“Та Түүнийг хэрхэн сонсдог вэ?,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 3-р сар.
Сүүлийн үг
Та Түүнийг хэрхэн сонсдог вэ?
Ариун Сүнснээс хүлээн авдаг нам гүм удирдамжийн зэрэгцээ Бурхан биднийг мэддэг, хайрладаг гэдгээ бидний хүн нэг бүрд хувьд нь хүчирхэг байдлаар үе үе баталдаг. Тэгээд хүнд хэцүү үед маань Аврагч эдгээр туршлагыг ой тойнд ортол сануулдаг.
Амьдралынхаа тухай бод. Эдгээр туршлага бидний амьдралын чухал мөчид эсвэл эхэндээ ердийн нэгэн тохиолдол мэт санагдаж болох үед ч ирж болох юм. Эдгээр амьдралыг тодорхойлогч сүнслэг цаг мөч хүн бүрд хувьчлан, өөр өөр цаг хугацаанд, өөр өөр арга замаар ирдэг.
Иосеф Смит бид заримдаа “гэнэтийн санаанууд,” заримдаа цэвэр оюун ухаан1 хүлээн авдаг гэж тайлбарласан.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийм зүйл хэзээ ч тохиолдож байгаагүй гэж чин сэтгэлээ хэлсэн нэгэн хүнд “Магадгүй залбирал тань ахин дахин хариулагдаж байсан байх. Гэвч та асар том тэмдэг ирэхийг, чанга дуу хоолой сонсогдохыг хүлээж байсан болохоор хариулт авч байгаагүй гэж бодож байж болох юм”2 гэж зөвлөжээ.
Бид саяхан ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Би та нарыг ‘Та Түүнийг хэрхэн сонсдог вэ?’ гэсэн энэ чухал асуултын талаар байнга, нухацтай бодоосой хэмээн урьж байна. Би та нарыг бас Түүнийг илүү сайн, байнга сонсох алхмууд хийхийг урьж байна”3 гэж хэлэхийг сонссон.