“Сайн мэдээг хуваалцах гэсэн хүчин чармайлт маань өөрчлөлт авчрахгүй байвал би яах вэ?,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 3-р сар.
Асуулт, хариулт
“Сайн мэдээг хуваалцах гэсэн хүчин чармайлт маань өөрчлөлт авчрахгүй байвал би яах вэ?”
Христийн жишээг дага
“Нэг удаа багш маань Бурхан байдаггүй гэж хэлсэн. Би Мормоны Номыг өдөр бүр уншдаг байсан бөгөөд түүний хэлсэн зүйл худлаа гэдгийг мэдэж байв. Би гэрчлэлээ хуваалцахыг хичээсэн ч тэр сонссонгүй. Үйлдэх нь ярихаас илүү хүнд хүрдэг гэдгийг би мэдэж авсан. Найзууд минь миний жишгүүдийг их дэмждэг. Сүмийн гишүүн учраас тэд намайг байнга ажиглаж байдаг.”
Валериа Ф., 18 настай, Гондурас
Тусламж хүс.
“Сайн мэдээг хуваалцах олон зуун арга зам байдаг. Заримдаа чадлаараа хичээл зүтгэл гаргалаа гээд найз нөхөд чинь заавал чамд талархана гэсэн үг биш. Та ганцаараа биш. Тэнгэрлэг Эцэг болон Аврагчаас тусламж хүс. Та шинэ зүйл олж мэдэж болох юм.”
Банри О., 15 настай, Япон
Сайн үлгэр жишээ үзүүл
“Би ‘Үлгэр жишээ байх нь сайн мэдээг хуваалцах хамгийн сайн арга замуудын нэг юм’ гэсэн удирдагчдынхаа зөвлөгөөг байнга санадаг. Хэрэв бид сайн үлгэр дуурайл үзүүлж, бусдад гэрэл болохыг хичээвэл сайн мэдээг илүү олон хүнтэй хуваалцахад хялбар байх болно. Есүс Христийн төлөөлөгч байх нь бидний амьдралд болон эргэн тойрныхонд маань агуу адислалуудыг авчрах болно.”
Бонни К., 16 настай, Боливи
Энэ нь тэдний сонголт
“Би сайн мэдээг хуваалцахдаа олон удаа эсэргүүцэлтэй тулгарч байсан. Үнэндээ ямар ч үр дүн харагдахгүй болохоор би заримдаа сэтгэлээр унадаг. Хүмүүс сайн мэдээг хүлээж авахгүй байх нь миний буруу биш гэдгийг би мэддэг болсон. Энэ бол тэдний сонголт бөгөөд би тэвчээртэй хандах ёстой. Миний хичээл зүтгэл хожмын нэг өдөр өөрчлөлт авчрах байх. Би урьдаг хүмүүсийнхээ төлөө байнга залбирч чадна.”
Кристина Б., 18 настай, Румын
Христтэй адил зааж, үйлдэх
“Бид сайн мэдээг хуваалцах шинэ, хөгжилтэй аргуудыг бодож олж болно. Жишээлбэл: Бид Есүс Христийн сургаалт зүйрлэл, үйлдлээр номлосон арга барилуудаас суралцаж болно. Бидний үйлдэл бидний хэн болохыг мөн бидний жишгүүдийг харуулдаг.”
Иоханн С., 16 настай, Боливи
Тэвчээртэй бай
“Би сайн мэдээг хуваалцахдаа олон удаа эсэргүүцэлтэй тулгарч байсан. Үнэндээ ямар ч үр дүн харагдахгүй болохоор би заримдаа сэтгэлээр унадаг. Хүмүүс сайн мэдээг хүлээж авахгүй байх нь миний буруу биш гэдгийг би мэддэг болсон. Энэ бол тэдний сонголт бөгөөд би тэвчээртэй хандах ёстой. Миний хичээл зүтгэл хожмын нэг өдөр өөрчлөлт авчрах байх. Би урьдаг хүмүүсийнхээ төлөө байнга залбирч чадна.”
Кристина Б., 18 настай, Румын
Хичээсээр бай
“Би олон удаа ням гарагт найзуудаа сүмд ирэхийг урихад тэд урилгаас татгалзаж байсан. Тэднийг татгалзах үед надад хэцүү байдаг ч би судар уншсанаар бусдын төлөө үйлдэх нь Есүс Христийн төлөө үйлдэж байгаа хэрэг гэдгийг мэддэг болсон. Тэвчээртэй байх нь хамгийн чухал гэдэгт би итгэлтэй байдаг. Бидний хуваалцсан үгс хүмүүсийг хэзээ адисалж болохыг бид хэзээ ч мэдэхгүй шүү дээ.”
Валериа В., 14 настай, Боливи
Тэдний төлөө залбир
“Сайн мэдээг хуваалцах энгийн арга бол найз нөхдөдөө хайраа харуулах явдал юм. Та сайн мэдээг хуваалцах зоригийн төлөө залбирч болно. Та мөн тэднийг сайн мэдээний захиасыг илүү сайн ойлгохын төлөө залбирч болно.”
Юриа К., 18 настай, Япон