2023
Холбогдох
2023 оны 3-р сар


“Холбогдох,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 3-р сар.

Холбогдох

И.Рикүто

16 настай, Япон

Зураг
залуу эрэгтэй

Гэрэл зургийг Саяака Окүбо

Миний нэрийг Рикүто гэдэг. Би Японы Мацүдо хотод амьдардаг.

Би гэр бүлийн үдшийн үйл ажиллагааны үеэр Family Tree аппликэйшныг ашиглан өвөг дээдсээ хэн гэдгийг, тэдний амьдрал ямархуу байсныг олж мэдсэн. Миний өвөг дээдсийн нэг нь эрт дээр үед амьдарч байсан Японы эзэн хааныг хамгаалдаг морин цэрэг байсныг мэдээд би их гайхсан.

Би хөл бөмбөгт дуртай ч Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн учраас ням гарагт тоглохыг хүсдэггүй байв. Дасгалжуулагчдаа ням гарагт бэлтгэл хийж чадахгүй гэж хэлэх нь надад хэцүү байсан ч Сүмд явдаг гэдгээ тайлбарлах үед тэр намайг багтаа элсүүлэхийг зөвшөөрсөн.

Би ням гаргийн бэлтгэлдээ ордоггүй байсан тул багийнхан маань миний ур чадварын түвшинд тэр бүр итгэдэггүй байлаа. Надад багийн бусад гишүүний адил олон цагаар бэлтгэл хийх боломж байгаагүй тул оролцсон бэлтгэлийнхээ үеэр анхаарлаа төвлөрүүлж, сайн тоглоосой гэж залбирсан. Тэмцээний эцсийн шатанд намайг тоглолтод оролцохыг урьсан. Энэ зорилгодоо хүрэхэд Бурхан надад тусалсан гэдгийг би мэднэ.

Хэвлэх