2022
Мормоны Номын видеоны зураг авч байх үед зочилсон нь
2022 оны 9, 10-р сар


Мормоны Номын видеоны зураг авч байх үед зочилсон нь

picture of children with actor playing Jesus

Саяхан бид Мормоны Номын шинэ видео бүтээж буй газраар зочилсон юм. Бид Есүс Христ хүүхдүүдтэй нэг бүрчлэн ярилцаж буй хэсгийн үйл явдлын үеэр таарсан бөгөөд

хүүхдүүд Есүсийн дүрийг бүтээж байгаа жүжигчний гарт хүрч үзэж байлаа. Уг жүжигчин тэдэнтэй Есүс Христ ярьж буй мэт даруу, зөөлөн өнгө аясаар ярьж байв.

Хүүхдүүд энэ туршлагынхаа ачаар Мормоны Номын талаарх гэрчлэл нь улам бүр хүчтэй болсныг бидэнтэй хуваалцсан юм. Есүс нифайчууд дээр ирсэн нь үнэн бөгөөд хүүхдүүдийг үнэхээр адисалсан. Энэ түүх бол үнэн!

Та нар ч бас үүнийг мэдэж чадна. Мормоны Номыг судал. Мормоны Номын видеонуудыг үз. Ингэснээр та нар Есүст илүү ойртох болно. Та Түүний хувьд эрхэм билээ. Ариун Сүнс та нарт Аврагчийн хайр, амар амгаланг мэдрэхэд туслах болно.

Есүсийн дүрийг бүтээсэн жүжигчин эелдэг, даруухан хүн байлаа.

Primary presidency with children

Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн зураг авалтын үеэр хүүхдүүдтэй уулзахдаа үнэхээр баяртай байсан.

a crane lifting up actors dressed like angels

Энэ хэсэгт тэнгэр элч нар агаарт утсаар өргөгдсөн байв.

group photo of children on Book of Mormon set

Олон хүүхэд зураг авалтад оролцжээ.

girl holding up umbrella for cameraman

Энэ охин зураглаачид сэрүүцэхэд нь тусалж байсан.

A young woman dress in a book of Mormon costume on the movie set.

Надад яг л Мормоны Номын дотор амьдарч байгаа юм шиг санагдсан.

11 настай Эмоани В.

A youth dressed as an extra in the Book of Mormon video.

Энэ нь Есүс энэ хүмүүс дээр зочилсон гэдгийг мэдэхэд тусалсан.

7 настай Айзак П.

A youth dressed in a Book of Mormon costume.

Есүсийг тэнгэр элч нартай хамт үзэгдэх үед би баярласан.

8 настай Лилли В.

A youth dressed in a Book of Mormon costume.

Чи видеонуудыг хэнтэй ч хуваалцаж болно!

9 настай Кайсл В.

A youth dressed in a Book of Mormon costume.

Чи Есүс Христийн тухай илүү ихийг сурч мэдэх болно.

9 настай Кристина К.

A youth dressed in a Book of Mormon costume.

Есүстэй уулзвал ямар байх бол гэсэн бодлыг надад төрүүлсэн.

4 настай Рэтт М.

photos from children at Book of Mormon set