Гарын авлагууд ба дуудлагууд
7-р хичээл: Ариун сүмийн ёслолуудаар хангах нь


7-р хичээл

Ариун сүмийн ёслолуудад бэлтгэх нь

Сургалтын зорилго

Энэ хичээлийг үзэж дуусахад ангийн гишүүд дараах зүйлсийг хийсэн байх шаардлагатай:

  • Ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажлыг хийснээр ирэх адислалуудыг ойлгох.

  • Ариун сүмийн ёслолуудад нэр бэлтгэх ерөнхий зарчим ба удирдамжийг ойлгох.

  • Ариун сүм рүү авч явахын тулд “Гэр бүлийн ёслол хүлээн авах хүсэлт” маягтыг хувилах зэргийг хийх.

Хичээлийн бэлтгэл

Энэ хичээлд бэлтгэхэд:

  • Ариун сүм ба Гэр бүлийн түүхийн ажлыг хийх Гишүүний гарын авлага 33-40-р хуудсыг залбиралтайгаар судал.

  • Ариун сүм ба Гэр бүлийн түүхийн сургалтын DVD-нээс дараах хэсгүүдийг үз. (Хэрэв та бичлэг үзүүлэх боломжгүй бол тухайн сэдвээр харилцан ярилцах үйл ажиллагаа хийж болно.)

    • “Ариун сүмд нэрсийг оруулах” бичлэгийг үзүүл (5:57 минут)

    • “Ариун сүм ба Гэр бүлийн түүхийн ажлын адислалууд” (5:47 минут)

  • Хичээлд ашиглах видео тоглуулагчийг цуглааны байрны номын сангаас урьдчилан захиалсан байна.

  • Гишүүний гарын авлага-н 34-36-р хуудсанд байгаа ариун сүмийн ажилд нэрс бэлтгэх журамтай танилц. Эдгээр журамтай холбоотой ангийн гишүүдийн асуултанд хариулахад өөрийгөө бэлтгэ.

Даалгавруудыг шалга

Хичээлээ эхлэхдээ өмнөх хичээлийн даалгавруудыг товчхон дүгнэн ярилц. Ангийн гишүүдээс асуу:

  • Та нарын хэд нь хэрэгтэй нийтийн бүртгэлийг олохын тулд Бүртгэл сонгох жагсаалтыг (Гишүүний гарын авлага хавсралт В-г) ашиглах боломжтой байсан бэ?

  • Та нарын хэд нь удмын бичиг болон гэр бүлийн баримтууддаа нэмж оруулах шинэ мэдээлэл олсон бэ?

  • Нийтийн цэдэг бичээсүүдээс мэдээлэл хайх үед ямар зүйлс тохиолдсон бэ?

  • Танд ямар асуултууд байна вэ?

Гол санаанууд

1. Сайн мэдээнээс ирэх адислалуудыг хүлээх нь

Энэ хичээлээр тэд ариун сүмийн ажилд хэрхэн нэрс бэлтгэх талаар сурах болно гэдгийг тайлбарлаж өг.

Ангийн гишүүдийн дунд номлолд үйлчилсэн эсвэл Сүмд саяхан нэгдсэн хүн байгаа эсэхийг мэд. Сайн мэдээний адислалуудын баяр хөөрийг хүлээн авах үед шинээр хөрвөгчид ямархуу мэдрэмжтэй байдаг талаар тэднээс асуу. Тэдний мэдэрсэн аз жаргалыг өвөг дээдэс маань мэдрэхэд бид тусалж чадна гэдгийг тайлбарла.

Их Эзэний ариун сүмд өвөг дээдсийнхээ төлөө үйлчилсэнээр бидэнд ирэх адислалын талаар гэрчил.

2. Ариун сүмийн ажилд нэр бэлтгэх журам

Гишүүний гарын авлага34-35-р хуудасны ариун сүмийн ажилд аль нэрсийг оруулахыг тогтоох удирдамжийг ангийн гишүүдтэй хамт судал.Дараах асуултуудыг асуу:

  • Сүүлийн 95 жилд төрсөн бөгөөд одоо нас барсан хүний өмнөөс ариун сүмийн ажлыг хийхийн тулд тэдний ойрын төрөл садангийн хүнээс зөвшөөрөл авах нь яагаад чухал вэ?

  • Ямар хүмүүс ойрын төрөл саданд тооцогддог вэ?

Гишүүний гарын авлага-н 35-36-р хуудсанд байгаа ямар ёслолууд гүйцэтгэх шаардлагатайг тогтоох удирдамжийг ярилц. Ангийн гишүүд мэдээллээ Гэр бүлээ хайх вэб хуудсанд оруулахад уг систем өвөг дээдсийнх нь хэн нь ариун сүмийн ёслолыг хүлээж авах боломжтой болон хэн нь ёслол хүлээн авах шаардлагагүйг автоматаар ялгаж өгдөг гэдгийг тайлбарла.

Сүмийн гишүүд өвөг дээдсийнхээ өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэх үүрэгтэй байдаг талаар ярилц. Гишүүд хамаатан биш хүмүүсийн нэрийг ариун сүмийн ажилд оруулах ёсгүй гэдгийг онцолж хэл.

