Гарын авлагууд ба дуудлагууд
1-р сургалт: FamilySearch вэб хуудсанд бүртгүүлэх


1-р сургалт

FamilySearch ВЭБ САЙТАД БҮРТГҮҮЛЭХ

Сургалтын зорилго

Энэ хичээлийг заахдаа компьютер дээр дадлага хийх сургалт маягаар заана. Энэхүү сургалтыг дууссаны дараа ангийн гишүүд FamilySearch вэб сайтад бүртгүүлж чаддаг болно.

Сургалтын бэлтгэл

Энэхүү сургалтанд бэлтгэхдээ:

  • Гишүүний гарын авлага 9-10-р хуудсыг залбиралтайгаар судал.

  • Сургалтыг явуулах байрыг ол. Та энэ сургалтыг гэртээ эсвэл гэр бүлийн түүхийн төв зэрэг интернеттэй компьютертэй хаана ч хийж болно. Ангийн гишүүн бүрт new.familysearch.org -д байдаг FamilySearch вэб сайт дээр дадлага хийх боломж олгохын тулд нэгээс илүү компьютертэй байр олохыг хичээ. Хэрэв зөвхөн нэг компьютертэй бол ангийн бүх гишүүдийг ээлжлэн хэрэглэхийг зөвлө.

  • FamilySearch вэб сайт дээр дадлага хий. Ингэснээр та ангийн гишүүдэд ерөнхийд нь хэрхэн ажиллах талаар зааж чадна. Үүнд гэр бүлийн мэдээлэл, удмын бичгийг харах болон гэр бүлийн баримтаас удмын бичиг рүү шилжин үзэх зэрэг байж болно.

  • new.familysearch.org -н Тусламж төв рүү орж вэб сайт ашиглах заавруудтай танилц. Интернет дээр байдаг зааврууд хамгийн сүүлийн үеийнх байдаг. Та эдгээр материалын заримаас хувилан авч ангийн гишүүдэд өгч болно.

Тайлбарла

FamilySearch вэб сайтад бүртгүүлэх үйл явцыг тайлбарлаж өг. Гишүүний гарын авлага 9-10-р хуудсыг ангийн гишүүдээр нээлгэж, тэнд байгаа алхамуудын талаар ярилц.

Биечлэн үзүүлэх

Бүртгүүлэх ба Нэвтрэх

  • FamilySearch вэб сайтаас хувилж авсан хуулбаруудаа ангийн гишүүдэд тараан өг. Ингэснээр таныг үзүүлж байхад тэд дагаж хийж болно.

  • Компьютер дээрээ new.familysearch.org вэб сайт руу орж харуул.

  • Эдгээрийг хийхдээ ангийн нэг гишүүнийг туслахыг хүс. Тэр гишүүнд компьютерийн гарыг өг.

  • Та тэр гишүүний бүртгүүлэх явцыг удирдан ангийн бусад гишүүдийг анхааралтай харахыг хүс.

  • Гишүүнийг бүртгүүлсний дараа вэб сайтад оруулж анхны удаа гэр бүлийнхээ мэдээллийг харахад нь тусал.

Удирдах

  • Ангийн гишүүдэд удмын бичгийн хуудсаа хэрхэн буцаан харж болохыг үзүүл. Ариун сүмийн ёслол гүйцэтгэх хэрэгтэй бол ариун сүмийн тэмдэгтэй байдгийг онцлон хэл.

  • Гэр бүлийн баримт болон удмын бичгээ хэрхэн хувилж авахыг үзүүл.

  • Та мөн Тусламж Төвд байдаг тусламж болон нөөц боломжийг үзүүлж болно.

Дадлага

  • Хэрэв та зөвхөн нэг компьютер ашиглаж байгаа бол ангийн гишүүдийг ээлжлэн ажиллуул. Хэрэв хэд хэдэн компьютер ашиглаж байгаа бол компьютер дээр хамтран ажиллахад нь дэмж.

  • Ангийн гишүүдэд FamilySearch вэб сайтад бүртгүүлж, гэр бүлийнхээ тухай мэдээллээ үзэж мөн хэвлэж авах цаг өг.

  • Хэрэгтэй санал хүсэлт болон тусламж дэмжлэгийг үзүүл. Сургалтын явцад гарч ирэх асуултуудад хариул.

  • Ариун сүмийн ёслол гүйцэтгэх хэрэгтэй өвөг дээдсээ эрж хайхад нь ангийн гишүүдийг дэмж.