Сайн байна уу? Мексикээс мэндчилж байна!
Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн талаар мэдэж авахын тулд дэлхийгээр аялдаг Марго, Паоло хоёртой нэгдээрэй.
Мексик бол Хойд Америкт оршдог улс бөгөөд 126 орчим сая хүн амтай.
Амтат зууш
Гуакомоли бол авокадо жимсний дүрлэг юм. Хүмүүс үүнийг тако, салад, эрдэнэ шишийн чипстэй хамт иддэг. Дэлисиосо!
Хамт уулзалдах
Энэ бол Мексикт байдаг Сүмийн барилга. Меkсик улс ойролцоогоор Сүмийн 1.5 сая гишүүнтэй бөгөөд гишүүдийн тоогоороо дэлхийд хоёрдугаарт ордог.
Байлэ Фолклорико (Ардын бүжиг)
Мексикийн олон бүс нутаг өөр өөрсдийн дуу хөгжим, бүжиг, хувцаслалтын онцлогтой. Энэ охин Чиапас мужийн ардын бүжгийн хувцас өмссөн байна.
Эртний соёл
Мексикт эрт үеийн хүмүүсийн барьсан маш олон барилга байгууламж бий. Жил бүр сая сая хүн Юкатан мужийн Чичэн Итза хотын туурьд орших мааяачуудын энэхүү пирамидад зочилдог.
Олон ариун сүм
Мексик улс онцгойлон адислагдсан 13 ариун сүмтэй ба нэмж олон ариун сүм баригдаж байгаа. Энэ хүү Вэракруз хотын ариун сүмд зочилжээ.