5-р хичээл
ГЭР БҮЛИЙНХНЭЭСЭЭ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ
Сургалтын зорилго
Энэ хичээлийг үзэж дуусахад ангийн гишүүд дараах зүйлсийг хийсэн байх шаардлагатай:
-
Гэр бүлийнхээ тухай илүү их мэдээлэлтэй гэр бүлийн гишүүдийг олж тогтоох.
-
Тэдгээр хүмүүстэй холбоо тогтоож, мэдээллийг нь олж авах.
Хичээлийн бэлтгэл
Энэ хичээлд бэлтгэхэд:
-
Ариун сүм ба Гэр бүлийн түүхийн ажлыг хийх Гишүүний гарын авлага-н 24-27-р хуудсыг залбиралтайгаар судал.
-
Ариун сүм ба Гэр бүлийн түүхийн сургалтын DVD-нээс дараах хэсгүүдийг үз. (Хэрэв та бичлэг үзүүлэх боломжгүй бол тухайн сэдвээр харилцан ярилцах үйл ажиллагаа хийж болно.)
-
“Гэр бүлийнхнээсээ мэдээлэл цуглуулах” (5:14 минут)
-
“Гэр бүлийн түүхийн ярилцлага” (5:42 минут)
-
-
Хичээлд ашиглах видео тоглуулагчийг цуглааны байрны номын сангаас урьдчилан захиалсан байна.
Даалгавруудыг шалга
Хичээлээ эхлэхдээ өмнөх хичээлийн даалгавруудыг товчхон дүгнэн ярилц. Ангийн гишүүдээс асуу:
-
Та бүгдээс хэд нь өөрсдийн цуглуулсан гэр бүлийн түүхийн мэдээллээ хөтлөх боломжтой байсан бэ?
-
Мэдээллээ хөтлөн тэмдэглэх талаар ямар нэг асуулт танд байна уу?
Хэрэв ангийн гишүүдээс цуглуулсан мэдээллээ хөтлөөгүй хүн байвал үүнийг хийхэд нь туслахын тулд цаг тохир.
Гол санаанууд
1. Гэр бүлийнхнээсээ мэдээлэл цуглуулах
Гэр бүлийн гишүүд мэдээлэл цуглуулахад маш сайн эх сурвалж болдог гэдгийг ангийн гишүүдийг ойлгоход нь тусал.
Видео танилцуулга
Бичлэгийг үзүүлэхээс өмнө тэднийг гэр бүлийн гишүүдтэй холбоо тогтоохын ач холбогдлыг ойлгоход анхаарч үзэхийг хүс.
“Гэр бүлийнхнээсээ мэдээлэл цуглуулах” бичлэгийг үзүүл (5:14 минут).
Ярилц
Бичлэгт үзүүлсэн жишээнүүдийг дүгнэж ярилц. Ангийн гишүүдээс асуу:
-
Эдгээр жишээ болон түүхийн аль нь хамгийн их таалагдсан бэ? Яагаад?
-
Видео танилцуулгыг үзэж байхад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
2. Гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцлага хийх нь
Гишүүний гарын авлага-н гэр бүлийнхээ гишүүдтэй холбоо тогтоох, тэдэнтэй ярилцах тухай мэдээлэлтэй танилцахад нь ангийн гишүүдэд тусал. 24-27-р хуудасны удирдамжуудад анхаарлыг нь хандуулж, тэдэнтэй ярилц. Гишүүний гарын авлага-н хавсралт Б-д байгаа ярилцлага хийх асуултуудын жишээнд анхаарлыг нь хандуул. Дараа нь асуу:
-
Гэр бүлийн гишүүнтэй хийх ярилцлагаас хэрэгтэй сайн мэдээлэл авахын тулд та юу хийх хэрэгтэй вэ?
-
Гэр бүлийн түүхийн ярилцлаганд ямар асуултууд тавих ёстой вэ?
-
Ярилцлагаар олж авсан мэдээллээ хэрхэн үр дүнтэйгээр ашиглах вэ?
Гэр бүлийн гишүүдтэйгээ холбоо тогтоохоор бэлтгэх үедээ Гишүүний гарын авлага болон хавсралт Б-д байгаа асуултуудыг судлахад нь ангийн гишүүдийг дэмж.
Видео танилцуулга
Бичлэгийг үзүүлэхээс өмнө гэр бүлийн түүхийн ярилцлага хийх 2 жишээг үзэх болно гэж тэдэнд хэл. Энэ хоёр ярилцлагын ялгааг олохыг тэднээс хүс.
“Гэр бүлийн түүхийн ярилцлага” бичлэгийг үзүүл (5:42 минут).
Ярилц
Видео танилцуулгаар үзүүлсэн 2 ярилцлагын талаар эргэцүүлэн бодохыг хүс. Дараа нь асуу:
-
Нэг дэх жишээн дээр ямар асуудлуудыг хөндсөн бэ?
-
Хоёр дахь жишээн дээр ямар арга илүү үр дүнтэй байсан бэ?
Та ангийн гишүүдийн санааг самбар дээр жагсаан бичиж болно. Хоёрдахь жишээн дээр ярилцлага хийж буй хүн дараах зүйлсийг хийсэн байхыг онцлон тэмдэглэ:
-
Ярилцлага хийх хүнтэй урьдчилан холбоо барих.
-
Мэдээллээ хөтлөх бэлтгэлийг хангах.
-
Дэлгэрэнгүй хариулт өгөх асуултуудыг асуух.
-
Чухал баримт бичгүүдийн хуулбарыг олж авах.
3. Мэдээлэл цуглуулах үедээ тэмдэглэх нь
Мэдээллийг цуглуулж байхдаа FamilySearch вэб сайтад мэдээллээ оруулж байх хэрэгтэйг ангийн гишүүдэд тайлбарла. Дараах асуултуудыг асуу:
-
Цуглуулах үедээ мэдээллээ хөтөлж байх нь яагаад хэрэгтэй вэ?
-
Та бүгдээс хэд нь байгаа мэдээлэл дээр нэмж оруулах мэдээлэл олж авсан бэ?
Гэр бүлийн гишүүдээсээ болон бусад эх сурвалжуудаас мэдээлэл цуглуулах үедээ мэдээллээ тэмдэглэн хөтөлж байхыг ангийн гишүүдэд сануул. Тэд Family Search вэб сайтаас хэвлэж гаргасан хуудсан дээр энгийн тэмдэглэлүүдийг хийж болох ба Гишүүний гарын авлага-н хавсралт А дахь хоосон маягтуудыг ашиглаж болно.