“Цар тахлын үеийн санваарын хүч,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 3-р сар.
Уриа бид хоёр
Өсвөр үеийнхэн Залуу эмэгтэйчүүдийн болон Аароны санваарын чуулгын урианы үгсийн дагуу хэрхэн амьдарч байгаагаа хуваалцав
Цар тахлын үеийн санваарын хүч
“Би Бурханаа хайрлаж … мөн өөрийн гэр орноос эхлээд бусдад үйлчлэхдээ Түүний санваарыг ашиглах болно.”
КОВИД-19 цар тахлын улмаас гэртээ сүмийг зохион байгуулдаг болсноор би гэрийнхэндээ ариун ёслол түгээхэд тусалдаг болсон юм. Гэртээ ариун ёслол түгээх боломжтой байсан нь сайхан байсан бөгөөд ариун ёслолд хэчнээн талархаж явдгаа ойлгоход надад тусалсан. Гэртээ сүм явуулах ийм цаг үед амьдрах боломжтой байсандаа би талархаж байна.
Хөршүүдийн маань нэгэнд ариун ёслол хүргэж өгөх хүн хэрэгтэй байв. Түүний нөхөр хэдэн жилийн өмнө өөд болсон тул түүний гэрт ариун ёслол бэлтгэж, адислах хүн байсангүй. Тэр бас цар тахлаас болж зочид хүлээн авахаас болгоомжилж байлаа. Аав бид хоёр түүний тохинуулагч ах нар тул маск зүүж, түүний аюулгүй байдлыг хангах бусад арга хэмжээг авсан үедээ түүнд ариун ёслол түгээхийг санал болгосон юм.
Биднийг гэрт нь ирэхэд тэр маш их баяртай байв. Тэр цар тахлын үеэр гэртээ ганцаараа байсан тул би түүнийг ганцаардаж байгаад сэтгэл зовниж байлаа. Гэхдээ би түүнийг баярлуулах чухал зүйлийг санал болгож чадсандаа баяртай байлаа. Түүнд үйлчлэх нь сайхан боломж байсан. Аав бид хоёр хөршдөө очиж үйлчлэх боломжтой байсандаа баяртай байлаа.
Санваар бол зөвхөн надад төдийгүй бусад хүнд ач тустай учраас санваартай болсондоо би баяртай байна. Санваар надад илүү сайн хүн болж, бусдад хэрхэн үйлчлэхээ ойлгоход тусалдаг. Гэрийнхэндээ болон хөршдөө ариун ёслол түгээсэн нь миний нүдийг нээсэн билээ. Би ариун ёслол түгээх боломжийг ашиглан ариун ёслолоо хүртэж чадахгүй байгаа хүмүүст үйлчлэх хэрэгтэй. Санваараар дамжуулан бусдыг болон гэр бүлээ адислах боломжтой болсондоо би талархаж байна.
Зохиогч нь АНУ-ын Юта мужид амьдардаг.