршино.

Хэрэв ангийн гишүүд FamilySearch вэб сайтаас маягт хувилж авах боломжгүй бол Гишүүний гарын авлага-н хавсралтанд байгаа удмын бичиг ба гэр бүлийн тэмдэглэлийн хоосон хүснэгтийг ашиглаж болно. Нэмэлт маягтыг гэр бүлийн түүхийн төв эсвэл Сүмийн хангамжийн төвөөс захиалан авна.

Видео танилцуулга

Бичлэгийг үзүүлэхээс өмнө гэр бүлийн мэдээллийг бичиж тэмдэглэхэд удмын бичиг ба гэр бүлийн тэмдэглэлийг хэрхэн ашигладаг талаар анхааран үзэхийг хүс.

“Удмын бичиг ба Гэр бүлийн тэмдэглэлийг ашиглах нь” бичлэгийг үзүүл (4:44 минут).

Ярилц

Дараах асуултуудыг ярилц:

  • Удмын бичгийн хүснэгт ямар хэрэгтэй вэ?

  • Гэр бүлийн тэмдэглэлийн зорилго нь юу вэ?

  • Яагаад энэ хоёр маягт хоёулаа хэрэгтэй вэ?

4. Тэмдэглэл хөтлөх удирдамж

Гишүүний гарын авлага-н 20-22-р хуудасны “Тэмдэглэл хөтлөх удирдамж” хэсгийг нээхийг ангийн гишүүдээс хүс. Гэр бүлийнхээ тухай мэдээллийг хэрхэн хөтлөхөд туслах удирдамж энэ хэсэгт байгааг тайлбарлаж өг.

Нэр, огноо болон газрыг хэрхэн тэмдэглэж хөтлөх удирдамжийг түргэхэн дүгнэ. Гишүүний гарын авлага-н энэ хэсэг бол мэдээлэл, жишээнүүдийг хайн эргэж харж болох зөвлөмж гэдгийг ангийн гишүүдэд онцлон тэмдэглэ.

Үйл ажиллагаа

Санамж: Энэ үйл ажиллагаа нь зөвхөн цаасан маягт дээр мэдээллээ хөтлөх гэж байгаа хүмүүст зориулсан.

Ангийн гишүүд FamilySearch вэб сайтаас хувилж авсан маягт эсвэл удмын бичиг, гэр бүлийн хүснэгттэй байгаа эсэхийг анхаар. Тэднийг тохирох маягт дээр цуглуулсан мэдээллээ хөтөлж эхлэхэд нь тусал.

Ихэнх суралцагчид үүнийг хичээлийн цагт амжиж дуусгаж чадахгүй. Тийм учраас гэртээ очоод маягт дээрээ үргэлжлүүлэн ажиллахад нь дэмж.

Сонгон суралцах сургалт

Хэрэв ангийн гишүүдэд FamilySearch вэб сайтад мэдээлэл оруулахад тусламж хэрэгтэй бол хавсралт Б-н “ FamilySearch вэб сайтад мэдээлэл нэмж оруулах” хэсгийг зааж болно. Та үүнийг заахдаа ангийн гишүүдэд бүлэг болгон эсвэл ганцаарчлан зааж болно.

Даалгаврууд

Ангийн гишүүдийг доорх зүйлсийг хийхэд урамшуулан дэмж:

  • Гэрээсээ цуглуулсан гэр бүлийн мэдээллээ хөтөлж эхлэх. Хэрэв интернеттэй бол new.familysearch.org -д өөрсдийн мэдээллийг шууд оруулах. Хэрэв интернетгүй бол цаасан маягт дээр мэдээллээ хөтлөх.

  • Гишүүний гарын авлага20-22-р хуудсанд байгаа нэр, огноо болон газрыг хэрхэн зөв хөтлөх талаар удирдамжийг хэрэглэх.

  • Гишүүний гарын авлага 24-27-р хуудсанд байгаа “Гэр бүлийнхнээсээ мэдээлэл цуглуулах” хэмээх 5-р бүлгийг уншиж, дараагийн хичээлд бэлтгэж ир.