Ангийн гишүүдийг ариун сүмийн ажилд нэр бэлтгэх явцдаа Сүмийн журмуудыг дагахыг хүс.

3. Ариун сүмд нэрсийг оруулах нь

Зураг
Видео танилцуулга

Бичлэгийг үзүүлэхээс өмнө ариун сүмд ямар нэрсийг олж болохыг ангийн гишүүдээс асуу.

“Ариун сүмд нэрсийг оруулах нь” бичлэгийг үзүүл (5:57 минут).

Ярилц

Ариун сүмд нэрс оруулах 2 арга замын талаар дүрслэхийг ангийн гишүүдээс хүс. Тэд FamilySearch вэб сайт эсвэл цаасан маягт хоёрын алийг нь ч ашиглаж болно гэдгийг сайн ойлгуул. Дараа нь асуу:

  • Ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхэд FamilySearch вэб сайтыг хэрхэн ашиглах вэ?

  • Ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхэд цаасан маягтуудыг хэрхэн ашиглах вэ?

Ариун сүмийн ажилд нэрс оруулах талаар асуулт байгаа эсэхийг ангийн гишүүдээс асуу.

4. Ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэх нь

Гишүүний гарын авлага-н 37-38-р хуудасны “Ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэх нь” бүлгийг нээхийг суралцагчдаас хүс. Ариун сүмд орох төлөвлөгөө гаргах, тэнд чухам юу хийдэг болон ариун сүмд орсны дараа юу хийх тухай ярилц. Тэд юу хийх ёстойг ангийн гишүүд ойлгосон байх хэрэгтэй.

5. Ариун сүмийн ажлын адислалууд

Зураг
Видео танилцуулга

Бичлэгийг үзүүлэхээс өмнө ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажлаас ирэх адислалуудыг анхааран үзэхийг хүс.

“Ариун сүм ба Гэр бүлийн түүхийн ажлын адислалууд” бичлэгийг үзүүл (5:47 минут).

Ярилц

Бичлэгт үзүүлсэн зарим нэг адислалуудын талаар ярилц. Хэрэв боломжтой бол ангийн гишүүдийг ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажлыг хийснээр хүлээн авсан адислалуудынх нь талаар ярихыг урь.

Гишүүний гарын авлага-н 39-р хуудсанд байгаа Ерөнхийлөгч Боид К.Пакерийн хэлсэн үгийг унш. Дараах санааг онцлон тэмдэглэ: “Гэр бүлийн түүхийн ажил нь нас барагсдын төлөө ажиллах хүчтэй байдаг. Мөн амьд байгаа хүмүүсийн төлөө ч ажиллах хүчтэй.”

6. Хүч чармайлтаа үргэлжлүүл

Сургаал ба Гэрээ 128:22-г уншихыг ангийн гишүүдээс хүс. Ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан өвөг дээдсээ аврах болон тэднийг таньж мэдэх ажлаа үргэлжлүүлэн хийхэд нь урамшуулан дэмж.

Сонгон суралцах сургалт

Хэрэв ариун сүмийн ёслолуудад нэр бэлдэхэд ангийн гишүүдэд тусламж хэрэгтэй бол хавсралт В-н “Ариун сүмийн ёслолуудад нэр бэлтгэх” бүлгийн 3-р сургалтыг зааж болно. Үүнийг заахдаа ангийн гишүүдэд жижиг бүлэг болгон эсвэл ганцаарчлан зааж болно.

Даалгаврууд

Ангийн гишүүдийг доорх зүйлсийг хийхийг урамшуулан дэмж:

  • Ариун сүмийн ёслолуудад өвөг дээдсийнхээ нэг буюу түүнээс илүү нэрийг бэлдэх.

  • Гэр бүлийн ёслол хүлээн авах хүсэлтийн маягтыг хувилж ариун сүм рүү авч явах. Хэрэв ангийн гишүүд хувилж авсан гэр бүлийн баримтуудыг ашиглаж байгаа бол ариун сүмийн ажилд өвөг дээдсийнхээ нэрсийг оруулахдаа гэр бүлийн түүхийн зөвлөхтэйгөө хамтран ажиллахыг урамшуулан дэмж.

  • Ирэх саруудад гэр бүлийн мэдээллээ үргэлжлүүлэн цуглуулах мөн ариун сүмийн ёслолуудад нэрс оруулах ажлаа үргэлжлүүлэхийг дэмж.

Хичээлээ бататгах

Та багшийн хувьд ангийн гишүүдийн ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажилд нь туслах хэрэгтэй. Дараагийн хэдэн долоо хоногт ангийн гишүүдийнд нэг бүрчлэн айлчлан очиж, гэр бүлийн түүхийн ажлаа хэрхэн хийж байгааг шалгах цаг тохир. Таны тусламж хэрэгтэй байвал тэдэнд тусал. Айлчлахдаа гэр бүлийн түүхийн зөвлөхтэй хамт явж болно. Таны үргэлжлүүлэн хийж байгаа энэ дэмжлэг ангийн гишүүдийн амжилтанд чухал нөлөөтэй юм.

Хэвлэх