“Бурхан мэддэг ба санаа тавьдаг,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 3-р сар. Бурхан мэддэг ба санаа тавьдаг Жошуа Ж.Пөрки, зураг чимэглэлийг Ланс Фрай Хагарчихлаа! “Яана аа …” “Аа! Яагаад намайг ингэж байгаа юм бэ?!?” “Ээж ээ, юу болоо вэ?” “Абуэла өвдчихөж.” “Бүх юм яагаад ийм хэцүү байгаа юм бэ? Яагаад ийм их муу зүйл тохиолдоод байна вэ?” “Хоёулаа гарч алхах уу?” “Эдвардо бүх зүйл сайхан болно оо. Гэхдээ Их Эзэн “Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ (Исаиа 41:10) гэснийг санаарай. “Абуэла эдгэрэх болов уу?” “Тэгэх байх аа, гэхдээ Тэнгэрлэг Эцэг юу хамгийн сайн болохыг мэддэг гэдэгт би итгэдэг.” “Баярлалаа, ээж ээ. Надад энэ хэрэгтэй байлаа.”