Институт
Үүнийг сана


“Үүнийг сана,” Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2018), арын хавтасны дотор тал

“Үүнийг сана,” Миний сайн мэдээг номло, арын хавтасны дотор тал

Үүнийг сана …

  • Бодгалиудыг Христэд авчрах нь таны зорилго юм.

  • Сургаал ба Гэрээ 20:37 дээрх баптисм хүртэхэд тавигддаг шаардлага болон баптисмын ярилцлагын асуултуудад хүмүүсийг бэлд.

  • Өөрийн болон бусдын төлөө тогтмол залбир.

  • Сүнс танд хаашаа явах, юу хийх, юу хэлэхийг үзүүлнэ гэдэгт найд.

  • Бүрэн дуулгавартай бай.

  • Номлолынхоо хэлийг өдөр бүр суралц.

  • Өдөр бүр төлөвлөгөө гаргаж, хүмүүст болон хөрвөлтийн түлхүүр үзүүлэлтүүдэд анхаарлаа хандуул.

  • Бүхэл өдрийн турш, өдөр бүр үр бүтээлтэй ажилла.

  • Сонирхож байгаа хүмүүсийг таних эсэхийг хүн бүрээс асуу.

  • Олоод заа, заагаад ол.

  • Зааж байгаа хүмүүстэйгээ хамт Мормоны Номыг унш.

  • Иосеф Смит бол Бурханы бошиглогч гэдгийг олж мэдэх чухал арга зам бол Мормоны Номыг уншиж, үүний тухай залбиран асуух явдал болохыг хүмүүст заа.

  • Зааж байгаа хүмүүстэйгээ өдөр бүр холбоо барь.

  • Гэрчлэлээ байнга хуваалц.

  • Боломжтой бол хичээл бүрд нэг гишүүнийг оролцуул.

  • Дараагийн хичээлийн өдөр, цагийг үргэлж тодорхой тохирч бай.

  • Зааж байгаа бүх хүнээ баптисмын үйл ажиллагаанд урь.

  • Хичээл бүрийн дараа дараагийн уулзалтад бэлтгэн унших, эргэцүүлэн бодох ямар нэгэн зүйлийг хүмүүст өг.

  • Гишүүдэд үйлчилж, тойргийн удирдагчидтай хамтран ажиллах замаар гишүүдтэй харилцаа холбоо тогтоо.

  • Идэвхтэй хэвээр байлгахад нь мөн идэвхжүүлэх үйл ажиллагаануудад нь тойргийн удирдагчдад тусал.

  • Зааж байгаа хүн бүрд наманчлах, Аврагчид итгэх итгэлээ хүчирхэгжүүлэх үүрэг амлалт өгөхөд тусал.

  • Их Эзэнийг хайрлаж, бүхий л чадлаараа Түүнд үйлчил.