“3: Би юу судалж, заах вэ?” Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2018), 29–94
“3 Судалж, заах,” Миний сайн мэдээг номло, 29–94
3
Би юу судалж, заах вэ?
Энэ бүлгийн хичээлүүдэд таны суралцах, итгэх, хайрлах, амьдрах, заах ёстой сургаал, зарчим, зарлигууд багтсан. Эдгээр нь амьд бошиглогч, төлөөлөгчдийн таныг бусдад заахад удирдан чиглүүлсэн тэр зүйл юм. Эдгээрийг Христийн сургаалыг бусдад тодорхой ойлгуулахад тань туслах зорилгоор зохион байгуулсан.
Энэ бүлгийн хичээлүүд нь:
Бүх хичээлийг баптисмын өмнө заа. Хичээл заалгаж байгаа хүмүүсээ эдгээр хичээл дэх бүх үүрэг амлалтыг өгч, амлалтаа биелүүлэх замаар баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад тавигддаг шаардлагад тэнцэхэд нь анхаар.
Тодорхой үүрэг амлалт өгч, уг амлалтаа биелүүлэх урилгууд хичээл бүрд орсон. Үүрэг амлалт өгөх, өгсөн амлалтаа биелүүлэх нь тэднийг Их Эзэнтэй гэрээ байгуулж, гэрээгээ сахихад бэлдэнэ гэдгийг ойлгоход нь хичээл зааж байгаа хүмүүстээ тусал.
Бүрэн цагийн номлогчид тойргийн номлогчид болон бусад гишүүний тусламжтайгаар, баптисмын өмнөх болон дараах хичээлүүдийг удирдаж заана. Баптисмын дараа шинэ гишүүн бүрийг эдгээр хичээл дэх бүх үүрэг амлалтаа биелүүлэхэд урамшуулан дэмж.
Та бас эдгээр хичээлийг хувиараа болон хамтрагчтайгаа суралцах цагаараа мөн дүүргийн зөвлөл болон бусад сургалтын хүрээнд ашиглавал зохино. Та судраас суралцаж мөн эдгээр хичээл дэх сургаалуудыг оюун ухаандаа хадгалан санах үед бусдад сургаалын үнэн байдлын тухай гэрчлэлтэй болоход нь туслахын тулд таны яг юу хэлж, юу хийхийг Сүнс тухайн цаг мөчид мэдүүлэх болно.
Номлогчийн хувьд та зүрх сэтгэлээсээ болон Сүнсээр заах асар том үүрэг хариуцлага үүрдэг. Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга: “Бидний зорилго бол номлогчид болон хичээл заалгаж байгаа хүмүүсийн аль аль нь Сүнсний удирдамж заавар хүлээн авах боломжтой арга замаар сэргээгдсэн сайн мэдээний захиасыг заах явдал мөн” хэмээн хэлсэн. [Хичээлийн] агуулгыг мэдэх нь туйлын чухал боловч эдгээрийг цээжилсэн танилцуулга маягаар заах ёсгүй. Номлогч нь Сүнсний өдөөлтийн дагуу өөрийн үгийг чөлөөтэй ашиглаж болно. Тэрээр цээжилснээ давтаж хэлэхийн оронд өөрийн хэв маягаар, чин сэтгэлээсээ ярих хэрэгтэй. Номлогч нь сүнсний өдөөлтийн дагуу тухайн [хүний] сонирхол, эрэлт хэрэгцээнд тааруулан хичээлийн дэс дарааллыг өөрчилж болно. Тэрээр зааж буй зүйлсийн үнэнийг хувийнхаа итгэл үнэмшлийн дагуу мөн өөрийнхөө үгээр гэрчлэх ёстой” (“Statement on Missionary Work,” First Presidency letter, Dec. 11, 2002). Та болон таны хамтрагч эдгээр хичээлийг судалж, заахад бэлтгэхдээ эдгээр зааврыг бүү март. Эдгээр хичээл дэх бүх сургаалыг заасан байхад анхаар.
Тухайн хүний хэрэгцээ шаардлага, сонирхол, нөхцөл байдалд үндэслэн, эхний гурван хичээлийг ямар дарааллаар заах тухайд Сүнсээр удирдуул. Түүнчлэн шаардлагатай бол хэдэн зарлигийг оролцуулан эсвэл тусад нь хичээл болгон зааж болно. Юу заахаа мөн ямар урилга өгөхөө залбирч шийд. Тухайн хүний асуулт, ойлголтын түвшнийг харгалзан үз.
Хичээл болгонд баптисмын ярилцлагын асуултууд, үүрэг амлалт, заах сургаалуудыг тоймлон оруулсан. Сургаалыг сайтар судал. Хичээл заалгаж байгаа хүмүүстээ үүрэг амлалт авахад нь болон өгсөн амлалтаа биелүүлэхэд нь туслахад үргэлж анхаарлаа төвлөрүүл. Баптисмын ярилцлагын асуултуудыг ашиглан, зааж байгаа хүмүүсээ баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад бэлтгэ. Хичээлүүдэд мөн заах санаанууд орсон. Бэлтгэх, заах арга замаа сайжруулахад эдгээр саналыг ашигла.