Есүстэй адил туслах
Есүс бидэнд тайтгарлыг амласан
Есүс Христ Өөрийг нь нас барсны дараа шавь нарт нь тайтгарал хэрэгтэй болохыг мэдэж байсан учраас тэдэнд Ариун Сүнсний тухай заасан юм. Тэр Ариун Сүнс тэдэнтэй үргэлж хамт байж, тайтгаруулах болно хэмээн амласан. Ариун Сүнсний өөр нэг нэр бол Тайтгаруулагч. Биднийг гунигтай эсвэл айдастай үед Ариун Сүнс бидэнд Есүс Христийн хайрыг санахад тусалдаг.
Би аав, ээж хоёртойгоо хүүхдийн эмнэлэгт хөнжил хандивласан. Хөнжил нь хүүхдүүдийг айхгүй байхад туслах болно гэж эмнэлгийн ажилтнууд хэлсэн. Бидний өгсөн хөнжил хүүхдүүдийг тайтгаруулж, баярлуулна гэдгийг сонсох надад сайхан санагдсан. Энэ нь намайг ч гэсэн баярлуулсан.
9 настай Брүклин Д., АНУ-ын Техас муж