3-р хичээл
ГГЭР БҮЛИЙН ТҮҮХИЙН МЭДЭЭЛЛЭЭ ЦЭДЭГЛЭХ
Сургалтын зорилго
Энэ хичээлийг үзэж дуусахад ангийн гишүүд доорх зүйлсийг хийсэн байх шаардлагатай:
-
Ариун сүмийн ажлыг хийхэд ямар мэдээлэл хэрэгтэй болохыг мэдэж авах.
-
Өөр олон мэдээлэл цуглуулахаасаа өмнө FamilySearch вэб сайтад байгаа гэр бүлийнхээ тухай мэдээллийг шалгах ёстой гэдгийг ойлгох.
-
Гэрээсээ мэдээлэл цуглуулах.
Хичээлийн бэлтгэл
Энэ хичээлд бэлтгэхэд:
-
Ариун сүм ба Гэр бүлийн түүхийн ажил гишүүний гарын авлагын хуудас 12-14-р залбиралтайгаар судал. Мөн Гишүүний гарын авлага-н 19-р хуудсанд байгаа “Ариун сүмийн ажлыг хийхэд шаардлагатай мэдээлэл” хэсгийг уншиж судал.
-
Ариун сүм ба Гэр бүлийн түүхийн сургалтын DVD-нээс дараах хэсгүүдийг үз. (Хэрэв та бичлэг үзүүлэх боломжгүй бол тухайн сэдвээр харилцан ярилцах үйл ажиллагаа хийж болно.)
-
“Ариун сүмийн ажлыг хийхэд шаардлагатай мэдээлэл” (5:51 минут)
-
“Гэрээсээ мэдээлэл цуглуулах” (7:02 минут)
-
-
Хичээлд ашиглах видео тоглуулагчийг цуглааны байрны номын сангаас урьдчилан захиалсан байна.
-
Гэр бүлийн тэмдэглэл эсвэл төрсний, гэрлэсний, нас барсны гэх мэт уг гарлын мэдээлэл агуулсан бичиг баримт түүнчлэн гэр бүлийн Библи, гэр бүлийн түүхүүд, гэр бүлийн тухай бичсэн сонины хайчилбарууд, нийтлэл эсвэл сэтгүүл зэрэг зүйлс хийсэн цаасан хайрцаг авчир. Ангийн гишүүдэд тэдгээрийг үзүүлэхээр бэлд.
Даалгавруудыг шалга
Хичээлээ эхлэхдээ өмнөх хичээлийн даалгавруудыг товчхон дүгнэн ярилц. Ангийн гишүүдээс асуу:
-
Та нараас хэд нь FamilySearch вэб сайтад бүртгүүлж чадсан бэ? Бүртгүүлж байхад ямар хүндрэл тохиолдсон бэ?
-
Та нараас хэд нь вэб сайтаас өөрийнхөө болон гэр бүлийнхээ тухай мэдээлэл олж авах боломжтой байсан бэ?
-
Та нарын хэд нь өөрийн гэр бүлийн гурав болон дөрвөн үеийн удмын бичиг болон гэр бүлийн баримтыг хувилж авсан бэ?
Хэрэв ангийн гишүүдийн хэн нэгэн нь вэб сайтад бүртгүүлж, гэр бүлийнхээ мэдээллийг хувилж чадаагүй бол эдгээрийг хийхэд нь туслахаар цаг тохир.
Гол санаанууд
1. Ариун сүмийн ажилд шаардлагатай мэдээлэл
Мэдээлэл цуглуулах явцдаа ариун сүмийн ажлыг өвөг дээдсийнхээ өмнөөс хийхэд ямар мэдээлэл цуглуулах талаар мэдэх хэрэгтэйг тайлбарла.
Видео танилцуулга
Бичлэгийг үзүүлэхээс өмнө тэдэнд өвөг дээдсийнхээ өмнөөс ариун сүмд хийх ажилд нь шаардлагатай мэдээллийн тухай анхааран үзэхийг сануул.
“Ариун сүмийн ажилд шаардлагатай мэдээлэл” бичлэгийг үзүүл (5:51 минут).
Ярилц
Ариун сүмийн ажлыг хэн нэгний өмнөөс хийхэд шаардагдах мэдээллийн талаар харилцан ярилцахыг ангийн гишүүдээс хүс. Гишүүний гарын авлага-н 19-р хуудсанд байгаа “Ариун сүмийн ажилд шаардлагатай мэдээлэл” хэсгийг хамтдаа унш.
Ангийн гишүүд ариун сүмийн ажлыг давхар хийлгэхгүйн тулд мөн ирээдүйд хийх судалгаандаа сайн үндэс суурь тавихын тулд чадах чинээгээрээ их мэдээлэл цуглуулах хэрэгтэйг ойлгоход нь тусал.
2. FamilySearch вэб сайтыг ашигла
FamilySearch вэб сайтаас хувилж авсан удмын бичиг болон гэр бүлийн баримтуудыг харахыг хүс. Эдгээрээс тэд өөрсдийн гэр бүлийн тухай юу мэдэж авсан талаар бусадтайгаа хуваалцахыг хүс.
Дараах зүйлсийг хийхэд тэдэнд тусал:
-
Хувилж авсан мэдээлэлдээ дүгнэлт хийх.
-
Алдаатай мэдээлэл байвал олж, засвар хийх.
-
Дутуу мэдээллийг оруулах.
-
Ариун сүмийн ёслолуудыг хийлгэх хэрэгтэй эсэхийг тогтоох.
Хэрэв өвөг дээдсийнхээ төлөө ёслолууд хийх хэрэгтэй бол ангийн гишүүд яг одоо ариун сүм явж ёслол хийлгэж болно гэдгийг онцлон хэл. Гишүүний гарын авлага-н 37-38-р хуудсанд байгаа ариун сүмийн ёслолуудыг хэрхэн гүйцэтгэх заавруудыг тэд ярилцаж болно.
Хэрэв ангийн гишүүдэд өвөг дээдсийнхээ өмнөөс ариун сүмийн ёслолуудыг хийлгэх хангалттай мэдээлэл байхгүй бол энэ сургалт тэдэнд FamilySearch вэб сайтаас хэрхэн хэрэгтэй мэдээлэл цуглуулах болон нэмж оруулахыг сурахад тусална гэдгийг тайлбарла.
3. Гэртээ байгаа эх сурвалжуудаас мэдээлэл цуглуул
Ангийн гишүүд гэр бүлийн тухай маш чухал мэдээллийг:
-
Гэр бүлийн түүхийн мэдээллийг дурсамжаасаа цуглуулах нь.
-
Гэртээ байгаа баримтуудыг эрж хайх.
Видео танилцуулга
Бичлэгийг үзүүлэхээс өмнө ангийн гишүүдийг гэртээ байгаа гэр бүлийн түүхийн мэдээллийг эрж хайх арга замуудыг эрэлхийлэхийг хүс.
“Гэрээсээ мэдээлэл цуглуулах” бичлэгийг үзүүл (7:02 минут).
Ярилц
Ангийн гишүүдийг гэрт байгаа баримт бичиг сэлтээс гэр бүлийн түүхийн мэдээлэлд хэрэг болох зүйлсийг олохыг хүс (Гишүүний гарын авлага-н 13-р хуудасны жагсаалтыг үз).
Үзүүлэн
Цуглуулсан баримтуудтай хайрцгаа ангийн гишүүдэд үзүүл. Авчирсан баримтуудаа үзүүлж, тэд өөрсдийн гэрээс олж болох баримтуудын талаар ангийн гишүүдтэй ярилц.