2023
Би Сүмд идэвхгүй найз нөхдөдөө гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд нь хэрхэн илүү сайн туслах вэ?
2023 оны 3-р сар


“Би Сүмд идэвхгүй найз нөхдөдөө гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд нь хэрхэн туслах вэ?,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 3-р сар.

Асуулт ба хариулт

“Би Сүмд идэвхгүй найз нөхдөдөө гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд нь хэрхэн туслах вэ?”

Бусдад адислал болох

Залуу эмэгтэй

“Би найздаа хувийн гэрчлэлээ бэхжүүлэхэд нь туслахыг оролдохдоо түүний амьдралд адислал, дэмжлэг байхыг хичээдэг. Хэрэв тэр дуулгавартай, зөв шударга байхыг хичээвэл Христийн сайн мэдээ нөхөрлөл, гэр бүлийн харилцааг нь бэхжүүлж чадна гэдгийг би түүнд өөрийн үлгэр жишээгээр харуулахыг хичээдэг. Би түүнд хайрлагдсан гэдгээ мэдрэхэд нь туслах дуртай.”

Сэлина О., 19 настай, Боливи

Үргэлж урь

Чи найзууддаа Есүс Христийн хайр, нигүүлслийн талаар, Тэр тэдэнд хэрхэн тусалж болох талаар зааж болно. Тэднийг Сүмд очиж, чамтай хамт өсвөр үеийнхний ангид оролцохыг урь. Энэ нь тэдэнд Есүс Христийн талаар хүчирхэг гэрчлэлийг хөгжүүлэхэд тусалж чадна.

Шара Р., 12 настай, Колумб

Эхлээд тэдний найз бол

Залуу эмэгтэй

“Би үргэлж нийтэч байхыг хичээдэг ба найзууд маань намайг тэдэнд санаа тавьдгийг мэдэж байгаа эсэхэд анхаардаг. Би тэднийг хайрлаж, нөхөрлөлөө хадгалснаар тэдний хувьд гэрэл болж чадна гэдгээ мэднэ. Би найзуудаа Сүмийн үйл ажиллагаанд урьж болох ч эхлээд байнга тэдний жинхэнэ найз нь байна. Найзууд чинь чиний хайраар дүүрэн үлгэр жишээ, дэм түшигтэй нөхөрлөлийг хараад гэрчлэл нь хүчирхэгжих болно.”

Миа Д., 19 настай, АНУ, Флорида

Христ чамд тусална

“Сүмд идэвхгүй найзуудтай байх нь хэцүү байж болох ч би тэднийг өсвөр үеийнхний хөгжилтэй үйл ажиллагаанд эсвэл үг хэлэх үедээ урих дуртай. Хэрэв тэд сонирхож байвал би өөрийн гэрчлэл, надад онцгой санагдсан шүлгүүдийг тодруулж зурсан Мормоны Номыг өгдөг. Христ ямар ч нөхцөлд чамд тусална гэдгийг санаарай.”

Элизабэт Б., 15 настай, АНУ, Флорида

Зүгээр л эелдэг бай

Залуу эрэгтэй

“Би энэ асуултыг семинарын багшдаа тавьсан. Тэрээр “Зүгээр л эелдэг бай, Жордан. Чи зөв зүйл хийж байгаа” гэж хэлсэн юм. Эхэндээ би “Зөвхөн эелдэг байх нь хангалтгүй” гэж бодсон. Харин дараа нь миний нөхөрлөл, үлгэр жишээ хэрэгтэй найзынхаа тухай бодлоо. Сүнс надад эелдэг байхад, юу хэлэхээ мэдэхэд тусалсан. Одоо найз минь хэзээ нэгэн цагт баптисм хүртэхийг хүсдэг болсон!”

Жордан С., 17 настай, АНУ, Юта