2022
Маргарэт тэр өдрийг аварсан
2022 оны 9, 10-р сар


Газар бүрийн анхдагчид

Маргарэт тэр өдрийг аварсан

Усан онгоц живж байв! Маргарэт юу хийж чадах вэ?

Margaret (12 years old) is on a ship during the mid-1800s. She is holding a white wool blanket and taking it to the captain of the ship for him to stuff in the holes in the side of the ship.

Маргарэт тавцан дээр зогсоод, эргэн тойронд нь буй хөх цэнхэр далайг харлаа. Усан онгоц том давлагаанд цохигдон, дээш доош савлан явна.

Маргарэтын гэр бүл Нэгдсэн Улс руу явах усан онгоцонд суухын тулд бараг бүхнээ зарсан байлаа. Аялал 6 долоо хоног үргэлжлэх байв. Маргарэт Уэльст байдаг гэрээ орхин явахдаа гунигтай байсан ч шинэ гэртэй болно гэж бодохоор сэтгэл нь догдолж байв.

Хэдэн сарын өмнө Маргарэтын гэр бүл Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчидтой анх уулзсан юм. Маргарэт аав, ээжийнхээ хамт баптисм хүртжээ. Харин одоо тэд Сион дахь бусад гэгээнтэнтэй нэгдэхээр явж байгаа юм.

Энэ хүртэлх тэдний аялал хүнд хэцүү байлаа. Маргарэтын ээж өвдөж, аав нь нүүрсний уурхайд олон жил ажилласны улмаас бас өвдсөн байв. Тиймээс Маргарэт тэднийг асарч, хажуугаар нь эрэгтэй дүү, нялх охин дүү хоёроо халамжилна. Энэ нь үнэхээр том ажил байв. Гэсэн ч Маргарэт гомдоллосонгүй.

Заримдаа завь усан дээр сэгсчих үед Маргарэтын дотор муухайрдаг. Бусад үед нь тэр айдаг байв. Тэр айсан үедээ нүдээ чанга аниад, Тэнгэрлэг Эцэгээс тусламж хүсдэг байлаа.

Нэг өдөр Маргарэт “Усан онгоцонд ус орж ирж байна! Бид живж байна!” гэж орилохыг сонсжээ.

Бүгд сандралдлаа. Хөлгийн ахмад хүн бүрд хувин ол гэж хэлэв. Хүмүүс хувингаар ус утган авч, усан онгоцны хажуу руу асгаж гарлаа.

Маргарэт туслахыг хүсэн, орныхоо хажууд өвдөглөн суугаад, “Тэнгэрлэг Эцэг минь, надад туслах арга зам бодож олоход туслаач” гэж хамаг чадлаараа хичээнгүйлэн залбирав.

A young woman named Margaret smiles as she folds her hands in prayer.

Маргарэтийн зүрх сэтгэл амар амгалан мэдрэмжээр дүүрэх нь тэр. Тэнгэрлэг Эцэг түүнийг хамгаалж байгааг тэр мэдэж байлаа. Тэр тэдэнд туслах болно.

Дараа нь түүнд нэг санаа төрлөө.

Тэр орноосоо хоёр ноосон хөнжил аваад, ахмадыг олохоор гүйв. “Май, үүнийг ав. Энэ хоёр хөнжлөөр цоорхойг бөглөөд, ус орж ирэхийг зогсооё” гэж тэр ахмадад хэллээ.

Ахмадад Маргарэтын санаа таалагдав. Тэр нүх рүү хөнжлүүдийг чихжээ. Дараа нь хувин дүүрэн халуун давирхай авчирч дээр нь асгав. Давирхай хатахад цоорхой лацдагдсан байлаа!

“Хөнжлөө өгсөнд баярлалаа. Чи хурдан сэтгэж, энэ өдрийг аварлаа” гэж ахмад хэлэв.

Маргарэт инээмсэглэлээ. Тэр Тэнгэрлэг Эцэг залбиралд нь хариулсан гэдгийг мэдэж байлаа. Анхдагчийн хувиар аялах түүний аялал дөнгөж эхэлж байгаа бөгөөд Тэнгэрлэг Эцэг түүнд алхам бүрд нь туслах болно.

Уэльст анхны номлогчид 1840 онд очжээ.

Уэльст дэлхий дээрх хамгийн урт нэртэй тосгон бий.

Уэльст хүнээсээ илүү олон хонь бий!

Маргарэт Гриффитс баптисм хүртэх үедээ 11 настай байсан юм.

Маргарэт өсөж том болоод, гэрлэж, 8 хүүхэд төрүүлсэн.

Тэр Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр 26 жил үйлчилжээ.

Page from the September/October 2022 Friend Magazine.

Зураг чимэглэлийг Лаура Катринэлла