Эрхэм найзууд аа,
Мормоны Номд гардаг хүмүүсийн хувьд аймшигтай цаг үе байв. Салхи шуурга, гал түймэр, хүчтэй газар хөдлөлт болж байлаа. Гурван өдрийн турш харанхуй нөмрөв. Тэгтэл хүмүүс Есүс Христийн дуу хоолойг гэнэт сонсжээ. Тэр дэлхийг бүтээснээ хэлэв. Тэрээр хэрэв бид наманчилж, Түүн рүү ирэх юм бол аврагдах болно гэж хэллээ. Хүмүүс хэчнээн их тайвширсныг та нар төсөөлж чадах уу? Дараа нь Есүс хүмүүст Өөрийн биеэр айлчилсан. Энэ гайхалтай түүхийн зураг авалт хэрхэн явагдсаныг 16-р хуудаснаас үзнэ үү.
Бид та нарт хайртай,
Найз
Жич: Есүс Христээс ирэх амар амгалан, итгэл найдварыг мэдэрч байсан үеэ бидэнд хандан бичиж бас ярьж өгөөрэй.