“Бурхан яагаад Иаковын нэрийг Израил болгон өөрчилсөн бэ?”, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 3-р сар.
Нүдээ олсон хариулт
Бурхан яагаад Иаковын нэрийг Израил болгон өөрчилсөн бэ?
Иаков бол Исаакийн хүү, Абрахамын ач хүү юм. Тэдний нэгэн адил Иаков зөв шударга хүсэл эрмэлзэлтэй байсан бөгөөд Их Эзэний адислалуудыг эрэлхийлдэг байв.
Амьдралынхаа чухал мөчид “Иаков нэгэн ноцтой сорилтоор соригдсон. Түүний сонгох эрх соригдсон юм. Ийн соригдсоноор Иаков өөрт нь юу хамгийн чухал болохыг баталжээ. Тэр амьдралдаа Бурханыг ялуулахад бэлэн байгаагаа харуулсан. Хариуд нь Бурхан Иаковын нэрийг “Бурханыг ялуулах болтугай” гэсэн утгатай Израил болгон өөрчилсөн юм. Бурхан дараа нь Абрахамын дээр буулгасан бүх адислалаа Израилд бас амлав” (Рассэлл М.Нэлсон, “Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101 [Ensign эсвэл Liahona, 2020 оны 11-р сар, 92]). Энэхүү шинэ нэрийг авсан нь өөрийн эцэг болон өвөөгийн хүлээн авсан гэрээг хүлээн авсныг илтгэж байв.
Бид баптисм хүртэхдээ гэрээнүүд байгуулдаг. Бид бас өөрсөд дээрээ шинэ нэрийг буюу Есүс Христийн нэрийг авах хүсэлтэй байгаагаа харуулдаг. Үүнээс гадна бид Бурхантай гэрээ байгуулж, “Бурханыг амьдралдаа ялуулна” хэмээн амласан Израилын угсааны нэг хэсэг болдог. Тэгэхэд Бурхан Абрахам, Исаак, Иаков нарт амласан ижил адислалуудаа бидэнд ч бас амладаг билээ.