Тэргүүн зөвлөлөөс
Бурхан ялах болтугай!
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн “Бурхан ялах болтугай” (х.101) захиасаас авав.
Бурханыг ялуулах гэж юу гэсэн утгатай болохыг чи мэдэх үү? Энэ нь бид Бурханыг өөрсдийн амьдралын хамгийн хүчирхэг нөлөөлөгч болгоно гэсэн үг юм_
Чи амьдралдаа Бурханыг ялуулахад бэлэн үү? Чи Түүний үг, зарлиг, гэрээнүүдэд өдөр бүрийн үйлдэлд чинь нөлөөлөх боломжийг олгох уу? Чи Түүний дуу хоолойг бусад дуу хоолойноос илүү чухал гэж үзэх үү?
Чи Бурханыг ялуулах үедээ амьдралыг чинь чиглүүлэх мөнхийн үнэнээс суралцах болно. Бурханыг ялуулах үед маш олон сонголт хялбар болж хувирдаг. Чи дараах зүйлсийг мэдэж авах болно. Үүнд:
-
Юу үзэх, юу унших
-
Цагаа хэрхэн зарцуулах
-
Юу хийж бүтээхийг хүсэж байгаа
-
Ямар хүн болохыг хүсэж байгаа
Бурханыг ялуулахад итгэл, зориг шаардагддаг. Чи амьдралдаа Бурханыг ялуулах сонголтыг хийснээр Бурхан бол “гайхамшгийн Бурхан” [Мормон 9:11] гэдгийг мэдэж авах болно.
Чи яах байсан бэ?
Чи уучлах байсан уу?
Чи үнэнч шударга байх байсан уу?
Чи эелдэг байх байсан уу?
Чи эерэг сайн зүйл үзэхийг сонгох байсан уу?