2022
Холбогдох
2022 оны 3-р сар


“Холбогдох,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 3-р сар.

Холбогдох

Адам Л.

15 настай, Ямайка

залуу эрэгтэй

Гэрэл зургийг Кристина Смит

Эцэг эх минь надад Христтэй хэрхэн адилхан байхыг харуулдаг. Тэд хүмүүст үргэлж тусалж байдаг! Тэд бусдад үйлчилж байхдаа гомдоллодоггүй. Тэд Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахидаг. Тэд бас өглөө, орой бүр залбирдаг.

Би эцэг эхээсээ өөр бусад зүйлийг ч сурдаг. Аав минь мундаг зураач, ялангуяа харандаагаар сүүдэрлэхдээ сайн. Би уран зургандаа сайжрах зорилго тавьсан болохоор түүнийг анхааралтай ажигладаг.

Миний өөр нэг зорилго бол сургуульдаа сайн дүнтэй суралцах явдал юм. Заримдаа би шалгалтын үеэр санаа зовдог. Нэг удаа шалгалт хэцүү байсан болохоор би залбирсан. Залбирсны дараа миний сэтгэл хөнгөрч, аз жаргалтай мэдрэмж төрсөн. Би шалгалтаа ямар ч асуудалгүй өгч чадсан. Ариун Сүнс айхаа болиход минь тусалсан гэдгийг би мэднэ.

Нэг удаа би ойролцоох сургуулийн ханыг будахад туслах үйлчлэлийн төсөлд оролцож байв. Эхэндээ тэнд баймааргүй байсан ч хэсэг хугацааны дараа арай гайгүй санагдаж эхэлсэн. Одоо тэрхүү сургуулийн хажуугаар өнгөрөх болгонд надад онцгой мэдрэмж төрдөг. Би тэндхийн хүүхдүүдэд тусалсан гэдгээ мэднэ.