Таны бичсэн түүх
Өчүүхэн зүйлс өөрчлөлт авчирдаг!
Би ангидаа хамгийн намхан нь. Заримдаа би ангийнхан шигээ өндөр байсан ч болоосой гэж боддог. Гэхдээ ээж минь надад үнэ цэнтэй байх нь өндөр байхаас илүү чухал, чи ангийнхаа хүүхдүүдээс намхан байж болох ч олон зүйл хийж чадна гэж хэлдэг.
Би юмаа алга болгох юм уу айсан үедээ хийж байгаа зүйлээ зогсоогоод шууд залбирдаг. Тэнгэрлэг Эцэг миний залбиралд хариулдаг.
Би үеэлүүддээ мөн бусад хүүхдэд математик, англи хэл, бичгийн хичээлээ хийхэд нь тусалдаг. Би гэр орны ажилд тусалж, тэжээвэр амьтдаа арчилдаг. Би номлогчдод зориулан зураг зурж, захиа бичдэг. Би ямар нэг шинэ зүйлтэй болох эсвэл худалдаж авах үедээ бусадтай хуваалцдаг. Би гудамжинд тусламж хэрэгтэй хүмүүстэй таарвал тэдэнд өгч чадах зүйлээ өгч, тэдний төлөө өдөр бүр залбирдаг.
Намайг жаахан байхад ээж минь надад юм уншиж өгч эхэлсэн юм. Бид Мормоны Номын болон Библийн түүхүүд, Найз сэтгүүл зэргийг уншсан. Хэдийгээр би 9 нас хүрсэн ч ээж минь одоо ч надад уншиж өгдөг хэвээрээ. Ээжийгээ надтай хамт ном уншихгүй л бол би унтаж чаддаггүй. Зарим орой би ээжийгээ унттал нь түүнд уншиж өгдөг.
Би жижигхэн ч гэсэн, эдгээр энгийн зүйлийг хийдэг. Би Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бяцхан хүүхдүүдэд хайртай гэдгийг мэднэ. Тэд намайг хайрладаг гэдгийг би мэднэ. Би ч бас Тэдэнд хайртай. Би илүү олон жижиг зүйл хийн, том өөрчлөлт авчрахын тулд номлогч болохыг мөрөөддөг.