Есүсийг хамтдаа дагах нь
“Сионыг байгуулах нь,” 8 настай Кохару, 6 настай Ицука, 4 настай Рэнто, Япон улсын Жифү хот
“Бүтээлт,” 9 настай Таканта Б., Тайланд улсын Самут Пракан дүүрэг
9 настай Томас Ф., АНУ-ын Айдахо муж
“Анхны үзэгдэл,” 8 настай Ариа Н., АНУ-ын Огайо муж
9 настай Бриэл И., АНУ-ын Техас муж
“Ариун ёслол,” 10 настай Арон С., Бразил улсын Пиауи муж
Би математикийн шалгалтдаа бэлдэж, сайн дүн авахын төлөө залбирсан. Би нэг бодлогыг яаж бодохоо мартчихав. Тэгээд би тусламж хүсэн залбирсан. Хэсэг хугацааны дараа би тэр бодлогыг хэрхэн бодох аргыг оюун санаандаа харсан. Би дотроо залбиран, Тэнгэрлэг Эцэгт тусалсанд нь талархсан.
10 настай София Н., Австри улсын Вена хот
Би 8 насныхаа төрсөн өдрөөр баптисм хүртэх үедээ маш онцгой мэдрэмж авч, маш их баярласан.
8 настай Мелкизедек Г., Гана улсын төвийн бүс
Би анх удаа мацаг барьж үзээд, Ариун Сүнсийг мэдэрсэн.
9 настай Кларк Н., АНУ-ын Аризона муж
Cургууль, цар тахал хоёр миний бухимдлыг төрүүлж байсан ч Тэнгэрлэг Эцэг надад тайван байхад тусалсан. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр надад хайртай гэдгийг би мэднэ.
8 настай Хэйли К., АНУ-ын Невада муж
Өмнө нь миний амьдардаг байсан газрыг хар салхи дайрсан юм. Би хар салхийг манай байшингаас холуур өнгөрөөсэй гэж залбирсан. Маргааш өглөө нь бид хугарсан мөчир хаа сайгүй байхыг харж билээ! Манай тойргийн хүмүүс ирж, тэдгээрийг цэвэрлэхэд тусалсан. Би Тэнгэрлэг Эцэгт биднийг аюулгүй байхад тусалсанд талархсан.
12 настай Рэтт Б., АНУ-ын Висконсин муж
Би аяллаар явж байхдаа өвдөж, эрүүл мэндийн адислал авсан. Надад эдгэрнэ гэсэн итгэл байсан бөгөөд би гэр бүлтэйгээ хамт аяллынхаа үлдсэн хугацааг сайхан өнгөрүүлсэн.
10 настай Элли Г., Эквадор улсын Гуаяас аймаг